gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гаамп: Монгол хэлийг би биш кирилл бичиг л “алсан”

О.Ариунбилэг
GoGo Cafe
2014-02-24
24
Twitter logo

Манай интернэт хэрэглэгчдийн дунд Гаампыг танихгүй хүн ховор. Блогт “Гаампын гажиг явдал” нэрээр бичиж эхэлсэн энэ нөхөр одоо твиттер, фэйсбүүк, Баабар.мн сайт, "Тойм" сэтгүүлийн нийтлэлчийн буланд “монгол хэлний алуурчин минь” гэсэн сэтгэгдлээ авсан хэвээр тууж яваа.

Б.Обама руу “хэдэн төгрөг өгөөч” гэсэн жиргээ биччихдэг, “Миний муу цалин” гээд шүлэглэчихдэг, “Н.Энхбаяраа үхээч” гэж нийтэлдэг Гаамп буюу Д.Билгүүнтэй уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэе.

“НЭГ ТЭНЭГ ХҮНИЙ ТАВХАН МӨР БИЧЛЭГЭЭС БОЛЖ УСТДАГ ЯМАР ЭМЗЭГ УЛСАВ”

-Сэтгүүлчид нийтлэл бичихийн тулд баримт хөөнө, сурвалжлана. Яруу найрагч зохиолчид онгодоо хүлээнэ. Харин чиний хувьд?

-Би яах ч үгүй шд. Шарталтаа л хүлээнэ /инээв/. Гадны нөлөө байхгүй болчихоор л гайгүй бичээд байх шиг. Түүнээс “ингээд биччихвэл сэтгэгдлээр алах байх даа” гээд бодохоор олигтой юм гардаггүй юм. Гэхдээ гайгүй болсон эсэхийг би биш хүмүүс, тэдний сэтгэгдэл л хэлэх байх. Гэтэл сэтгэгдлийнх нь 70, 80 хувь нь “ална шүү” гээд биччихсэн байхаар яамаар ч юм. Ер нь л гайгүй гэхээсээ гайтай бичдэг шиг байгаа юм.

-Сэтгэгдэлд хэр “баригддаг” вэ?

-Хүн юм чинь хараал урсгасан сэтгэгдлүүд ар араасаа ороод ирэхээр “баригдана”. Гэхдээ 70, 80 хувь нь хараагаад эхлэхээр сүүлдээ тоохоо больчихно л доо. Аль болох баригдахгүйг л хичээдэг. Ер нь хүн бүхэнд таалагдах албагүй. Хүн бүхэнд таалагддаг болохын тулд дандаа “мөнгө мөнгө” эсвэл дандаа “дарга дарга” гэж бичих хэрэгтэй болох байх. Тэгэхгүй бол цэг тавьсан ч хараахдаа тулвал “ямар муухай цэг вэ” л гэнэ. Магтах хүн нь “ямар гоё цэг вэ, ёстой л цэг шиг цэг байна даа” гээд л магтана.

-Баабар.мн сайтад бичиж эхлэнгүүт чинь чамайг сэтгэгдлээр харааж эхэлсэн. Яаж хүлээж авсан бэ?

-Блог дээр ч гэсэн намайг хараадаг л байсан. Гэхдээ сайтынх арай дэндүү. Эхлээд хэцүү байсан. “Гэр орныг чинь мэднэ, гэрийн чинь үүдэнд очоод ална, Монгол улсыг устгах нь” гээд л. Монгол Улсыг нээрээ устгах гээд байгаа юм болов уу гээд эхлээд айлаа. “Нэг тэнэг хүний тавхан мөр бичлэгээс болоод манай улс устчихдаг юм байна, яасан ч эмзэг улсав” гэж бодлоо. Сүүлдээ дасаад гайгүй болсон. Би блогтоо бол нэг архичин өглөө гараад л, гэртээ яаж амьдарч байгаагаа бичдэг байсан. Нийтлэлчийн буланд орчихонгуутаа лаг ухаантай юм бичих гээд судалгаа хийгээд ирдэг юм билээ, хүмүүс. Гэхдээ би тэгээгүй л дээ. Аль болох шартсаныгаа л бичье гэж боддог. Тэгэхгүй бол бусдаас ялгаагүй л нэгэн болох байх. Угаасаа бичье гэсэн ч чадахгүй дээ.

Гаамп: Миний муу цалин

Гаамп нь муу цалингаа их л муухайгаар зүүддэллээ
Гамшигтай ийм зүүд хэдэн жил ажиллахдаа зүүдэлсэнгүй
Ажлаасаа хоцроод хасуулж байна гэнээ
Миний муу цалин
Архи уусан гээд торгуулсан байна гэнээ
Миний муу цалин
Төрсөн өдөрт гээд суутгуулж байна гэнээ
Миний муу цалин
Тэмдэглэлт баяр гээд хураалгасан байна гэнээ
Миний муу цалин

“БИЧЛЭГТЭЭ ГЭР БҮЛ, ХАМААТАН САДНАА ДУРЬДАХЫГ, ГЭРТЭЭ ОЧООД АЖЛАА ЯРИХЫГ ЦЭЭРЛЭДЭГ”

-Блогчин Гаамптай ярилцана гэхээр шар нохойг чинь л их асуудаг юм билээ. Үнэхээр тийм нохой байсан юм уу?

-Тэр гэхдээ их муухай асуулт байхгүй юу. Тэгээд би “хүн нохойноос дээр биз дээ, яагаад намайг асуухгүй байна” гэж хэлдэг юм. Шар нохой бол блогийн дүр л дээ. Үнэндээ ч байсан юм. Би нохойнд их сайн. Сайн гэдэг нь бэлгийн чиг баримжаагаар биш. Зүгээр тэжээвэр амьтны хувиар шүү.

-Чиний нэг уншигч “айпөөнтой болмоор байна” гэдэг блогийн бичлэгийг чинь уншчихаад “Гаампдаа айпөөн авч өгдөг юм бил үү” гэж бодсон гэж ярьж байсан. Тэгээд бодвол чиний уншигчид их үнэнч хүмүүс байх гэж бодсон?

-Үнэнч гэж үү? Мэдэхгүй. Хүмүүсээс мөнгө гуйгаад зургаа, долоон жил л бичээд байхад мөнгө өгсөн хүн нэг ч байхгүй шд /инээв/.

-Хүүхдүүдээ том болохоор блогоо уншуулах уу?

-Би интернэттэй хувийнхаа амьдралыг огт хутгахгүй гэж боддог юм. Хамаатан садан, эхнэр хүүхдүүдээ аль болох хол байгаасай л гэж боддог. Тэртэй тэргүй намайг үзэн яддаг хүмүүс олон. Надаас болж тэр хүмүүсийг янз бүрээр хэлэх асуудал гарах вий гэж бодоод тэднийхээ талаар бичих, ярихыг цээрлэдэг. Тэгж өөртөө хамгаалалт бий болгохгүй бол хэцүү шд.

-Интернэт ертөнцөөс эхнэрээ “олж авсан?”

-Үгүй ээ, манай эхнэр бид хоёр арван жилд нэг ангид байсан. Би ер нь интернэт ертөнцөөс юм олсон юм болов уу?

-Та хоёрыг блогоор танилцсан л гэж боддог байлаа. Гэхдээ блог бичдэг?

-Тийм.

-Интернэт байхгүй байсан бол Гамп юу хийх вэ?

-Би юу ч хийсэн дуртай. Гудамжинд гутал тослоод зогссон ч тэрэндээ кайфтай.

-Ямар мэргэжилтэй вэ?

-Мэргэжлээсээ бусдыг нь мэднэ.

-Мэргэжлээ хэлэхгүй юм уу?

-Хэлэхгүй. Ямар ч байсан хэвлэл мэдээллийн төрлийн мэргэжилгүй.

“АЛСАН ШУЛСАНДАА ТУЛВАЛ МОНГОЛ БИЧГИЙГ КИРИЛЛ БИЧИГ Л АЛСАН”

-“Монгол хэлний алуурчин” гэх хочтой хүн шүү дээ?

-Зурагтаар гарсан нэг ярилцлаган дээр Монгол хэлний эрдэмтэд намайг харааж байна лээ. Манай “Тойм” сэтгүүл дээр ч бас харааж л байсан. Миний хувьд хэлний чиглэлийн хүн биш болохоор буруу ярьж магад. Уншсан хүмүүс уурлаад сүйд болох байх, гэхдээ дүүрсэн хэрэг. Кирилл бичиг нэгдүгээрт Монгол бичиг биш. Хоёрдугаарт энийг буруу бичлээ гээд Монгол хэл устана гэж байхгүй. Монголоор ярихаа боливол л хэл устана биз дээ. Алсан шулсандаа тулвал Монгол бичгийг кирилл бичиг л алсан байх гэж боддог. Тэгээд явж явж хэдхэн уншигчтай блог бичдэг гараас болоод хэл устана ч гэж юу байхав. Надаас гадна өчнөөн мянган дүрмээрээ бичдэг хүмүүс хэлээ аврах гээд явж байхад ганц надаас болж бүхэл бүтэн хэл устана гэхээр ойлгомжгүй. Гээд өөрийгөө өмөөрдөг юм. Тэгэхээр өөрийгөө өмөөрсөн болно. Зарим хүн ойлгоод манай талд ордог юм уу, үгүй юу мэдэхгүй.

-Тэгээд хэдхэн уншигчтай гээд байгаа блогийн хөтлөгч Баабарт тоогдох болсон шалтгаан нь юу юм бол?

-Мэдэхгүй. Тоосон хүмүүс нь л мэдэх байх. Баабар.мн-ээс “манайх нэг төрлийн нийтлэлчтэй баймааргүй байна. Манайд гоо сайхан, хоол, архидалт, улстөр гээд төрөл бүрийн салбараар бичдэг хүмүүс хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дан улстөр, нийгэм бичдэг болчихлоо, орох уу” гэсэн санал тавьсан юм. Би “мөнгө авах уу” гээд авахгүй гэхээр нь орчихсон. Тэгэхгүй бол надад өгөх мөнгө байхгүй юм чинь. Гэхдээ сүүлдээ бүгдээрээ л улстөр бичдэг болчих шиг боллоо. Би хүртэл бичих гээд байхад.

-Орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагыг юу гэж ойлгодог вэ. Тогооч хүн хүртэл бичиж байна гээд чи ярьлаа?

-Заавал сэтгүүлч гэлтгүй хүмүүс өөрийнхөө мэддэг зүйлийг бичдэг байгаасай гэж боддог. Мэдээ сурвалжлага бол арай өөр л байх л даа. Сэтгүүлч хүн өнөөдөр хуульчтай уулзаад, маргааш эмчтэй уулзлаа гэхэд тэдэн шиг мэргэжлийнх нь талаар мэдлэгийг олж авч чадахгүй. Тэгэхээр хуулиа мэддэг хүн нь хуулиа бичдэг байдлаар хөгжвөл зүгээр юмуу гэж боддог. Гэхдээ яахыг мэдэхгүй. Миний сонссоноор зарим улсад сэтгүүл зүйн сургууль гэж байдаггүй гэсэн. Нийтлэл тойм бичихэд заавал сэтгүүлч байх шаардлагагүй л гэж боддог.

-Гамп нийтлэлч, сэтгүүлч аль нь вэ?

-Би бол архичин. Хэнд ч сэтгүүлч, нийтлэлч гэж хэлж чадахгүй. Намайг тодорхойл гэвэл би гэртээ очихоороо аав, бааранд орвол архичин, гудамжинд бол зүгээр нэг гар. Сэтгүүлчдийн дэргэд би юу юм. Нэг удаа баримттай лаг юм хийж үзээгүй, нэг удаа сурвалжлаганд явж үзээгүй. Нийтлэл гэхээр тоо баримт, дүгнэлттэй байх ёстой. Гэтэл миний бичсэн юм гэж архи уусан талаараа тавхан мөр биччихсэн байхад ямар юмных нь нийтлэл байхав дээ.

 “УЛСТӨРИЙН НАМУУД АРГО БИД ХОЁРЫГ ТООХГҮЙ БАЙНА Л ДАА”

-Биеэ үнэлэхийг юу гэж боддог вэ?

Гаамп: Их хурлын гишүүд биднээс дор

Би ер нь явж явж их хурлын гишүүн болдог байсын. Нээх өөдтэй хийгээд байх юмгүй. Очиж нөгөө намыхантайгаа хэрэлдчинэ, дэмий ярьчина, кэнди краш тоголчино, уур хүргэсэн нэгнээ цохиод унагаачина, твийтэрдчихнэ, дуртай үедээ ажилдаа ирээд дургүй үедээ гэртээ хвэтчихнэ, гадаадаар томилолтоор улсын мөнгөөр явчихна. Би лав улсын их хурлын гишүүн байсан бол ёстой зүдрэхгүй хамгийн сайн ажилтан нь байх байжээ.

-Бүх хүн л биеэ үнэлж байгаа. Аль хэсгээ үнэлж байна вэ гэдгээсээ л болно. Би бол биеэ үнэлэх дуртай. Тэгэхгүй бол турж үхнэ шд. Хүмүүс намайг биеэ үнэллээ гээд хараагаад байдаг юм. Үнэлдэггүй хүмүүсээ унших хэрэгтэй. Заавал хараан хараан унших ямар хэрэг байна.

-Аль нэгэн намд биеэ үнэлж байгаа юу?

-Тоохгүй байна л даа, Арго бид хоёрыг.

-Твиттерт идэвхитэй байнга жиргэж байдаг хэдэн хүн байна. Тэдний нэг нь өөрөө?

-Намайг байнга жиргэж байгаа үгүйг мэдэхийн тулд өөрөө бас твиттерт байнга байх ёстой. Тэгэхээр нэг нь бас өөрөө байх нээ?

-Ажилгүй хүмүүсийн талбар гээд байгаа шд. Тэгэхээр чи бид хоёр ажилгүй хүмүүс байх нээ?

-Жиргэхэд нэг их цаг орохгүй шдээ. Тухайлбал би тамхи татахдаа ч юм уу, амралтын өрөөнд ороод гарахдаа босон суун жиргэчихнэ. Тэгэхэд л өдөрт 10 гаруй твийт хийчихнэ. Тэгэхээр хүмүүс өдөржин твиттерт байлаа гээд байдаг юм. Хүн бүхний твийтийг уншаад л, орооцолдоод сууна гэж байхгүй. Тийм байна гэвэл 24 цаг ч хүрэхгүй. Дуртай хүмүүсээ уншаад, хүссэндээ хариу өгөөд байхад ажилтай ажилгүй нь ямар хамаа байна.

-Ц.Нямдорж гишүүн гэхэд л Х.Тэмүүжин сайдыг “твиттерээр хэдэн авгай нартай хэрэлдэхээс өөр ажилгүй амьтан” гэж хэлсэн байсан. Ер нь улстөрчдийг твиттерээс гаргаж ажлыг нь хийлгэе гээд байгаа. Чи бол эсрэг байр суурьтай байх нээ?

-Эсрэг, эсрэг. Баянсэлэнгэ гишүүн гэхэд л “хүн амь гуйхаар нь өгсөн юм” гэж хэлсэн байна лээ. Хүн амь гуйж байхад өгөлгүй яадын. Тэр чинь хүний амь шд хэхэ. Твиттердэх нь твиттердээд нийгмээ сонсож л байг. Тэртэй тэргүй хэдхэн цаг хуралдчихаад тарчихдаг юм билээ. Зөвхөн нэр алдар олж авахын төлөө шийдвэр гаргадаг, тэр нь хүмүүст яаж хүрч байгааг анхаардаггүй популист гишүүд надад ерөөсөө таалагддаггүй. Тэр гишүүдийг харин ч твиттерт ороосой гэж боддог. Гэхдээ тэд тэрийгээ мэдээд ордоггүй юм шиг билээ. Түүнээс үг хэлдэггүй, ажил тасалдаг, байгаа байхгүй нь ч мэдэгддэггүй гишүүд ороод ч хэрэггүй байх.

-Юм бичдэг хүмүүс асуудалд шүүмжлэлтэй байр сууринаас хандах гээд байдаг. Чи хэр вэ?

-Би шүүмжилж байж л кайф авдаг. Шүүмжилэхийн тулд заавал хийсэн бүтээсэн юмтай байх албагүй. Шүүмжлэхгүй л бол хүмүүс дур зоргоороо байх нь хэтэрнэ. Их л мундаг хүмүүс л дарга болдог гэж боддог. Тэр Дэнзэн гээд л хүнийг интернэтээр бужигнаж шүүмжилж байгаад л ажлаасаа халагдсан, үнэн. Дараа нь олимпийн хувцсыг бас шуугиж байж л солиулсан. Солиулаагүй байсан бол зүгээр л нэг формтой хүмүүс л гарах байсан. Тамхины хууль, архины хууль гээд бүх юман дээр ярьдаг л байх ёстой. Одоо цаг ч их сайхан болж. Дарга нар орчин үеийн хүн болж харагдах гээд ч юм уу, зарим нь мэдээлэл авах гээд интернэтэд орж ирж байна. Урьд нь би дарга нартай гудамжинд л хааяа таардаг байсан бол интернэтийн ачаар бүх дарга нартай ярьж, үзэл бодлоо хэлж, шүүмжилж чадаж байна. Энэ бол хууль цагдаагийнхан хариуцлага хүлээлгэдэгээс илүү зүйл. Хэвлэл мэдээлэлд хаалтын гэрээ байдаг гэдэг. Харин интернэтэд хэн ч хаалтын гэрээ хийж чадахгүй.

“АРДЧИЛСАН НАМ ГЭХЭЭР ХОРЬДОГ НАМ Ч ЮМ БОЛОВ УУ ГЭЖ БОДООД БАЙГАА”

-Ер нь чи бид хоёр урдах ажлаа хийгээд цалингаа аваад явж байхад тэнд байгаа Х.Баттулга гишүүн хуралдаа суух эсэх нь ер нь хамаатай юм уу?

-Бүх юманд хамаатай юм шиг амьдрах чинь “зивүүн” байдаг байхгүй юу. Тэд нарт чинь “хөөе ажлаа хийгээч ээ” гээд жиргэх чинь зивүүн шд. “Обама муу тэнэг” гээд бичихэд намайг хэн ч яах ч үгүй байгаа юм. “Надад хэдэн төгрөг өгөөч” гэж би бичиж үзсэн. Яах ч үгүй байгаа юм. Би дээдэстэй нэг зиндаанд байгаа юм шиг мэдрүүлдэг ганц зүйл бол интернэт.

-Өнөөдрийн хувьд хамгийн шүүмжлүүштэй зүйл юу байна?

-...

-Би таачих уу... УИХ-ын 76?

-Биш. Тэд нар тэндээ тэнэгтээд байвал байж л байг. Тэр асуудал биш. Аль болох юм хийхгүй байвал харин ч сайн. Харин ойрын үед миний шүүмжлэх зүйл бол архи. Архины хорьсон хууль битгий гараасай гэж хүсч байна. Би аав хүний хувьд үр хүүхдээ шаг зардаг, гудамжинд архичид хөглөрсөн, орой унтаж байхад нь дээд айл нь архидаад байдаг тийм нийгэмд амьдраасай гэж хүсэхгүй байна. Түүний оронд баарандаа ороод архиддаг байх нь дээр. Анх баар 00.00 цагаас хаадаг болгоход л би блог дээрээ бичээд амьтны ад болж л байсан. Ер нь хорьсон цагдсан шийдвэр гарахад дандаа сөрөг үзэгдэл л их гардаг. Тэнд сууж байгаа 76 гишүүн царай муутай, янз бүр байж болно. Тэндээс гарч байгаа шийдвэрүүд л зөв байгаасай.

-Тэгэхээр архины тухай хамгийн их ярьдаг Гаамп одоо яригдаад байгаа архины хуулийн төслийн эсрэг саналтай байгаа юм байна тийм үү?

-Би яг ямар хууль гарах гэж байгааг мэдэхгүй байна. Тамхины хуулийг нь бол мэднэ. Тэгэхээр энэн шиг хорьж цагдсан хууль битгий гараасай гэж хүсээд байгаа юм.

Гаамп: Сар шинийн сонин хачин

Зуу гэснээс энэ цагаан сараар архи уухаа больжээ дээ. Ер нь дэмий даарч явхаар өнгөрсөн цагаан сарыг эдийн засагч, судлаач биш угаасаа ч тийм байж чадахгүй энгийн баагийгийн нүдээр дүгнэвэл зарим талаараа үндэсний үйлдвэрлэлүүд уналтанд орсон мэт харагдах юмаа хөөрхий. Хуучний сайхан цагт ард нийтээрээ үйлдвэрлэдэг бараашиг гэж юм байлаа. Мань мэт ч сайхан гөвдөг байлаа шүү дээ.

-Архи зардаг цэгүүдийн тоог л цөөрүүлье гээд байгаа шиг билээ. Жишээ нь 10 мянган хүнтэй хороонд 30, 40-н архи зардаг цэг байна. Хажуугийнх нь дэлгүүрт л архи зараад байхаар ороод уучихаад байна, тийм болохоор болиулья гээд байгаа юм?

-Тэр чинь л буруу байхгүй юу. Гэрийн чинь хажууд дэлгүүрт архи зардаг байсан бол тэрийг хаачихаар хажуу айл чинь шаг зардаг болчихвол яах вэ? Энэ олон архи зардаг дэлгүүр бүгд дампуураад гэртээ шаг зардаг болвол яах вэ. Энэ хүмүүсийг ажлаар хангаж чадах уу гээд асуудлууд гарна. Жишээ нь архи уугаад халчихсан хүнд бол хоёр км газар явж архи авч байхаар хажуу айлаасаа шаг аваад уучихна дээр биз дээ. Аль болох хорьж цагдахыг л багасгах хэрэгтэй. Тэрний оронд ажилтай болгох, амьдралыг нь сайжруулах талаар бод. Ажилтай хүн архи уух нь багасна. Ядаж л өглөө даргадаа алуулна, зээл тавиад байр авчихсан бол архи уухаар зээлдээ өгөх мөнгө нь багасчих учраас болино гэх мэтээр. Надад бол нийгэм архи уух нь багасаад байх шиг санагдаад байгаа юм. Сүүлчийн “могиканууд” нь маниус л болох шиг боллоо. Маниас залуу үе архидах нь бага байгаа юм биш үү. Тэгэхээр ингээд цаанаасаа гайгүй болж байгаа юмыг хорьж цагдаад эргээд зад тавиулчих вий гэхээс айж байна. Ер нь Ардчилсан нам гэхээр хорьдог нам ч юм болов уу гэж бодоод байгаа шд. Сая пс тоглоомыг хорьчих шиг боллоо. Уг нь бааранд орж байхаар пс тоглож байг. Хаачихвал бүгдээрээ л бааранд орох байх.

-Ардчилсан нам олон зүйлийг хорьж байна гэж үү?

-Тамхи хорьж байна, архи, пс, гудамжны самбаруудыг хорьж байна, машин явахыг хорьж байна. Эртээр хориглосон шийдвэрүүдийг нь тоолоод үзсэн зөндөө их болж байна лээ. МАН-ын үеэс илүү хориод байх шиг байна.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

-Зүгээр...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан