Хуульч мэргэжлийн шалгалт зохион байгуулах комиссоос мэдээлж байна.
Тэд хэлэхдээ, "Өмнөх жилүүдэд хуульд заасны дагуу 75 хоногийн өмнө шалгалтын товыг зарладаг байсан бол энэ жилийн тухайд 112 хоногийн өмнө мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сарын 22-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах зөвлөлийн шийдвэр гарсан.
Энэ шалгалтын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох юм. Шалгалтад бакалаврын боловсролтой, хоёр жил мэргэжлийн дадлага хийсэн шалгуулагч оролцох эрхтэй.
Шалгалтыг хоёр хэлбэрээр явуулдаг. Эрхзүйн ерөнхий мэдлэгийг сорих сорилгын болон эрхзүйн салбарын хүрээн дэх тодорхой тохиолдолд хууль хэрэгжүүлэн шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээ зохион байгуулдаг.
Сорилгын шалгалт 200 тесттэй бөгөөд тэнцсэн шалгуулагч захиргааны шалгалт буюу бодлогын шалгалтаа өгөх эрх нээгдэнэ.
Өнөөдрөөс эхлэн шалгалтын сорил, бодлогын номыг 30 мянган төгрөгөөр худалдаалж эхэлж байна.
Шалгалтын бүртгэл наймдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 45 хоногийн турш цахим хэлбэрээр үргэлжилнэ. Есдүгээр сарын 21-ний 24 цагт бүртгэл хаагдана.
Шалгалтад бэлтгэх сургалт зохион байгуулдаг. Сургалтын агуулга, хэлбэрийг өнгөрсөн жилийнхээс шинэчилсэн. Эрүү, иргэн, захиргааны гэсэн гурван салбар дээр сургалтын цагийг нэмэгдүүлсэн. Мөн сургалтын багш нарын бүрэлдэхүүнийг өргөн хүрээтэй болгож, онол, практикийн туршлага мэдлэгтэй багш нараар удирдуулна.
Сургалт есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 4-ны өдрийг дуустал үргэлжилнэ" гэв.
ШУУД ҮЗЭХ: