Дөрөвдүгээр сарын 17-19-ны өдрийн хооронд зам тээврийн ноцтой ослууд гарч, иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээллүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ослын улмаас 40-44 насны 4 иргэн нас баржээ. Мөн Төв аймгийн Аргалант сумын нутагт том оврын тээврийн хэрэгсэл суудлын автомашинтай мөргөлдөж, 19-39 насны 3 хүн нас барсан байна.
Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолооч 6 автомашиныг мөргөсний улмаас иргэд гэмтсэн, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт суудлын тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хажуу руу онхолдсон зэрэг зам тээврийн ослуудад шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ сахин хэрэгжүүлэх нь учирч болох эрсдэлээс хамгаалж чадна.