Авлигатай тэмцэх газраас шаардсаны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга М.Мэндбаярыг үүрэгт ажлаас нь халсан тухай Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас мэдэгдэв.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн гарын үсэгтэй албан бичигт “Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т заасныг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчлийг давтан гаргасан Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргаар түр ажиллаж байгаа Мэндцоогийн Мэндбаярыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 76 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь халсан болохыг мэдэгдэж байна” гэжээ.
М.Мэндбаяр нь 2006 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд гаргаагүй, 2007 оны хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн тул Авлигын эсрэг хуулийн дагуу ажлаас халсан нь энэ юм.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.