Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэх үг бий.
Тэгвэл дээрх үгтэй утга дүйх ганц орчин нь манайд үнэ ханшийн өсөлт, бизнес, эдийн засгийн орчин болжээ гэчихвэл хилсдэхгүй болов уу. Дурын нэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг шагайх бүрт гурил, махны үнэ өсчээ, бензин шатахууны компаниуд Монголын нийгэмд “түймэр” тавилаа, валютын ханш огцом дээшиллээ гэх мэт мэдээтэй өглөө бүрийг угтах боллоо.
Тэгвэл савлуур дээр суугаад тоглож буй бяцхан жаалыг санагдуулам ханшийн огцом өсөлтүүд хаяанд ирсэн сар шинийн баярын бэлтгэлээ базааж буй иргэдийг сөхрүүлэх нь ээ. Ууцны үнэ гэхэд л хэлбэр хэмжээнээсээ хамаарч захуудад 450 мянган төгрөгөөс эхэлж байна. Өнөөдөр нэг сарынхаа цалин тэтгэврийг ганц ууцанд зарцуулах хэмжээний амьдралын боломж бидний хэдэд нь байсан билээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний сагсанд багтдаг бүхэн үнээ нэмжээ. Шалтгаан нь валютын ханшны савлалт гэдгийг наймаачдаасаа эхлээд эдийн засагчид нь ч хэлж байна. Арга ч үгүй биз. УИХ-аас 2014 оны мөнгөний бодлогодоо ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар батласан билээ.
Тэгвэл өнгөрсөн жилийн ес¬дүгээр сард огцом дээшилж, 1780 төгрөгтэй тэнцэж манайхныг сандаргасан “ногоон”-ны ханш аажмаар тогтворжиж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд ам.долларын ханш 1630-1670 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл дахин огцом чангарч өчигдрийн байдлаар Монгол банкны хаалтын ханшны мэдээллээр 1712 төгрөгт хүрлээ.
Юун 1380 вэ. Оны өмнөхөн л “Валютын ханш буурлаа. Энэ хэвээр доошилсоор байх болно” хэмээн бүгд алга ташиж байв. Гэтэл ийм яриа мартагдаж ч амжаагүй байтал ам.долларын ханш эргэн өсч үүнийг дагаад бусад валютын ханш, шатахуун, өргөн хэрэглээний бусад барааны ханш хөөрчихлөө.
Эдийн засгийн орчин хаврын тэнгэр шиг тогтворгүй энэ үед шатахуун импортлогчид хэрэглэгчдээ төртэй нь хамт шантаажилж юмнаас дутаж үзээгүй зангаа дахин харууллаа. “Магнай трейд” компани Увс, Баян-Өлгий аймаг дахь салбаруудынхаа АИ-92 авто бензин, дизель түлшнийхээ үнийг 40 төгрөгөөр, АИ-80 шатахуунаа 20 төгрөгөөр нэмж энэхүү өсөлтийг “Жаст-Ойл” компани шууд хяналтгүй хуулбарлав.
Угтаа салбарын яам нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” боловсруулж энэ төрлийн бүтээгдэхүүний үнийг барих зорилгоор шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож байв. Зээлийн нөхцөлийг эргэн сануулбал, уг хөтөлбөрийг дэмжиж зээл авсан компаниуд гэрээний дагуу онцгой нөхцөл үүсээгүй тохиолдолд үнэ нэмэх ёсгүй. Гэтэл тус хоёр компани үнээ нэмж үнэ тогтвортой байлгах гэрээгээ зөрчсөнөөр барахгүй бусад бизнесийн салбарынхныг ч самарч ханшийн өсөлтөд уруу татав. Ийм дархан эрх энэ мэт монополь компаниудад байж болох уу.
Хэдийгээр албаныхан шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн байр суурьтай байгаа ч сар шинийг угтсан иймэрхүү хөөрөгдөлт жилийн жилд даамжрах нь бололтой. Өчигдрийн байдлаар бүх орон нутагт шатахууны үнэ 40 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл ирсэн ч үнэ хөөрөгдсөн хэргийн эзэн нь “Жаст-Ойл” болов. Тэд шатахуун түгээх станцаараа анхлан АИ 92 шатахуун 1620 төгрөг байсныг 1660 төгрөг болгон нэмсэн. Өнгөрөгч сарын сүүлээр ШӨХТГ-аас “Компаниуд хөнгөлттэй зээл авсан учир 50 төгрөгөөр нэмэгдэж байна. Зээл олгоогүй бол литр тутамдаа 210 төгрөгөөр нэмэгдэх тооцоо байсан” гэдгийг хэлж байлаа.
Өнөөдрийн байдлаар “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг шатахуун импортлогч компаниуд АИ-95-аас бусад төрлийн түлш, шатахууныхаа үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмээд байна. Тодруулбал, А-80 бензин литр тутам нь 1530, АИ-92 1620, дизель түлш 1750 төгрөгийн үнэтэй байна.
Энэ сарын 6-наас эхлэн Замын-Үүдийн “МТ”, “Петровис” гэх шатахуун түгээх стацуудад бензиний үнэ мөн адил 40 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тодруулбал, А 80 бензин 20 төгрөг, АИ 92 40, дизель түлш-40 төгрөгөөр тус, тус нэмэгдэж, “Петровис” шатахуун түгээх станц А 80 бензинийг 1660, АИ 92-1890, дизель түлшийг 1930 төгрөгөөр, “МТ” шатахуун түгээх станц ч мөн адил үнээр шатахуунаа худалдаалж байгаа юм.
Харин шатахуун түгээгчдээс үнэ нэмэгдсэн шалтгааныг асуухад, “Бидэнд мэдээлэл өгөх эрх байхгүй. Юу ч мэдэхгүй” гэсэн юм. Энэ талаар “МТ” болон “Петровис” ХХК-иас тодруулахад, мөн л дээрх асуултад хариу өгөх хүн алга гэв. Шатахууны үнийг тогтвортой барина хэмээн авдгаа авчихсан энэ мэт компаниудтай хариуцлага тооцох гэж оролдон толгойг нь илээд өнгөрөх биш татвар төлөгчдийн мөнгийг угааж байгаад нь үүрэх хариуцлагыг нь хатуухан тооцоё, Магнай дарга аа. Гэрээний хугацаа өнгөрөгч оны аравдугаар сард дууссан гэдгээр шантаажилж байгаа бол энэ мэт төрийн угжаар амаа зайлдаг даварсан эздийг татварын бодлого, торгуулийн системээр хүмүүжүүлье. Үр дүнгээ өгдөггүй хөнгөлөлт, урамшууллыг олгож байхаар зарим гишүүдийн хэлдэгчлэн валютын нөөцөө нэмэгдүүлж өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг чөдөрлөе, тэгэх үү.
Түүнчлэн аль нэг аж ахуйн нэгж компани хяналтгүй үнэ нэмэхэд ШӨХТГ-ыг дууддаг болсон ч салбарын сайд нь илүүтэй анхаармаар. Засгийн эрх барьж буй нам хүчнийг дамнан яригддаг ганц сэдэв нефть боловсруулах үйлдвэртэй болох. Жолооч нараас энэ тухай асууж саналыг нь сонсвол, “Ийм үйлдвэртэй болчихвол шатахууны хараат байдлаас гарах мөрөөдлийг одоогийн Засгийн газар биелүүлнэ” гэж байв. Нэг үгээр хэлбэл, бүрэн эрхийнхээ хугацаанд багтаж энэ үйлвэрийг ашиглалтад өгөхөө танхимын тэргүүн нь амлаад байгаа. Харин тэр болтол иргэд бензиний үнэд дарамтлуулсаар л байх уу. Учир мэдэх зарим хүмүүсийн хэлж буйгаар шатахууны үнийг барих хэд хэдэн арга бий гэлээ.
Жишээ нь, Импортлогч компаниудад Монголбанкнаас ам.доллар гаргаж өгөх. Ингэснээр валютын үнийн өсөлтөөс хамаарсан шатахууны үнийн өсөлтийг тогтвортой байлгаж болно.
Мөн шатахууны импортыг төр гартаа авч, компаниудаар жижиглэн борлуулалт хийлгэх. Ингэснээр импортлогч компаниудын үнэ нэмдэг дарамт байхгүй болох аж. Мөн заавал төр импортыг гартаа авахгүйгээр шийдэж болох гарцууд бас байна. Хамгийн энгийн арга бол Эрсдлийн сан байгуулж болно. Бид Зүүнбаянгаас түүхий нефть олборлосон хэрнээ боловсруулахгүйгээр экспортлоод байна гэж шүүмжилж буй.
Энэ мэт аргаар жилдээ хэд, хэдэн удаа үнээ нэмж энэ хэрээр төр, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж татварын мөнгийг угаадаг шатахуун ипортлогчидтой тэмцвэл яасан юм бэ.
М.Мөнхтунгалаг