Монгол Улс НҮБ-д элсэхийн төлөө 1946 оноос эхлэн 1961 он хүртэл 15 жилийн туршид 4 удаа өргөдөл гаргаж, нийтдээ 13 удаа хэлэлцэгдэж, Х.Чойбалсангийн гарын үсэгтэй хоёрдахь өргөдлийг 1948 оны аравдугаар сарын 25-нд илгээжээ. Үүнийг 1949 оны зургаадугаар сарын 16; 1951 оны арванхоёрдугаар сарын 19; 1952 оны хоёрдугаар сарын 1; 1952 оны есдүгээр сарын 5; 1954 оны арваннэгдүгээр сар; 1955 оны намар тус тус хэлэлцэж байжээ.
Гуравдахь удаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг К. Хаммаршельдын (Dag Carl Hammarskjőld) нэр дээр СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй өргөдлийг 1956 оны есдүгээр сарын 14-нд гардуулсныг мөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хэлэлцүүлсэн байна. Энэ тухай “БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай асуудал”-нэртэй түүхчилсэн томоохон өгүүлэл «Үнэн» сонины есдүгээр сарын 4-нд нийтлэгджээ.
Сүүлчийн удаа 1957 оны есдүгээр сарын 1-нд ГЯЯ-ны сайд С.Аварзэдийн гарын үсэгтэй өргөдлийг 1957 оны есдүгээр сарын 9-нд хэлэлцэж байжээ. Гол нь Чан Кайшийн Хятад, АНУ, түүнчлэн ЗХУ-ын ангич байр сууринаас шалтгаалан хойшлогдсоор байжээ.
Хэдий тийм боловч 1957 оны долдугаар сарын 8-нд БНМАУ-ын АИХ-ын гурван удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсэх явдлыг дэмжих тухай “НҮБ-ын гишүүн бүх улсын парламентад хандсан уриалга” батлан гаргажээ. Уриалгад НҮБ-д элсэх тухай БНМАУ-ын шударга хүсэлтийг дэмжсэн орнуудын парламентад гүн талархлаа илэрхийлж, БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлын талаар өөрийн оронд олон нийтийн үнэн бодит санал сэтгэлийг бий болгоход тус дөхөм үзүүлж, Үндэстнүүдийн их холбоонд зохих байр сууриа ойрын ирээдүйд эзлэхэд нь Монголын ард түмэнд дөхөм үзүүлнэ гэдэгт АИХ-ын депутатууд итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
1957 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улс “НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэг” төрийн бус байгууллагыг ГЯЯ-ны дэргэд байгуулан ажиллуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Дүрэмдээ нийгэмлэгийн зорилгыг “Энхтайвныг сахин бататгах ба улс түмний харилцан ойртох, хамтран ажиллах явдалд чухал үйлдлийг бүтээх зорилттой НҮБ-ын зорилго зарчмыг бүх аргаар нийтэд таниулах, улс түмний эв санал, дэлхий дахины хамтран ажиллах мэдрэлийг хөгжүүлэхэд тус дөхмийг үзүүлэх явдал болно” гэжээ.
Улаанбаатар хотын АДХГЗ -наас Сүхбаатарын район, Найрамдлын районы нутаг дэвсгэрээр баруун зүүн тийш явсан Энхтайвны гудамжийг 1958 оны зургадугаар сарын 10-нд “НҮБ-ын нэрэмжит гудамж” болгон өөрчлөх шийдвэр ч гарч байв. 1960 оны арванхоёрдугаар сарын 6-нд БНМАУ-ын Засгийн газраас Мэдэгдэл гаргаж хөгжил цэцэглэлтийн замаар дэвшин хөгжиж яваа бүрэн эрхт, тусгаар тогтносон БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэн авахыг Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ нэрийн өмнөөс шаардаж байгаагаа илэрхийлжээ.
НҮБ-ын гишүүн шинээр тусгаар тогтносон Ази, Африкийн бүлэг орнуудаас Гоминданы Хятадын НҮБ-д төлөөлөх эрхийг ноцтой хөндөж байсан үед 1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн (АЗ) хурал болж БНМАУ, Мавританийн өргөдлийг авч хэлэлцжээ. НҮБ-ын дэргэд суугаа ЗХУ-ын байнгын төлөөлөгч В.А.Зорин НҮБ-д БНМАУ-ыг гишүүнээр авах талаар ЗХУ-аас оруулсан тогтоолын төслийг АЗ-өөс батлахыг уриалжээ. НҮБ-д хууль бусаар суугаа Чан Кайшийн Хятадын Байнгын төлөөлөгчийн орлогч Цзян овогт “Монгол Улс XIII зууны эхэн үеэс Хятадын салшгүй хэсэг байсан гэх зэргээр ор үндэслэлгүй үг хэлж төгсгөлд нь Мавритани улсыг НҮБ-д гишүүнээр элсэх явдлыг дэмжихийн тулд Монголын талаарх санал хураахад оролцохгүй гэжээ. Тухайн үед Чан Кайшийн Хятадын НҮБ-ын АЗ-д төлөөлөх эрх нь хууль, эрх зүйн хувьд ноцтой хөндөгдөөд байсан үед АНУ-ын шаардлага болон бусад олон улсын хууль эрхзүйн асуудалтай холбоотойгоор Монголын төлөө санал хураалтад оролцоогүй юм.
НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Х.Жост (H.Jost, Minister, Deputy Permanent Representative) хэлэхдээ: АНУ, өөрөө ямар саналтай байгаагаас үл хамааран, НҮБ-д Гадаад Монголыг элсүүлэх явдалд ямар ч саад хийхгүй гэж ноён Стевенсон (энэ үед АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр Adlai E.Stevenson (1900-1965) ажиллаж байжээ) тус АЗ-д мэдэгдсэн билээ. Үүний шалтгаан нь нийтэд тодорхой байгаа... Гадаад Монгол НҮБ-ын гишүүн байж чадах улс гэж дүгнэснийг АНУ анхааралдаа авсан юм. Иймээс бид Ерөнхий Ассамблейн энэ шийдвэрийг хүндэтгэж энэ асуудал болоод Ерөнхий Ассамблейд хэлэлцэгдэх үед ямар ч саад хийхгүй болно. Иймээс Гадаад Монголыг элсүүлэх тухай тогтоолд санал өгөхөд АНУ түтгэлзэх болно» гэсэн юм. НҮБ-ын дэргэд суугаа Францын Байнгын төлөөлөгч Арманд Берард “БНМАУ-ын кандидатурын эсрэг бид хэзээ ч зогсож байгаагүй. Зарим санал хураалтад түдгэлзэж, заримд нь элсүүлэхийн төлөө саналаа өгч байсан. Францын төлөөлөгч БНМАУ-ыг элсүүлэхийн төлөө саналаа өгнө. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнох зориг хүслийг итгэмжилж байгаа. Тус орны байгууллагууд ардчилсан чиглэлээр хөгжинө гэж найдаж байгаагийн шинж тэмдэг юм” гэжээ. Нэгдсэн Хаан Улсын Байнгын төлөөлөгч Элчин сайд сэр Патрик Деан Гадаад Монголыг НҮБ-д элсүүлэхийг дэмжих саналаа өгөхөөр шийдсэн юм. Тэрбээр “Улс төрийн дүгнэлтийг нь бид хүндэтгэдэг Энэтхэг гэсэн бусад орон Гадаад Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон явдлыг харгалзсан ба би ч өнөөдөр бас үүнийг харгалзан үзэж байна” гэжээ.
Дараа нь Арабын Нэгдсэн улс, Эквадор, Чили болон НҮБ-ын АЗ-ийн дарга бөгөөд Туркийн Байнгын төлөөлөгч Рыфат Тургут тус улсыг НҮБ-д элсэх явдлыг дэмжиж саналаа тайлбарлан ярив. Тийнхүү НҮБ-ын АЗ-ийн 11 гишүүн БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэх төсөлд хэрхэн санал өгөх нь тодорхой болсон байна. Санал хураасны дүнд НҮБ-ын АЗ-ийн гишүүдээс ес нь зөвшөөрч, АНУ түдгэлзэн, Чан Кайшийн Хятад санал хураахад оролцоогүй тул БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болгох асуудал АЗ-д олонхийн саналаар шийдвэрлэснийг Зөвлөлийн дарга Туркийн байнгын төлөөлөгч Элчин сайд Рыфат Тургут Менеменжиоглу баяртайгаар зарлаж, тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зөвлөмж болгов. 1961 оны аравдугаар сарын 27-нд Ерөнхий Ассамблейн XVI чуулганы 1043 дугаар хуралдаанд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэхээр 23 улс төсөл оруулж хуралдаан БНМАУ-ыг НҮБ-д санал хураалгүйгээр элсүүлэх шийдвэр гаргав. Ийнхүү НҮБ-д элсэх нэжгээд жилийн хүчин чармайлт амжилтад хүрч, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн 101 дэх гишүүн болсноор тус улсын тусгаар тогтнол олон этгээдээс баталгаажиж, Монгол орон тусгаарлагдмал байдлаас гарах, дэлхий дахинаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дэлхийн олон оронтой хамтран ажиллах өргөн зам нээгдэж, Өрнөдийн гүрнүүд тус улсыг хүлээн зөвшөөрөх үйл явц эхэлжээ.
1961 оны есдүгээр сарын сүүлчээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Даг К.Хаммаршельд Умард Родези буюу өнөөгийн Замбид нисэх онгоцны ослоор амь үрэгдэж, оронд нь НҮБ-ын дэргэд суугаа Бирмийн байнгын төлөөлөгч У Тан (Pantanaw U Thant) ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхлээд байсан завсарын хүндхэн үед БНМАУ НҮБ-д гишүүнээр элссэн юм.
Арвантаван жилийн хүчин чармайлтын үр дүнд 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XVI чуулганы 1043 дугаар хуралдаанд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэхээр 23 улс төсөл оруулж хуралдаан БНМАУ-ыг НҮБ-д санал хураалгүйгээр элсүүлэх шийдвэр гаргажээ. 1961 оны аравдугааp сарын 31-ний 10:00 цагт Монгол Улсын төрийн далбааг НҮБ-ын Төв байрны өмнө этгээдэд ёслол төгөлдөр мандуулсан билээ. Ийнхүү НҮБ-д элсэх хүчин чармайлт амжилтад хүрч, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн 101 дэх гишүүн болсноор тус улсын тусгаар тогтнол олон этгээдээс баталгаажиж, Монгол орон тусгаарлагдмал байдлаас гарах, дэлхий дахинаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дэлхийн олон оронтой хамтран ажиллах өргөн зам нээгдэж, Өрнөдийн гүрнүүд тус улсыг хүлээн зөвшөөрөх үйл явц эхэлжээ.
1961 оны арванхоёрдугаар сард Нью-Йорк хотноо НҮБ-ын дэргэд БНМАУ-ын Байнгын Төлөөлөгчийн газрыг нээв. Анхны Байнгын Төлөөлөгчөөр Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Баярын Жаргалсайхан томилогдож, арванхоёрдугаар сарын 15-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Танд Итгэмжлэх захидлаа гардуулсан байна.

Хүйтэн дайны улмаас НҮБ-ын индэр эсрэг тэсрэг хоёр системийн үзэл суртлын тэмцлийн хурц талбар болж Монгол Улс ч түүнд татагдан орж байсан хэдий ч энх тайван, хөгжил дэвшлийн төлөө тууштай тэмцэж байсан юм.
НҮБ-д Монгол Улсын санаачилсан тогтоолуудаас дурдвал 1962 оны арванхоёрдугаар сард баталсан “Эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалалтын тухай”, 1974 тавдугаар сард баталсан “Өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг арилгах тухай Түгээмэл Тунхаглал (хамтран зохиогч), 1976 оны арванхоёрдугаар сард баталсан “Боловсролын салбарт эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг сайжруулах тухай”, 1977 оны арванхоёрдугаар сард баталсан “Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг хөхиүлэн дэмжихэд улсын секторын гүйцэтгэх үүргийн тухай”, 1978 оны арванхоёдугаар сард баталсан “Зэвсэг хураах долоо хоног”, 1980 оны арванхоёрдугаар сард баталсан “Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай”, 1983 оны арванхоёрдугаар сард баталсан “Сансар огторгуйд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх тухай”, 1985 оны арваннэгдүгээр сард баталсан “Улс түмэн энх тайван орших эрхийн тухай”, “Нийгмийн дэвшилд хүрэх зорилгоор нийгэм, эдийн засгийн өргөн цар хүрээтэй өөрчлөлтийг хэрэгжүүлж буй үндэсний туршлагын тухай”, 1986 оны арванхоёрдугаар сард баталсан “Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай”, 1998 оны арванхоёрдугаар сард баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай, 1999 оны арванхоёрдугаар сард баталсан “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил: Бүх нийтийн боловсролын тухай”, 2002 оны арванхоёрдугаар сард баталсан “Хүн төрөлхтний өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхний хувьд дэлхийн уур амьсгалыг хамгаалах тухай”, 2005 оны дөрөвдүгээр сард баталсан “Хүнсний эрх”-ийн тухай, арваннэгдүгээр сард баталсан “Монгол төрт ёсны 800 жилийн ойг тэмдэглэх тухай”, арванхоёрдугаар сард баталсан “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, 2006 оны тавдугаар сард баталсан “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоох талаар Засгийн газруудаас тавьж буй хүчин чармайлтад НҮБ-ын системийн зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааны тухай”, арванхоёрдугаар сард “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлын тухай”, 2016 оны арванхоёрдугаар сард баталсан “Уур амьсгалын өөрчлөлт ба ган, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны тухай”, 2024 оны гуравдугаар сард баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай”, зургаадугаар сард баталсан “Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх тухай” тогтоолуудыг дурдахад хангалттай.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) нараас Монгол Улсад хийсэн дээд түвшний айлчлалаас дурдвал 1977 оны есдүгээр сард Курт Вальдхайм НҮБ-ын ЕНБД-ын хувиар анх удаа Монгол Улсад айлчлал хийв. Энэ үеэр тэрбээр АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоох хэрэгт энхийн зууч хийсэн явдал онцлог нь байв. 1987 оны наймдугаар сард Хавьер Перес де Куэльяр Монголд айлчилсан нь олон улсын харилцаанд улс төрийн шинэ сэтгэлгээ нэвтэрч, Өрнө Дорнын харилцаанд нааштай өөрчлөлтүүд гарч эхэлсэн үеийн тусгал болсон юм. 2002 оны аравдугаар сард Кофи Аннан Монгол Улсад айлчилж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдэв. 2009 оны долдугаар сард Бан Ги-Мүн Монгол Улсад айлчлах үеэр НҮБ-ын статустай “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны Төв”-ийн шав тавих ёслолд оролцож байв.
НҮБ, түүний системийн байгууллагууд Хөгжлийн тусламжийн хүрээнд 1963-2002 онд Монгол Улсад нийт 260 сая, 2003-2006 онд 78.2 сая 2007-2011 онд 40 сая, ам.долларын тусламжийг үзүүлжээ. “НҮБ-ын 2012-2016 онд 65 сая, 2017-2020 онд 163 сая ам.долларын тусламжийг тус тус үзүүлж иржээ. 2022 оны тавдугаар сард Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт гарын үсэг зурсан билээ.
1990-ээд оны шилжилтийн хүнд үед НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд ялангуяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Бреттон Вүүдсийн институциуд Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол Улс 1973-1976 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы орлогч даргаар зургаан удаа, чуулганы хороодын орлогч, даргаар 14 удаа тус тус сонгогдон ажиллаж байжээ.
НҮБ-ын НБДГ-тай хамтран хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнээс дурдвал 1995 онд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Удирдах бүлгийн ҮIII хуралдаан, 1999 онд “Энхтайван, зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ази, Номхон далайн бүсийн төвийн хурал”, 2000 онд “Хүний аюулгүй байдлын асуудлаар олон улсын бага хурал”, 2003 онд “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурал, 2013 онд “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг тус тус зохион байгуулав. 2021 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар, Японы Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад Covid-19 цар тахлын эсрэг АНУ-ын “Файзер” вакцины нэг сая тунг нийлүүлсэн юм.
Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш 2022 оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол Улсын тэнцвэртэй гадаад бодлого, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтын эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагааг бүрэн дэмжиж буй илрэл болов.
Эрхэмсэг ноён Антониу Гутерреш дэлхий дахинд энхтайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны бэлэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн нь дэлхий дахины анхаарлыг татав. Тэрбээр олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлэв. Монгол Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” санаачилга гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг сайшааж, НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оны намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индрээс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” санаачилга дэвшүүлсэн нь үндэсний хөдөлгөөн болон өрнөж, НҮБ болон олон улс орнуудын дэмжлэгийг зүй ёсоор хүлээж, эдүгээ дэлхийн ногоонтны хөдөлгөөний загвар болон өргөжин тэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ: 2021 онд цэрэг зэвсэглэлд зарцуулж буй зардал 2.1 их наяд ам.доллараар хэмжигдэж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн тухай Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайлангаас эш татаж, 800 жилийн өмнө Евразийн өргөн уудам орон зайд тогтоосон “Монголын Их амар амгалан”-гийн утга чанарыг ухуулан тайлбарлаж, 2022 оны наймдугаар сард болсон НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 10 дугаар бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн “Дэлхий ертөнц цөмийн аюулаас ердөө ганцхан алхмын зайд байна” хэмээснийг дахин сануулж, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам мөн хэмээн Монгол Улс үздгийг дахин нотолж, Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн нь дэлхий нийтээрээ цөмийн зэвсгээс ангид байх хүчин чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ: Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн Замын зураглал болсон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад хэрэгжилтийн 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлийг дурдаж, Тогтвортой хөгжлийн зориллтуудын санхүүжилт цар тахлын өмнөх жилд 2.5 орчим их наяд ам.доллараар тасарч байсан бол 2023 онд 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэж байгааг сануулсан юм.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII удаагийн бага хуралд НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу оролцож “Зүүн хойд Ази дахь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, итгэлцлийг бэхжүүлэхэд “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний механизм онцгой чухал талбар болж байна” хэмээн онцлон дурдсан юм.
Монгол Улсад айлчилсан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис хэлхдээ: “Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон орон юм” хэмээн хэлсэн чухал үнэлэлтүүдийг дэлхийн анхаарлын төвд толилуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дугаар чуулганы үеэр цар тахлын үр дагавар, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, геополитик, хиймэл оюуны хөгжлийн шинэ нөхцөл байдлыг тухайлан хэлэлцсэн “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэлэхдээ, “Ирээдүйн төлөөх Пакт” үндсэн баримт бичиг, “Дэлхий нийтийн дижитал Компакт” “Ирээдүй хойч үеийн асуудлаарх Тунхаглал” хэмээх хавсралт баримт бичгийг олон удаагийн яриа хэлцэл, зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн батaлсан нь ээдрээ төвөгтэй энэ цаг үед хамтын зорилго, улс төрийн хүсэл эрмэлзлийг бататгасан чухал алхам болж байгааг чухалчлан тэмдэглэв.
НҮБ-ын Ерөнхий Ассбамблейн 79 дүгээр чуулганы албан цахим хуудаст “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс НҮБ-тай хамтран 2024 оны наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын Тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсан тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ: Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Тиймээс Монгол Улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх тухай НҮБ-ын Дүрмийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиж, санал зөрөлдөөн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ сөргөлдөөн бус дипломат яриа хэлэлцээ, дайсагнал бус эв нэгдэл, талцал хуваагдал бус хамтын үзэл санааг чанд баримтлан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна” гэж онцлон тэмлэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголчуудын олон улсын эрхзүй, дипломатын түүхэнд оруулсан хувь нэмрийн бодит илэрхийлэл болсон “Гэрэгэ”-ний мөн чанарыг тайлбарлаж, энэхүү түүхэн “Гэрэгэ” өнөөдөр ч НҮБ-ын төв байранд түүхэн үнэт дурсгал болон хадгалагдаж буйг дурдсан бөгөөд 2000 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан хэлэхдээ “Гэрэгэ бол монголчуудаас дэлхийн хамтын нийгэмлэгт өгсөн үнэт өв юм. Монголчуудын өвөг дээдсийн мэргэн ухаанаас өнөөгийн бидэнд суралцах зүйл их байна” хэмээн үнэлсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал улам доройтож, туйлшрах хандлага гүнзгийрч, уламжлалт болон уламжлалт бус аюул сүлэлдэн, хамрах хүрээ нь нэмэгдэж буйд дэлхийн улс орнууд онцгой анхаарч, хамтын хүчин чармайлтаа улам илүү бэхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Уламжлалт аюул занал юуны өмнө цөмийн зэвсгийн аюул занал сэргэж, сэдэрч болзошгүй байгаа нь хүн төрөлхтнийг ихээхэн түгшээж байгааг анхааруулж, тиймээс ч Монгол Улс энх тайван, тогтвортой байдлыг хангах, ялангуяа цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж, уг асуудлаар НҮБ-ын хүрээнд тусгай чуулга уулзалт зохион байгуулах шинэ санаачилга дэвшүүлэв.
Сүүлийн жилүүдэд дижитал технологийн хөгжил эрс хурдсаж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд нөлөөлж, цаашид соёл иргэншлийн хөгжлийг сууриар нь өөрчилж болзошгүй хүчин зүйлд тооцогдох болж, үүнтэй уялдуулан олон улсын тавцанд дижитал технологи, хиймэл оюуны талаар эрчимтэй хэлэлцэж эхэлсний дотор “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аар баталсан “Дэлхий нийтийн дижитал Компакт” цаг үеэ олсон, чухал алхам болсныг цохон тэмдэглэв. Монгол Улс дижитал технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй бөгөөд уг асуудлаарх НҮБ-ын тогтоол, олон улсын эрх зүйн бусад хэлэлцүүлэгт чухал ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байгааг онцлохын хамт 2024 оны гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей анх удаа хиймэл оюуны найдвартай, аюулгүй байдлыг хангахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоол баталсан нь нэн чухал алхам болсныг сайшаан тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, нүүдлийн соёл иргэншлийн эх сурвалж нь чухамдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, үр шимийг нь зөв зохистой хүртэх, хүн, байгалийн зүй тогтлыг хадгалан хамгаалах ногоон хөгжлийн үзэл санаа юм. Тиймээс тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, чиглэлдээ нийцүүлэн “Тэрбум мод”, “Хүнсний аюулгүй байдал,” “Эрүүл монгол хүн”, “Цахим Монгол” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буйг дуулгаж, эдгээр нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд олон улс, бүс нутгийн түвшинд монголчуудын оруулж буй хувь нэмэр мөн болохыг тэмдэглэж, энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдөр баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байгаагаа уламжилсан юм.
АНУ дандаа ч эсэргүүцэж байгаагүй бөгөөд 1949, 1955, 1956 онд түгээмэл зарчмаар санал орж ирэхэд гурван ч удаа түдгэлзэж байжээ.
БНМАУ ЗХУ-ын ангич байр сууринаас болж аль 1946 онд НҮБ-д элсэх алтан боломжоо алдсан байна.
Ким Ил-сон, Сталин, Мао Цзедун нарын шууд гардан зохион байгуулсан Солонгосын дайнд БНМАУ Хойд Солонгосын талд баттай зогсч, сэтгэл санаа, эд материалын үлэмжхэн тусламж үзүүлсэн, үүний хаялга НҮБ-д элсэх Монгол Улсын хүчин чармайлтыг олон жил хойш нь татахад нөлөөлсөн талаар огт хөндөж байгаагүй юм.
Коммунист Хятад Солонгосын дайнд орсон үеэс хойш Чан Кайшигийн Хятад АНУ-ын тэргүүлсэн НҮБ-ын цэргийн ажиллагааг бүх талаар дэмжиж, НҮБ-ын АЗ-д байнгын маргаан үүсгэж байснаар зогсохгүй ЗХУ-ын «хүчээр булаан авсан Хятадын алдагдсан газар нутаг» болох Гадаад Монгол Хойд Солонгост цэрэг илгээсэн зэрэг илэрхий мушган гуйвуулсан баримт гаргаж байсан юм. 1950-иад онд АНУ-д коммунизмын эсрэг ялангуяа Хятадыг коммунистуудад алдсаны төлөө олон хүнийг буруутгасан маккартизмын дуулиан ид өрнөж байсан юм.
Байтаг Богдын хилийн мөргөлдөөнөөс шалтгаалан 1946-1949 оны БНМАУ, Дундад улс хоёр элчин төлөөлөгч харилцан суулгаж чадаагүй, 1949 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтсон, 1953 оны хоёрдугаар сарын 24-нд Гоминьданы Хятад 1945 оны наймдугаар сарын 14-ний Зөвлөлт-Дундадын найрамдал, холбоотны гэрээ, түүний хавсралтуудыг хүчингүй болгосон зэрэг олон хүчин зүйлүүд ч нөлөөлж байжээ.