Монголын Залуучуудын Холбооноос “Залуу хүн” цуврал лекц зохион байгуулдаг. Энэ жилийн лекцийн салхийг Сүхбаатарын Эрдэнэболд хагалах болжээ. Тэрээр “Эзэнт гүрний туульс” номын зохиогч. Тус лекцэнд ирсэн залуус сугалаанд оролцож, зохиогчийн “Эзэнт гүрний туульс”, хамтран бүтээлцсэн “Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Та нартаа би дуулъя” охиндоо бичсэн захиа, “АНУ-Монгол улсын дипломат харилцаа” зэрэг номыг хожих боломжтой гэнэ.
“Эзэнт гүрний туульс” номыг товч танилцуулвал 1008 бадаг 4032 шад /мөр/ түүхэн туурвил бөгөөд Монголын гуйвагдсан түүхийг сэргээх, монгол хэлний хэрэглээнээс гарсан, мартагдсан үгийг баримтат уран сайхны бөгөөд яруу найргийн бүтээлээр дахин амилуулах зорилгоор Хүннү гүрний 2222 жилийн ойн босгон дээр олны хүртээл болгосон ном юм.
Монгол хүний омогшил, бахархал цөм шингэсэн уг бүтээл нь крилл монгол бичгээр хослон гарсан. Ингэхдээ уран бичлэгтэн, үсэг зүйч Т.Жамъянсүрэн XIII-XIV зууны Махагалын магтаалын монгол бичлэгийн хэв маягийг цахимд программ болгон оруулж, “Эзэнт гүрэн” хэмээх монгол бичгийн үсгийн хэв буюу тигийг буй болгожээ.
Мөн хайчилбарч С.Төрбурам уг бүтээлд зориулан Монгол цаасан барын гайхамшгийг илтгэх 300 гаруй хайчилбар хийж, туульсын үйл явдлыг дүрслэн харуулсан байна.