“Tesla”-ийн хувьцааны ханш оргил үеэсээ 50 гаруй хувиар унаад байна.
Илон Маскийн хөрөнгө өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш анх удаа 300 тэрбум ам.доллароос буурлаа. “Tesla”-ийн хувьцааны ханшийн уналт үргэлжилснээр түүний хөрөнгө даваа гарагт л гэхэд 4.4 тэрбум ам.доллароор буурч, 297.8 тэрбум ам.доллар болсон байна.
“Tesla” компанийн хувьцааны ханш оргил үеэсээ 50 гаруй хувиар унаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Илон Маск хоёрхон хоногийн дотор 31 тэрбум ам.доллар алджээ. Ингэснээр энэ онд түүний хөрөнгө нийт 134.7 тэрбум ам.доллароор буурч байна.
Өөрөөр хэлбэл даваа гарагийн байдлаар Илон Маск 500 чинээлэг эрхмүүд дундаас хөрөнгө нь хамгийн их буурсан хүнээр тодорсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байгаа юм.
М.Түвшинзаяа