ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сергей Иванов аюулгүй байдлын бодлогын асуудлаар явагдаж байгаа 44 дэх Мюнхений бага хурал дээр тавьсан илтгэлдээ Орос орон юунд зорьж хаашаа явж байгаа тухай өгүүлжээ. Тэрбээр англи хэлээр тавьсан илтгэлдээ Оросын гадаад бодлогын талаархи европчуудын болгоомжлолыг сарниуллаа.
Орос орны сүүлийн жилүүдэд олсон ололт амжилт нь олон улсын тавцан дээр зохих байр суурийг эзлэхийг зорин үндэсний ашиг сонирхлыг хатуу хамгаалахыг шаардаж байна. Гэхдээ, түүний үгээр ОХУ ямар нэгэн цэргийн блок үүсгэх замаар бус бусад улсуудтай олон талт хамтын ажиллагаа хөгжүүлэн эдгээр зорилгоо биелүүлэх ажээ.
Мөн орос орон 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний төвшингөөр дэлхийд тэргүүлэгч таван орны нэг болох зорилт тавиад байгаа гэж мэдэгдлээ. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч европчуудад Оросын эдийн засгийн сэтгэл хөдлөм амжилтын тухай таниулав. Сүүлийн есөн жилд Оросын ДНБ 80 хувь өссөн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс /46.4 хувь/ бараг хоёр дахин өндөр үзүүлэлт гэж тэр хэллээ.
Үүний зэрэгцээ Оросын эдийн засгийн өсөлтөөс эмээхгүй байхыг Барууныханд уриалав. Баян болсноороо Орос орон бусад улсуудын аюулгүй байдалд ихээхэн аюул занал учруулж эхлэхгүй бөгөөд даяарчлагдсан үйл ажиллагаа Орос орны өсч буй нөлөө өссөөр байх болно" гэж Иванов мэдэгдлээ.
Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Орос орон өөрийн нефть доллараар Европын бүх активыг худалдаж авахыг оролдохгүй гэж нотлон өгүүлэв. Гадаадын хөрөнгө оруулагчдыг өөртөө татсанаараа бид тэнцүү хэмжээний хариу үйлдэл хийнэ гэдэгт бодитой найдаж байна" гэж хэлэхдээ Иванов одоо хуримтлагдаад байгаа харилцан хөрөнгө оруулалтын харилцаа Европын холбооны давуутайгаар арвыг харьцах нь нэг байгаа гэж тэмдэглэв.
ОХУ хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гэж давтан өгүүлээд "Зөвхөн Оросын эдийн засгийн дэд бүтцийн асуудлыг шийдэх зардлын үнэ нэг их наяд /триллион/ доллар. Иймд бид гол найдвараа хувь хүний хөрөнгө оруулалтад тавьж байна" гэж Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч мэдэгджээ.
Орос орон эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх өөртөө хүлээсэн үүргээ биелүүлэх болно гэж европчуудад Иванов амлалаа. "Орос орон эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх талаар өөртөө хүлээсэн бүх үүргээ биелүүлж байгаа бөгөөд цаашид ч хэлбэрэлтгүй биелүүлсээр байх болно гэдэгт хамтрагчид маань итгэлтэй байж болно" гэж тэр хэлжээ.
Энд ОХУ-ын "Эрчим хүчний ноёрхлоо тогтоох тухай яригдаагүй” гэж нэмж хэлсэн. Иванов ярихдаа “Орос орон зөвхөн хамгийн их эдийн засгийн үр ашиг олохыг оролдож байна" гэв.
Бага хуралд оролцогсдын асуултад хариулж байхдаа Оросын эрчим хүчний эх үүсвэрийн үнэ Оросын гадаад бодлогоос хамаардаггүй гэлээ. "Нефть, хийн үнэ улс төрийн бодлоготой холбоотой юу гэж үү? Тийм юм байхгүй" гэж Иванов хэлээд ОХУ хэнд ч байгалийн хий үнэгүй нийлүүлдэггүй гэж тэмдэглэв.
Сергей Ивановын үгээр бол Орос орон өөрийн түүхэндээ байгаагүй өөрчлөлтөд орж буй дэлхийн хөгжлийн үндсэн хандлагын гольдролоос гарахгүй байхаар хатуу зорьдог нээлттэй улс ажээ.
Бид дотоодын зөрчлөөсөө ангижирч хувьсан өөрчлөгдөх хөгжлийн замд баттай зогсохын тулд бүхнийг хийсэн. 2008 оны гуравдугаар сарын 2-нд болох Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ чиглэлийг дэмжиж байгаагаа Оросын иргэд бүх талаараа харуулна гэдэгт би итгэж байна" гэж Сергей Иванов хэллээ.