gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Трамп судасны архаг өвчтэй болсон талаар Цагаан ордноос мэдээллээ

А.Номин
Дэлхийд
2025-07-18
60
Twitter logo

Цагаан ордноос пүрэв гарагт мэдэгдэл хийж ерөнхийлөгч Дональд Трампыг судасны архаг өвчтэй болсныг зарлалаа.

Олон хоногийн өмнөөс Трампын гар хөхөрсөн зураг камерын дуранд бууж, олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлээд байв.

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар сүүлийн үед Трампын хөл хавагнаж эхэлсэн тул нарийвчилсан шинжилгээнд орсон аж.

Трамп аспирин ууж байгаа бөгөөд олон хүнтэй гар барьсны улмаас эдийн гэмтэл үүсэж хөхөрсөн хэмээн тайлбарлажээ.

Өдгөө 79 настай Трамп өөрийгөө эрүүл чийрэг хэмээн байнга онцолдог бөгөөд “АНУ-ын түүхэн дэх хамгийн эрүүл ерөнхийлөгч” хэмээн өөрийгөө тодорхойлж байсан ч удаатай.

Харин саяхан оношлогдсон энэ өвчин нь венийн судасны архаг дутагдал буюу хөлийн венийн судсууд зүрх рүү цус дамжуулж чадахгүй болсон үед үүсдэг өвчин аж.

Гэхдээ энэ ноцтой түвшинд биш гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч онцолжээ. Цагаан ордны эмч албан бичигтээ "аюулгүй бөгөөд түгээмэл" өвчин гэж тодотгоод 70-аас дээш насныханд элбэг тохиолддог гэсэн байна. 
Энэ сарын 13-нд Нью Жерсид болсон тоглолтын үеэр Трампын хөл хавагнасан мэт зураг нийтлэгдсэн. Түүнчлэн Бахрейны Ерөнхий сайдтай Цагаан ордонд уулзах үеэр түүний гар хөхөрсөн нь гэрэл зурагт буусан.

Үүнээс өмнө буюу хоёрдугаар сард Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үеэр ч Трампын гар хөхөрсөн зураг нийтлэгдэж байв. 

Улмаар эдгээр нь Трампыг ямар нэг нууцлаг өвчин туссан байх магадлалтай гэсэн цуурхал дагуулж эхэлсэн юм. 

Эх сурвалж: ВВС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан