Хогны уутны мөнгөөр эмнэлэг барих талаар санал хүсэлт цахим хуудсаар сүүлийн хоёр өдрийн турш хэлэлцэгдсэн учраас өөрийн эрхгүй энэ зураг анхаарал татлаа.
Ногоон уутны хэрэглээг та зургаас харж болно.
2014 оны дөрөвдүгээр сараас он дуустал есөн сарын хугацаанд сар бүр өрх бүрт 15 ширхэг ногоон уут өгөх гэнэ. 2013 оны статистикийн мэдээллээр 335 мянган айл өрх байгаа аж.
Нэг ширхэг ногоон уутны өртөг 95 төгрөг. Энэ он дуустал 4,3 тэрбумын уут тараана
335,000 өрх*15ширхэг*9 сар*95 төгрөг гэхээр нийлбэр үнэ 4,3 тэрбум төгрөг болж байгаа юм.
4,3 тэрбум төгрөгөөр хүүхдийн эмнэлэг барих санаачлагыг олон хүн гаргаж санал бодлоо уралдуулж Нийслэлийн Засаг даргаас гуйгаад ч барсангүй.
Тэрээр “Хогны уутыг цаашид үргэлжлүүлэн үйлдвэрлэнэ. Хог ил задгай хаягдаад байгаагийн гол учир нь уут байхгүйгээс болсон. Тэгэхээр хогийг цэгцлэхийн тулд хогны уутыг үйлдвэрлэх ёстой. Дэлхийн бусад орнуудад ч ийм байдаг. Өмнөх жил хоёр л үйлдвэр хогны уут үйлдвэрлэдэг байсан бол энэ жил 4-5 компани тендерт оролцож байна. Мөн ногоон уут маань өөрөө хог болж байна гэх шүүмжлэл байсан. Тэгвэл энэ жилээс хогны уутыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгож байна” гээд ногоон уутаа тэнгэрт тултал магтав.
Хотын Ерөнхий менежер Б.Бадрал гэж нөхөр бол Засаг даргаас бүх юмаараа илүү юм.
“Хогны уутны бараа хараагүй гэр хороололд олон айл байна”, “Хорооны ахлагч нарын гэрт хураалттай байсан тохиолдолд гарсан”, “Цагаан сараар хогны уутанд бууз савлаж зарсан” зэргээр сэтгүүлчид баримтууд хэлсэн нь түүнийг бухимдуулав.
“Буузаа хийнэ үү, хогоо хийнэ үү тухайн хүний асуудал. Та нар яасан их хогийн уутанд анхаарал тавьдаг” юм гэх мэтээр улайм цайм хөмсгөө зангидаад л уцаарлангуй хандав.
Хүүхдийн эмнэлэг барьснаар хэчнээн алаг үрсийг эрүүл энх байлгаж амь насыг нь аврах талаар энэ хүмүүст бодох сөхөө алга. Хүүхдийн аминаас үнэтэй хогны уутаа бүр сайжруулах талаараа харин ам уралдан ярьцгаалаа.
Хогны уутны үйлдвэрлэгч нь “ОБ пластик”, “Монгол хэвлэл” ХХК. Гэрээний дагуу 33,3 сая хогны уут тараах учиртай.
Б.Бадрал менежерийн ярьснаар бол “Одоогийн байдлаар манай үйлдвэрлэж байгаа ногоон уутны нэг бүрийн үнэ 95 төгрөг. Дэлгүүр хоршоонд зарж байгаа уутнууд 100-150 төгрөг. Илүү үнэтэй нь ч бий. Бельги улсын хогны уут их том хэмжээтэй. Манай ногоон уутанд уяа дутагдаад байгаа.
Солонгос улсын хогны уут жижиг хэмжээтэй. Мөн эко даавуун уут хэрэглэдэг орнууд байгаа ч өртөг нь өндөр учраас хэрэглэх нь тохиромжгүй. Орон сууцны айл өрхүүд хогны уутыг хэрэглэх бүрэн боломжтой. Хэрэглээд сурсан айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд байна. Уутны хэмжээ том, их нимгэн байна гэсэн шүүмж гарсан.
Хогны уутны хэмжээг 80*45см байсныг 65*45см болгох, зузааныг 2.5-аас 3 микрон болгон нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн. Өөрчлөлт оруулсан хогны уутыг айл өрхүүдэд 2014 оны 1-р сараас олгож байна. Зузаан, хэмжээ нь ч тохирсон. Цаашид улам боловсронгуй болгох бүрэн боломжтой” гэв.

Бариултай, зузаан, даац сайтай “Азийн цагаан дагина” гэх хогны уут энэ мэт сайжирсаар сүүлдээ хогоо хийхэд ч хайран санагдах вий дээ.
Хогны уут шүүмжлэл дагуулаад байхаар нь АНУ-ын Азийн сан, “Бодлогыг чадавхжуулах Монголын хүрээлэн” ТББ-аас судалгаа хүртэл хийлгэж тандсан гэнэ.
Хүүхдийн эмнэлэг барьснаар хэчнээн алаг үрсийг эрүүл энх байлгаж амь насыг нь аврах талаар энэ хүмүүст бодох сөхөө алга. Хүүхдийн аминаас үнэтэй хогны уутаа бүр сайжруулах талаараа харин ам уралдан ярьцгаах юм
Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 5 орон сууц, гэр хорооллын 14,461 өрхөөс 525 айлыг судалгаанд хамруулж. 90,8 хувь нь хогны уут хүлээн авсан.
Орон сууцны айлын 79,2 хувь, гэр хорооллын айл өрхийн 70,7 хувь уутыг өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэн гэнэ.
Өмнө нь бид хогоо уутанд хийж үзээгүй бүдүүлэг хүмүүс явсан юм байх.
Тэдний яриад байгаагаар бол хэн хүнгүй хогоо шүүрдээд л, идэж ууж хэрэглэсэн бүхнийхээ хайрцаг, уут савыг задгайгаар гаргаж цацаад, шидээд байдаг байж.
51,6 хувь нь ил задгай хогийг багасгаж, 39,6 хувь нь эрүүл цэвэр орчинг бүрдүүлсэн гэнэ шүү судалгаагаар.
НЗДТГ-тай хогны уутны талаар ярих ч хэрэггүй юм байна.