Монголын хүүхдийн үе үеийн ажилтны "Бид хүүхдийн байгууллагынхан-100" форум өчигдөр /2025.04.19/ боллоо.
Хүүхдийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Өнөөдөр манай улсад хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн тоо төдийлөн сайн буурахгүй байна.
ГБХНХЯамнаас гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын хуулийг 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. УИХ-ын чуулганд Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж буй.
Цаашид хүүхдийн зуслангуудаа сэргээж, хүүхдийн төлөө фондыг зориулалтын дагуу зарцуулах, хүүхэд хамгааллын салбар дундын зохицуулалттай болох зэрэг олон шинэлэг, үр дүнтэй ажил хийнэ хэмээн ГБХНХамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.