АХБ-наас Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдөр танилцуулав. Тус банк манай улсын эдийн засгийн өсөлт, инфляцыг дараах байдлаар таамаглажээ.
Монголын эдийн засгийн өсөлт |
Инфляц |
|
2023 |
7.4 хувь |
10.3 хувь |
2024 |
4.9 хувь |
6.8 хувь |
2025 |
6.6 хувь |
9.1 хувь |
2026 |
5.9 хувь |
7 хувь |
2024 онд уул уурхай болон үйлчилгээний салбарын өсөлт хөдөө аж ахуйн салбарын уналтыг нөхсөнөөр Монголын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалж чадсан. 2025, 2026 онд энэхүү өсөлт үргэлжлэх ба үүнд уул уурхай, дотоодын эрэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт голлох нөлөө үзүүлэхээр байна.
Бүс нутгийн орнуудын эдийн засгийн дархлаа сайн байгаа хэдий ч АНУ-ын худалдаа, эдийн засгийн бодлогод хүлээгдэж байснаас илүү богино хугацаанд томоохон өөрчлөлтүүд орсон нь өсөлтийн төлөвт эрсдэл учруулж байна. АНУ-ын тарифын өсөлттэй зэрэгцэн бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж, бусад улс орнууд тарифаа нэмэх хариу арга хэмжээ авснаар худалдаа, хөрөнгө оруулалт болон өсөлт удааширч болзошгүй юм.
“Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын үндсэн үзүүлэлтүүд сайн байгаа нь дэлхийн эдийн засгийг хамарсан энэхүү сорилтыг даван туулах суурь болох юм.” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагч Альберт Парк хэлээд, "Тарифын өсөлт, АНУ-ын бодлогын тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал даамжрах нь өсөлтийн төсөөлөлд нөлөөлөх магадлалтай. Азийн орнууд бүс нутгийн өсөлт, тогтвортой байдлыг дэмжиж ирсэн нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогоо тууштай хадгалах нь зүйтэй" хэмээн онцлов.
Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилбэл өсөлтийг мөн сааруулж болзошгүй юм. Өнгөрсөн онд 5%-ийн өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засаг энэ онд 4.7%, 2026 онд 4.3%-иар өснө гэж АХБ тооцсон байна.
Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэгийн эдийн засаг энэ онд 6.7%, ирэх онд 6.8%-иар өсөх төлөвтэй байна.