УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга бичиж байна.
АDAM SMITH ба FENG SHUI
Ленин багшийн төрсөн өдрөөр зурагтаа асаатал коммунист үеийн алдарт “Үнийн
комисс” хуралдаж байна. Олноо Фэнг шүй нэрээр танил болсон нэгэн бээр дугуй
талх сугавчлан ирээд “Энэний үнэ хэд гэдгийг хэлээд өгөх хүн байна уу?” хэмээн
цахиртана. “Олны” дэмжлэгээр үйлдвэрчний эвлэлийн дарга болсон нэгэн.
Фэнг шүй бол Хятад ардын зан үйл, уламжлал нэвт шингэсэн ёс зүй, ахуйн номлол
бөлгөө. Үүнийг Монголд дэлгэрүүлэх үйлст хүчин зүтгэж айл бүрийг зоос
зуусан мэлхийгээр “хангаж” хятадчлах их ажлыг энэ хүн эхлүүлснийг бүгд мэднэ.
Ажлынхаа хажуугаар үйлдвэрчдийн эрх ашгийг хамгаалдаг гэх ба Фэнг шүй онолын
нэг чухал хэсэг нь “үнийг барих” нэрээр монголчуудыг хагаралдуулах бололтой
юм. Уг нь энэ эр сонгодог эдийн засгийн онолыг үндэслэгч Адам Смитийн эх оронд
эдийн засгийн боловсрол эзэмшсэнээ гайхуулан ярих дуртай сан. Гэвч өнөө эзэмшсэн
онолоо бус эртний хятад заншлыг түлхүү ярих болжээ.
Фэнг шүйгийн “Үйлдвэрлэгч хэдэн хувийн ашиг хийвэл зохихыг” онолдох нь зах
зээлийн зарчим, А.Смитийн онолоос тэс хөндлөн ажгуу. А.Смитийн сургаснаар үнийг
зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тогтоодог бол Фэнг шүйгийн бодлоор
Үйлдвэрчний эвлэлийн дарга үнэ тогтоох хамгийн гол хүчин зүйл гэнэ.
Фэнг шүйгийн эх орон Дэн Сяо Пиний удирдлагаар Фэнг шүйгээ орхиж, чөлөөт зах
зээлийн номлолыг дагаснаар хөгжлийн замдаа орсон юм. Судлаач Гүнь Мин Ли энэ
жил өргөн тэмдэглэж буй нээлттэй хаалганы бодлогын 30 жилийн ойд зориулан
хэлэхдээ “Хэрвээ бид Фэнг шүйгээ баримталсаар байсан аваас феодализмдаа үлдэх
байсан юм” гэжээ.
1990 онд нээлттэй эдийн засгийн замыг сонгосон Монгол орон тэднээс зөрөөд Фэнг
шүйг сонгосноороо хаашаа одох бол оо? Үйлдвэрчний эвлэл нь үйлдвэрт ажиллагсдын
эрх ашгийг хамгаалах учиртай байгууллага боловч Монголд эсрэгээр Засгийн
газартай хавсайдаж үйлдвэрийн ажилчдыг дарангуйлах, цалин хөлсийг нь хорогдуулахын
төлөө явдаг бололтой. Орчин үеийн үйлдвэрчний эвлэлүүд бүхнийг хамарсан нүсэр
байгууллага байх бус нийгмийн тодорхой бүлгүүдийн эрх ашгийг хамгаалагчид
болжээ. Бүгдийг нэг тогоонд хийх нь коммунист үйлдвэрчний эвлэлийн төрх юм.
Амьдрал дээр нийгмийн бүлэг бүрт өөр өөрийн явцуу эрх ашиг байдаг учраас
нийтлэг эрх ашгийг хамгаалах гэж хөөрцөглөх нь худлаа болдог. Автобусны
жолооч, кондуктор хоёрын эрх ашиг нь “Тасалбарын үнэ аль болох өндөр байж түүний
цалин тэр хэмжээгээрээ нэмэгдээсэй” гэсэн агуулгатай байдаг. Харин автобусанд
суух ажилчдын хүсэл “тасалбар аль болох хямд байж тэдний авсан цалингаас бага
хороогоосой” гэсэн агуулгад захирагдана. Ийм зөрүүтэй эрх ашгийг Фэнг шүй гэх хөөргөн
эр нэгтгэх, илэрхийлэх боломжгүй, бас шаардлагагүй. Боломжгүй зүйлээр хөөцөлдөж
байгаа нь Фэнг шүй улс төрийн тоглоомонд оролцож буйн шинж, худалдагдсаны
тэмдэг бөлгөө. Америкт үйлдвэрчний эвлэл мафи, коммунистууд, рэкетүүдийн гар хөл,
зэвсэг нь байж ажил хэрэгч хүмүүс, ажилчдыг шантаажлах хэрэгсэл болж байсан
гашуун түүх өмнө хөршийн гээгдсэн үзлээр дамжин Монголд хэрэгжив үү?
Ганцхан монголд үнэ өсч байна
уу?
Дэлхий даяар өнөөдөр нефтиэс гадна хүнсний хомсдол нүүрлэж,
үнийн өсөлтийг төрүүлж байгааг амтай бүхэн ярих мөртөө энэ нь Монголд огт
хамаагүй юм шиг аашлах болов. Хүнс, нүүрс, нефть гэсэн амин чухал зүйлсийн үнэ өсч,
үүнээс улбаалаад эрчим хүчний үнэ дээш явлаа. Цэвэр усыг огтхон ч үнэлэхгүй
байгаагаас аюулын харанга дэлдэж байгааг хэн ч анзаарахгүй сууна.
Хүнсний хомсдол, үнийн өсөлт нь хэн ч зайлж, бултаж, хорьж дийлшгүй хүчин зүйл
болон нөмрөн ирж байхад Монголын эрх баригчид л ганцаар “зогсооно, тогтворжуулна”
гэсэн үлгэр хүүрнэж, түүнийгээ биелүүлэх гэж муйхарлан зүтгэж байна. Шалтгаан
нь маш энгийн. Сонгуульд ялмаар байна. “Намаа сонгуульд ялуулахын төлөө би Ерөнхий
сайд болсон” гэж зарлаж байсан хүн 200 хоногт “үнэ хэмээх мангасыг” дарагчийн
дүрд тоглож байна. Мангасаа ч олов. Гарын таван хуруунаас ч цөөн үндэсний үйлдвэрлэгчид
бай нь болжээ.
Харин сонгуультай, сонгуульгүй маргааш дэлбэ үсрэх үнэнд монголчууд бид бэлэн
байгаа эсэхийг Засгийн газар тооцоолохыг хүсэхгүй байна. Үнийн өсөлтийг хязгаарлахаар
Засгийн газраас явуулсан арга хэмжээнүүд огт үр дүнд хүрээгүй нь бүхэнд
харагдаж байна. Бензин, гурил, талхны үнийн өсөлт тогтворжих нь бүү хэл гаарсан.
Ерөнхий сайд айлчлалаас ирэхдээ “Орост талх нэг ам.долларт хүрсэн байна”
хэмээн зарлаж байсан атлаа үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ “үнэ өсгөлөө” гээд
агсарч байх юм. Гэтэл өөрийнх нь олж ирсэн 100 мянган тонн буудай (талх нь нэг
ам.долларт хүрчихээд байгаа орноос) ирээд ч үнэ буухаасаа өнгөрсөн дүр зураг үзэгдэж
эхэллээ. Уг нь орос боловсрол, соёлтой гэх Орост Элчин сайдаар ажиллаж байсан
энэ хүнийг буудай гуйлгах бус арай том юм яриулбал дээр байсан юм.
Гуйсан буудай ирээд үнэ хямдардаг юм гэхэд дуусахад нь яах вэ. Дахиад л гуйх
уу. Мөн зогсолтгүй өсч байгаа эрчим хүч, бензин тосны үнийг яах юм, өөрсдийнх
нь хөөрөгдөж орхисон цалингийн өсөлтийг яах юм, хоёр оронтой тоо руу дэвшсэн
инфляциа юу гэх юм гээд олон асуулт тулгарна... Сангийн сайдаар саявтар
гавьяат эдийн засагч болсон нэгэн ажиллаж байгаа. Одоо л гавьяат уу, гайт уу
гэдгээ харуулах цаг.
Фэнг шүйгийн эх орон Хятадад ч инфляц гаарч, хүнсний үнэ өдөр бүр нэмэгдэж
байгааг эдийн засагчид анхааруулсаар байна. Олимп явуулах гээд Хятад улс эдийн
засгийн бүх хүчээ шавхаж байгаа. Энэ нь нийлүүлэлтийг хязгаарлаж байгаа эхний хүчин
зүйл. Үүнээс гадна дэлхий даяарх үнийн өсөлт, гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол
нь Хятадын эдийн засгийг улам бүр хүндрүүлж байна. Хятадад өнгөрсөн гуравдугаар
сард гэхэд л инфляц 8,3-8,7 хувь болжээ. “Инфляц нь хүн амын ядууст хүндээр
тусч байгаа учир Хятадын эрх баригчид нийгмийн тэсрэлт гарахаас айж байна” гэж
ажиглагчид мэдээлэв. Оны эхний хагаст Хятадад хүнсний үнэ 21 хувиар өсчээ.
Олимпийн дараа Хятадын эдийн засаг суларч, ганхалт үүснэ гэдгийг олон улсын
шинжээчид анхааруулж байна. Энэ нь хөрш орнуудын эдийн засагт ялангуяа Монголд
нөлөөлөхгүй өнгөрөх магадлал тэгтэй тэнцэнэ. Хөршүүдэд хүнсний үнэ хямдарвал
экспортоо хумих замаар асуудлаа зохицуулахыг хичээнэ. Тэр цагт бид яах вэ?
Фэнг шүй маань жагсагчдаа Эрээний гахайн ферм дээр дагуулж очоод гахайн өөх
чинь үнэтэй байна үнээ буулга гэж хэлж чадах болов уу?
Шуургыг давах бэлтгэлээ эртнээс базаая
Засгийн газар үнийг тогтоох гэж бүтэлгүй оролдохын оронд айсуй шуурганд тэсч үлдэх
бүх арга замыг эрэлхийлэх ёстой. Улсын эдийн засгийн удирдлага, менежментийг
хариуцаж байгаагийн хувьд маргаашийн сонгуулийн үр дүнг бус түүний дараахь хүндрэлийг
угтсан ажил хийх хэрэгтэй байна.
Эдийн засгийн айсуй хүндрэлийг бодлоготой, бодитой ажил хийж туулахаас биш
улс төрийн хонжоо горилж ажлаа явуулбал сүйрлээс өөр юу ч авчрахгүй. Үнийн шуурга
нөмрөх үест Фэнг Шүй бус зах зээлийн сонгодог зарчим үйлчилж эхлэх болно. Одоо
бидэнд сонгуулиас илүүтэй нөмрөн ирж буй хямралыг мэнд давах аргаа бодох л
чухал байна.
Энэтхэгээс ирэх будаа, сахар, Оросоос ирж магадгүй буудай зэрэг нь асуудлыг нэг
мөр шийдэх алтан арга биш гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Үнийн шуурганд хамгийн
түрүүнд өртөх, эрсдэлд өртөх магадлалтай нийгмийн бүлэг бол ядуус. Тэднийг
яаралтай тогтвортой орлоготой болгох хэрэгтэй. Үүний тулд ажлын байр бий болгох
ёстой. Ажлын байрыг олноор, тогтвортой бий болгох цор ганц зам нь үйлдвэржилт,
бүтээн байгуулалт. Яаралтай үйлдвэржиж, ажлын байрыг олноор бий болгон,
экспортынхоо орлогыг эрс өсгөхгүй л бол гуйлгаар удаан тэсэхгүй. Гуйснаараа
бид бусдаас хараат байдалд улам бүр орох болно. Тэрбум хүнтэй Энэтхэг улс
иргэдээ тэжээгээд бас бидэнд илүүчлээд байхад гурван сая хүрэхгүй хүнтэй
улсын удирдлага ичих хэрэгтэй. Энэтхэг шинээр үйлдвэржсэн, технологижсон орон
агаад тэднээс гуйлгачлахаас илүүтэй суралцах шаардлага тулгарч байгааг
ойлгоосой.
Бид улсаараа хангалттай орлоготой, хуримтлалтай, нөөцтэй байж чадвал хүнсний үнэ
яаж ч өссөн тэсч үлдэнэ. Аль болох өөрсдөө үйлдвэрлээд, тариалаад, маллаад,
импортыг орлуулах зүйл хийгээд, экспортоос хангалттай орлого олчихдог болбол үнэ
яаж ч өссөн ажрахгүй давах боломжийг олно.
Талх бол улс төр биш. Талх бол амьдрал. Бид амьд үлдэх, тэсч гарахын тулд
талхныхаа мөнгийг өлхөн олдог л болох хэрэгтэйгээс бус талх гуйх, царайчлах,
эсвэл бусдаас булааж, дарамталж авах гээд бүтэхгүй ээ. Бид зах зээл рүү
эргэлт буцалтгүй орсон. Засгийн газар жам ёсны хөгжилд тус болж чадахгүй бол
гай болохоо болимоор байна. Хэрвээ “Хөнгөлөлттэй үнээр гурил буудай их
хэмжээгээр оруулж ирнэ ээ” гэж хоосон зарлаагүй бол, зарласан хэмжээнийхээ
гурил, буудайг оруулаад ирчихсэн бол, оруулж ирсэн гурилаа намынхаа хандивлагчид,
сайд нарын хармааг дүүргэх хэрэгсэл болгоогүй бол үнэ арай өөр байж болох
боломж байсан. Одоо яаж ч муудалцаад, цэцэрхээд, улс төржөөд үнэ бидэнд дийлдэхээсээ
өнгөрсөн. Амжиж бэлтгэлээ л базаацгаая гэсэн уриалгаар бичвэрээ өндөрлөе.
“...Дэлхий даяар 100 сая хүн өлсгөлөнгийн цунамид нэрвэгдээд байна. Зургаан
сарын өмнө эгэл жирийн амьдарч байсан хэдэн сая хүн өлсгөлөнгийн ирмэг дээр
ирээд байна...”
Дэлхий хүнсний хөтөлбөрийн тэргүүн Жозетте Ширан (НҮБ-ын чуулган 2008.4.22)
“...Хямд үнийн эрин үе аль хэдийнэ өнгөрчээ...”
Азийн хөгжлийн банкны дарга Ражат Наг(НҮБ-ын чуулган 2008.4.22)