“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгоход геологийн суурь судалгаа хийгдсэн байх ёстой. 2025 онд Монгол Улсын 55.5 хувьд геологийн судалгаа хийгдсэн байхыг шинжээч танилцуулав.
Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл олгож эхэлжээ. Энэхүү сонсголд ажиллаж буй шинжээч нарт дэмжлэг болох үүднээс дата шинжээч ажиллажээ. Ингэснээр холбоо хамаарлыг датагаар боловсруулж нотлон шинжлэх судалгааг гаргажээ.
1992 оноос өнөөг хүртэл 12 мянга гаруй хайгуулын зөвшөөрөл өгснөөс 2508 нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байна. Өнөөдрийн байдлаар 2767 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа аж. Үүнээс 1036 нь хайгуул, 1731 нь ашиглалтын лиценз байна.
Тусгай зөвшөөрлийн эзэмшигч 2427 байгууллага, хувь хүн байгаагаас 1695 монгол, БНХАУ-ын 387 эцсийн өмчлөгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын Хятадын 325 хувь хүн, байгууллага байна хэмээн танилцууллаа.
Мөн Монгол Улсад хамгийн их ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшдэг ААН. Мөн хамгийн талбайтай лиценз эзэмшдэг 10 компанийг танилцуулж байна.