АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг "галзуурсан" гэж хэлсний дараа Кремль түүнийг "сэтгэл хөдлөлдөө хэт автсан" гэв.
Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ Украин руу 367 дрон болон пуужингаар довтолсон нь дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоонд тооцогдож буй. Энэ халдлагын улмаас 13 хүн амиа алдсан.
Үүний дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленьский Трампыг чимээгүй байлаа хэмээн шүүмжилсэн. Харин Трамп өөрийн цахим хуудастаа "Путинд ямар нэг зүйл тохиолдсон байна. Тэр үнэхээр галзуурчихаж. Шалтгаангүйгээр олон хүний амийг хохироож байна" хэмээн бичсэн юм.
Харин Кремлиэс Трампын дээрх шүүмжлэлийг "оролцогч талуудын дарамтаас үүдэлтэйгээр сэтгэл хөдлөлдөө хэт автсан байна" гэжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Оросын дайралт нь Украин Оросын иргэний байгууламжуудыг онилсоны хариу дайралт байсан аж. ОХУ-ын Батлан хамгаалахын яам Украины 20 гаруй нисгэгчгүй онгоцыг сөнөөсөн хэмээн мэдээлжээ.
Европын холбоотнууд ОХУ-д чиглэсэн нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бол АНУ энхийн хэлэлцээнд ахиц гарахгүй бол хориг тавих бус уг хэлэлцээг зуучлах үйл ажиллагаанаас гарна гэдгээ мэдэгдсэн.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Америкчууд болон ерөнхийлөгч Трампад энэхүү хэлэлцээний үйл явцыг зохион байгуулж, эхлүүлэхэд тусалсанд талархаж байна” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: ВВС