gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     4.29
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 4.29
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 4.29
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

RAV4-ийн борлуулалтын орлогоор СХД-ийн 67-р сургууль “Шилэн номын сан”-тай боллоо

Г.Тэгшсүрэн
Бизнес
2026-04-27
Twitter logo
Г.Тэгшсүрэн
Twitter logo
Бизнес
2026-04-27

“Америкийн алдарт зохиолч Теодор Драйзерын ядуу гэр бүлээс гаралтай Клайд хүүгийн өрөвдөлтэй амьдралын тухай өгүүлдэг “Америкийн эмгэнэлт явдал” роман. Адал явдалт сонгодог зохиолчдын ноён оргилуудын нэг, Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн “Хурлийз бүсгүй”, “Морь унасан толгой хүн”, “Цагаан бээлий” романыг уншиж хүн зөв амьдарвал ямар амжилтад хүрч болохыг, буруу явбал хаа хүрэхийг ойлгон авч, ирээдүйгээ өөрөө төсөөлөн тодорхойлж байлаа.

Мөн Монгол Улсын Төрийн хошой шагналт алдарт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг уншиж, Цахиур Төмөрийн тал нутгаар давхиулж явааг дотроо төсөөлж өслөө.

Энэ мэтчилэн ном их уншдаг хүүхэд байлаа, би. Ном уншсаны буянд дээд боловсрол эзэмшин ромбо зүүж, өнөөдөр нийгмийн сайн сайхан, оюуны хөрөнгө оруулалтын төлөө ажилладаг мэргэжилтэн болсон юм. Хүүхэд байхдаа уншсан номуудаасаа би ирээдүйд сайн хүн болох суурь хүмүүжлийг олж авсан гэж боддог” хэмээн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн захирал Ч.Алтансүх ярилаа.

“Мөнххада” ХХК-аас “Хайр түгээх RAV4” нийгмийн хариуцлагын аяныг санаачлан “Шилэн номын сан” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 67 дугаар сургуулийн номын санг “шилэн” болгож шинэчлэн тохижуулж, албан ёсоор хүлээн (2026.04.24) өглөө.

“Шилэн номын сан” төслийг RAV4 автомашины борлуулалтын орлогоос санхүүжүүлдэг. Иймд “Мөнххада” ХХК-аас RAV4 автомашин худалдан авагчид аль нэг сургуулийн номын санг тохижуулахад бодит хувь нэмэр болж, хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм.

Энэ талаар “Мөнххада” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ю.Уянга “Манай компани 2024 оноос “Хайр түгээх RAV4” аяныг эхлүүлсэн. Энэ жил гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Бид эхний жилд 6 өөр төрлийн төсөл хэрэгжүүлсэн. Үүнээс нэн чухал хэрэгцээтэй байсан, хамгийн амжилттай хэрэгжсэн нь “Шилэн номын сан” төсөл. Тиймээс 2025 оноос энэ төслөө дагнан хэрэгжүүлсээр, өнөөдөр 12 дахь сургуулийнхаа “Шилэн номын сан”-г амжилттай нээж байна.

Манай компаниас RAV4 загварын автомашин худалдан авсан үйлчлүүлэгчдийн борлуулалтын орлогын тодорхой хэсэг нь нийгмийн хариуцлагын төслүүдэд шууд хөрөнгө оруулалт болж байгаа. Энэ ташрамд өөрийн сонголтоор дамжуулан ижил үнээр, илүү үнэ цэнийг бүтээж байгаа худалдан авагч нартаа онцгойлон талархал илэрхийлмээр байна” гэв.

“Мөнххада” ХХК-аас энэ оны гурав, дөрөвдүгээр сард RAV4 автомашин худалдан авсан үйлчлүүлэгчид Нийслэлийн 67 дугаар сургуулийн “Шилэн номын сан”-ийн санхүүжүүлэгчид болж байна. Төслийг “Шилэн номын сан” гэж нэрлэсний учир нь хаалттай биш нээлттэй, гаднаас нь харахад л “Энд номын сан байна” гэж мэдэхээр, хүүхдүүдэд ном унших хүсэл, сонирхол төрүүлэхүйц орчныг бий болгохоор зорьсон аж.

Иймд “Шилэн номын сан”-гаар дамжуулан хүүхдүүдийг унших дадалд суралцах, хичээлээс гадуурх цагт тав, тухтай номын сангаар үйлчлүүлэх боломжоор хангахаар төлөвлөжээ.

Төслийн хамтрагчаар ХасБанк ажиллаж байгаа бөгөөд “Шилэн номын сан”-гийн фондыг баяжуулан ном хандивлаж буй юм байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 8Д ангийн сурагч О.Энхтуул “Бид сургуульдаа “Өсвөрийн номын сан” клуб ажиллуулдаг. Манай клуб хүүхдүүдэд манлайлал үзүүлэх, ном унших, чөлөөт цагаараа хамтдаа хичээлээ хийх зорилготой. Өмнө нь манай номын сан зай талбай багатай учраас ширээ, сандал багтдаггүй, бага зэрэг тухгүй байсан.

Харин шинэ тохижилт, шийдэл үнэхээр тав, тухтай санагдаж байгаа. Мөн шинэ ном нэмэгдсэнд баяртай байна. Би адал явдалт ном унших дуртай. Чөлөөт цагаараа номын санд орж ирж бага ангийнханд ном уншиж өгдөг. Бидний номын сангийн орчныг үнэхээр гоё тохижуулж өгсөн хүн бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа” гэв.

Он гарснаас хойш Нийслэлийн ерөнхий боловсролын 182, 4, 67 сургуулийн номын санг шинэчлэн тохижуулж, “Мөнххада” ХХК-аас RAV4 автомашин худалдан авагчдын сонголтоор гурван сургуулийн боловсролын орчныг сайжруулав.

“Шилэн номын сан” төслийг хэрэгжүүлэхдээ олон сурагчтай, номын сангийн орчин, хүрэлцээ хангалтгүй сургуулиудын мэдээллийг урьдчилан цуглуулдаг. Улмаар номын санг нь шинэчлэн тохижуулах нэн шаардлагатай сургуулийг сонгон ажлын төлөвлөгөө гаргадаг байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан