Бо Силай шоронд орох нь гэдэгт эргэлзэх хүн сүүлийн үед Хятадад байхгүй болсон юм. Тэр ч бүү хэл, цаазлуулж ч мэднэ гэх бодол олон хүний толгойд байсан.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны орлогч гишүүн, намын ирээдүйтэй удирдагчийн нэг гэгдэж явсан түүнийг намын дээд түвшнийхнээс найдвартай хамгаалалт авна гэж урьд нь олон хүн бодож байсан бол Цинань хотын прокурорын байгууллага Бо Силайг авлига авсан, албан тушаалаа буруугаар ашигласан хэмээн буруутгасны дараа тэрбээр улс төрийн тавцангаас үүрд явж буй нь нэгэнт тодорхой болов.
Бо Силайг яллаж буй шиг хэрэгт холбогдсон хэнд ч Хятад улс өр зөөлөн царай гаргадаггүй юм. Баримтыг холоос эрэлтгүй. Төмөр замын сайд байсан Лю Чизюньд 2013 оны долдугаар сарын эхээр цаазаар авах ял оноосон. Түүнийг 10 сая доллар хууль бусаар авсан гэж шүүх үзсэн. 13 жилийн хугацаанд бизнес эрхлэгчдээс нийтдээ хоёр сая орчим долларын хахууль авсныг нь мөрдөн байцаалтаар тогтоож Шаньдун мужийн захирагч Хуань Шанд 2012 онд насаар нь хорих ял өгсөн.
Бо Силайн хэрэг 2012 оны хавраас сунжирсан юм. Тэр жилийн гуравдугаар сард ХКН-ын Төв Хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлж, үүнээс хойш тун удалгүй түүний ойрын хамтран зүтгэгчид, гэр бүлийнх нь гишүүдийн хувь заяаг шийдсэн билээ.
Чунцин хотын захирагчийн орлогч, цагдаагийн байгууллагын нь дарга байсан Ван Лицюнь, Бо Силайн гэргий Гу Кайлай нарыг шоронд хорив. Британийн бизнесмен, Бо Силайн гэр бүлийн анд Хейвудийн амийг урьдчилан төлөвлөж хөнөөсөн хэрэгт буруутгаж цаазаар авах ял өгснөөс хойш буюу 2012 оны наймдугаар сараас Гу Кайлай шоронд байгаа юм.
Нил Хейвудийн цогцосыг 2011 оны арваннэгдүгээр сарын 15-нд олсон гэдэг. Түүнд хортой архи өгч хөнөөсөн гэж албан ёсоор зарласан. Гэвч хүч хэрэглэж амийг нь хороосон, энэ хэрэгт Гу Кайлай болон түүний хамтрагч Чан Сяоцюнь нар холбоотой болохыг нотолсон баримтууд хожим нь илэрсэн юм.
Хятад улс цаазаар авах ял өгсөн тоогоороо дэлхийд олон жил тэргүүлж явна. Хэдийгээр энэ тоогоо төрийн нууц гэж үздэг ч “Amnesty International” байгууллагад буй баримтаар сүүлийн нэг жилд 1500 хүн цаазалсан нь дэлхий дахинд ийм ял авсан хүний тооноос бараг хоёр дахин олон байгаа юм. Эрүүгийн хуулийн 13 заалтаар алах ял оноодог байна.
Хүний амь хороосон, авлига авсан, мансууруулах бодис худалдсан төдийгүй мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн, татвараас зайлсхийсэн, тэр ч бүү хэл цахилгаан шугам гэмтээсний төлөө ч толгойг нь авдаг аж.
Олон удаагийн үйлдлээр нийтдээ 800 мянган долларын хахууль авсан, Хүнсний бүтээгдэхүүний чанарт хяналт тавих газрын дарга Чэн Сяо сюйг 2007 онд цаазалсан. Бээжин хотын захирагчийн орлогчоор ажиллаж байсан Лю Чихуа мөн л авлигын хэргээр 2010 онд цаазын ял сонсчээ. Мөрдөн байцаалтын явцад Гу Кайлай, түүний хүү Бо Гуагуа нар Хейвудтэй их дотно харилцаатай байсан нь тодорхой болсон бөгөөд эдийн засгийн ашиг сонирхлоос үүдэж тэдний хооронд зөрчил үүссэн аж. Эцэст нь Харвардын их сургуульд сурдаг хүүгийнх нь аюулгүй байдалд заналхийлсэн тул Британийн бизнесменийг Бо Силайн гэргий амийг нь хөнөөсөн байна.
Энэ эмэгтэй Нил Хейвудийг 2011 оны арваннэгдүгээр сарын 13-нд Чунцинд ирэхийг урьсан байна. Тэгээд л зочид буудалд согтуу байсан бизнесменд урьдчилж бэлдсэн хорыг өгчихөж.
Тэгвэл Ван Лицюнь яагаад шоронд оров? Тэрбээр өөрийн дарга Бо Силайн талаар авсан мэдээлэл, намын байгууллагын удирдлага авлигын хэрэгт холбогдсон тухай баримт нь ил болсон учраас 2012 оны арванхоёрдугаар сард Чэнду хотод байдаг Америкийн Ерөнхий консулын газар нуугдах оролдлого хийсэн байна. Гэвч улс төрийн орогнол олгохоос цаад тал нь татгалзсан тул Ван Лицюнийг тэндээс гараад явж байхад нь баривчилжээ.
Хятад улсдаа том хотын тоонд багтдаг Чунциний намын удирдлагын баруун гар болж хэдэн жил явсан тэрбээр 15 жил шоронд хоригдох ял авсан аж.
64 настай Бо Силайг бүх насаар хорих шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө шүүх гаргалаа. Тэрбээр 25 сая юань буюу 3.26 сая долларын хахууль авсан аж. Түүнийг 2012 оны есдүгээр сард болсон ХКН-ын Улс төрийн товчооны хурлаар намаас нь хөөсөн. Нэг жилийн дараа шүүх түүнд ял оноолоо. Хэргийг шийдвэрлэх үйл явц ийн сунжирсан нь авлига авагчдад оноох шийтгэлийн хувьд тус улсын удирдлагуудын дунд санал зөрөлдөөн байсантай холбоотой гэж зарим ажиглагч үздэг. Тэр ч бүү хэл Бо Си лайгаас болоод Төв Хорооны дотор хагарал гарсан, төрийн эргэлт хийх дээр тулснаас нийслэлд цэрэг оруулж ирсэн гэх яриа ч Бээжинд гарсан байна.
Авлигын эсрэг БНХАУ-д дайн зарлаад буй. Си Зинпинээр удирдуулсан намын шинэ удирдлага Төв хорооны ажлын арга барилыг өөрчилж, хүнд сурталтай тэмцэхээ 2012 оны эцсээр мэдэгдэж, өндөр дээд албан тушаалтнуудын баримтлах “арван дүрэм” гээчийг баталсан.
Эрх баригчдын эдгээр шийдвэр тусгай албадын ажлын үр дүнгээр нотолгоожив. Зөвхөн 2012 онд л гэхэд янз бүрийн хэлбэрээр дэг журам зөрчсөний учир 160 мянга гаруй албан тушаалтан хатуухан шийтгэл хүлээлээ.
Сахилга, дэг журам сахиулах байгууллагууд янз бүрийн түвшинд төрийн албан хаагчдын талаар 1.3 сая гаруй мэдээлэл бичгээр хүлээн авч, 155 мянга гаруй хэргийг шийдвэрлэжээ.
Авлига, үрэлгэн байдалтай ёсчирхохгүй байх нь ХКН-ын удирдлагын тав дахь үеийнхний хувьд тэмцлийн гол хэлбэр нь болж байна. Намын эгнээн дэх авлигач, хахуульчдыг олноор нь илрүүлж байгаа. Энд нэг хүнийг төрийн өмч үрэгдүүлснийг нь илчилж байхад, тэнд нэг нөхрийг төрийн хөрөнгөөр өндөр үнэ тэй машин авсны нь төлөө баривчилж, өөр хаана ч юм бэ нэг албан тушаалтныг хахууль авлаа хэмээн буруутгаж байна.
Бо Силай намын ахмад зүтгэлтэн Бо Ибогийн хүү юм. Тэрбээр хот газрын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх “Хөгжлийн Чунциний загвар”-ыг бий болгогч гэдгээрээ олон түмэнд танил болсон хүн. Түүний энэ загвар баян, хоосон, хот, хөдөөгийн ялгааг багасгахад чиглэгдсэн. Чунциний загварын гол онцлог нь “улаан соёлын” элементүүд буюу Маогийн үеийн уламжлалыг сэргээх явдал аж.
Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулган дээр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд байсан Вэнь Зябао хэлсэн үгэндээ “Соёлын хувьсгалыг” давтахын хор уршгийг сануулаад, “Ван Ли цюний хэргийг” анхаарч үзэхийг Чунцин хотын захиргаанд анхааруулсан юм.
Бээжингийн үзэж буйгаар “Соёлын хувьсгалыг” Хятадын шинэ зүтгэлтнүүдийн удирдагч Бо Силай л тэргүүлж чадах байв. Гэтэл Ху Жинтао тэргүүтэй Хятадын тухайн үеийн удирдлага үүнийг хэрхэвч зөвшөөрч чадахгүй байлаа. Ингээд бодохоор Бо Силай авлига авсныхаа төлөө шийтгүүлээд зогсоогүй улс төрийн тэмцлийн золиос болсон бус уу.
Р.Жаргалант