УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн \2025.04.14\ ээлжит хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2025 оны хавар, намрын чуулганаар төвлөрч ажиллах гол сэдэв, хууль тогтоомжийн төслийн талаар танилцуулга мэдээлэл сонсох. Танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв нар танилцууллаа.
- Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах тухай хуулийн төслийн танилцуулгын мэдээллийг УИХ –ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцууллаа.
- Төрийн албаны чиг үүргийг давхардуулсан асуудлаарх судалгааг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцууллаа
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн Ө.Шижир танилцууллаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол улсыг эдийн засгийн хагас эрх чөлөөтэй орон гэж дүгнэсэн. Манайд өмчийн эрхийг хамгаалж буй байдал, төрийн оролцоо, авлигажсан тогтолцоо нь эдийн засгийн хувьд хумигдал гэж харуулж байна. Тиймээс дараа дараагийн хурлаар илүү тодорхой баримт бичгээр танилцуулна.
"ЕРӨНХИЙ САЙДЫН ЦАГ БИШ УИХ-ЫН ЦАГ БОЛГОЖ ӨӨРЧИЛЬЕ"
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:
УИХ-ийн бүрэн эрхэд улс орны гадаад, дотоод асуудлаар шийдвэр гаргадаг. УИХ-аас Үндсэн хуулийн байгууллаар гол ноён нуруу байх ёстой ч өнгөрсөн 30 жилд ухралт хийсэн нь харагдаж байна. Амин газар болох УИХ-ын хойморь толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд байдаг. УИХ-ын чуулган, гишүүд ЗГ-ын тэргүүнээс асуулт асуухад хуралдаан даргалагчаас асууж байгаа юм шиг дүр төрх харагдаж байдаг. Олон улсын жишгээс харахад парламентын "толгой дээр" Ерөнхий сайд суусан нэг ч орон байхгүй. Тиймээс УИХ-ын 126 гишүүнээс л бүрдэх ёстой, гишүүдийнхээ дунд суух ёстой хуулийн төслийг өргөн барина.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэж бий. Энэ үеэр ЕС асуудлаа өөрөө сонгож УИХ-д санал болгодог нь ажлаа хариуцах зарчмыг эвдэж байна. Парламентын гишүүд нь асуудаг болохоос биш "Би ийм зүйл яримаар байна" гэж Ерөнхий сайд нь санал тавьдаггүй. Тиймээс "УИХ-ын асуулгын цаг" гэж нэршлийг өөрчилж, тухайн асуудлын хүрээнд тайлбар мэдээлэл өгч, хариуцсан сайдаасаа авдаг байх хэрэгтэй байна. Эс бөгөөс УИХ нь Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо гэсэн бодит шүүмжлэл байна. Иймээс дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьдаг баймаар байна.
Гуравдугаарт, УИХ-ын гишүүдээс бусад этгээд бүхий албан тушаалтнууд хариуцлагатай байх заалтыг оруулж ирэхгүй бол УИХ-ын чуулагнд илт худал ярьдаг үзэгдэл газар авлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-аас бусад албан тушаалтан ирж хариуцлагагүй худал хэлдэг үзэгдэл бий болжээ. Үүнд хуулийн зохицуулалтыг бий болгох хэрэгтэй. Иргэдээ худал хэллээ гэж хариуцлага тооцдог хэр нь албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байна.