УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр маргааш. Сонгогчдын саналд нөлөөлж болзошгүй, огт худал мэдээллүүд цахим сүлжээгээр тархах нь бий. Эдгээрийг залруулах зорилгоор дараах мэдээллийг бэлтгэлээ.
1. “ХАР МАШИНЫГ ХАКЕРДДАГ”: ХУДАЛ
Саналын хуудас уншдаг хар машин дотор хүн сууж байдаг, санал тоолох төхөөрөмж алдаатай уншдаг, эсхүл энэ төхөөрөмжийг хакердаад саналын хуудсын тэмдэглэгээг өөрчилдөг гэх мэтчилэн хэзээ, хаанаас ч юм гарсан яриа байдаг. Энэ бол худал мэдээлэл.
Санал тоолох төхөөрөмж буюу бидний мэдэх “хар машин”-ны албан ёсны нэршил нь New Image Cas. Энэхүү автомат төхөөрөмжийг 2012 оноос хойш УИХ-ын гурав, орон нутгийн гурав, ерөнхийлөгчийн гурван сонгуулиар тус тус ашигласан. Мөн нөхөн сонгуульд ашиглаж байгаа. Өмнөх сонгуулиудаар алдаа, дутагдалгүй тоолж байсан нь хяналтын тооллогоор баталгаажиж байсан.
Мөн сонгууль бүрийн өмнө санал тоолох төхөөрөмж нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээг уншиж байгаа эсэх, мандатын тооноос илүү болон дутуу тэмдэглэсэн үед ажиллаж буй эсэх, цагаан хуудас уншиж буй эсэх зэргийг шалгах үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулдаг. Энэ жил энэ ажлыг өнгөрөгч баасан гарагт (2024.06.21) зохион байгуулж нам, эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтийг байлцуулан зохион байгуулж, төхөөрөмжийг шалган туршив.
2. ХЭНД САНАЛАА ӨГЧ БУЙГ МЭДЭХ БОЛОМЖТОЙ: ХУДАЛ
Таны хэнд саналаа өгснийг мэдэх боломжтой гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Гэвч энэ нь боломжгүй зүйл юм. Ихэнх хүмүүс бүртгэлийн хуудасны дугаараар хэнд санал өгснийг мэдэж болно гэж боддог. Юун түрүүнд бүртгэлийн дугаар, саналын хуудас хоорондоо ямар ч холбоогүй гэдгийг ойлгох ёстой.
Сонгуулийн автомат систем үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нэг нь, бүртгэлийн, нөгөө нь санал тоолох систем. Бүртгэлийн систем нь хурууны хээ уншигч. Иргэний хурууны хээг таньж, бүртгэлийн хуудсыг хэвлэнэ. Иргэн бүртгэлийн хуудсыг дараагийн хүнд аваачиж өгөөд саналын хуудсаа авна. Саналын хуудас авснаас хойш бүртгэлийн үйл ажиллагаа дуусаж санал өгөх үйл ажиллагаа эхэлнэ.
Бүхээгийн ард сууж байхад хэний нэрийг дугуйлж, аль намыг тэмдэглэж байгааг хэн нэгэн харах боломжгүй. Иргэн саналын хуудсаа бөглөчхөөд хавтаст хийж санал тоолох төхөөрөмжид хүрэх ёстой. Энэ хооронд хэн санал өгснөө хэн нэгэнд мэдэгдэхгүйн тулд хавтас ашиглах нь зүйтэй. Харин саналын хуудсаа машинд уншуулахдаа хавтсаа авахгүй бол төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй.
Харин хэн нэгэн таны сонгох эрхэд бүдүүлгээр халдаж дээрх байдлаар сүрдүүлж, дарамт үзүүлсэн бол хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, хараат бус чөлөөт сонголт хийх эрхээ хамгаалах эрхтэйг сануулъя.
3. НЭГ НАМЫН БҮХ ХҮНИЙ НЭРИЙГ ДУГУЙЛАХГҮЙ БОЛ САНАЛЫН ХУУДАС ХҮЧИНГҮЙ БОЛНО: ХУДАЛ
Нэг намын нэр дэвшигчдийг бүгдийг дугуйлахгүй бол тухайн саналын хуудас хүчингүй болно гэсэн ойлголт болоод олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгсэн байна. Зөвхөн нэг талыг дэмжих ёстой гэх энэ ойлголт буруу мэдээлэл. Иргэд холимог байдлаар сонгох эрхтэй.
Жишээ нь, таны амьдарч буй аймаг, дүүргийн сонгуулийн тойрог 9 мандаттай гэж бодъё. Мандат гэдэг бол таны сонгох хүний тоо гэсэн үг. Тэгэхээр та 9 хүний нэр дугуйлах нь. Таны сонгох энэ 9 хүн бүгд нэг намынх байж болно. Гэхдээ та өөр, өөр намын нэр дэвшигчдээс ч сонголт хийх эрх нээлттэй. Та 9 л хүний нэр бөглөнө, тэд аль ч нам, эвслийнх байж болно.
Гурван тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно. Нэгдүгээрт, мандатын тооноос илүү буюу дутуу тэмдэглэгээ хийсэн тохиолдолд саналын хуудас хүчингүй болно. Хоёрдугаарт, хуульд зааснаар баталсан загвараас өөр саналын хуудсаар санал өгөх, гуравдугаарт саналын хуудасны зааварт зааснаас өөр тэмдэглэгээ хийсэн байвал саналын хуудсыг хүчингүйд тооцно.
Та саналын хуудсыг бөглөхдөө нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг дүүргэн будах ёстойг анхаараарай. Гараар нэр бичих зэргээр өөр тэмдэглэгээ хийвэл таны саналын хуудас хүчингүй болно.
4. ХҮНИЙ ӨМНӨӨС САНАЛ ӨГЧ БОЛНО: ХУДАЛ
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ үед иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг зохион байгуулалттай цуглуулж байгаа мэдээлэл ихээр түгдэг. Хууль зөрчсөн ийм тохиолдол байж болох ч таны регистрийг ашиглаж, таны өмнөөс хүн санал өгөх ямар ч боломжгүй юм. Учир нь эхлээд иргэнийг бүртгэнэ, дараа нь саналын хуудсыг түүнд өгдөг гэдгийг дээр тайлбарласан.
Харин иргэд өөрсдийн хувийн мэдээллийг бусдад ямар нэгэн байдлаар өгөхгүй байх хэрэгтэй. Хүний хувийн мэдээллийг хуурч мэхлэн, төөрөгдүүлэх замаар цуглуулах нь хууль бус үйлдэл. Өөрөөр хэлбэл, хүний хувийн мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүй цуглуулах нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Эрүү болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.