Jeep® Wrangler Rubicon 392 ба Ram 1500 RHO албан ёсоор худалдаанд гарлаа
Улаанбаатар, 2025 оны 6-р сарын 20 – Монгол дахь Jeep® болон Ram брэндүүдийн албан ёсны дистрибьютор болох МСМ Групп ХХК нь Америкийн автомашины үйлдвэрлэлийн гигант Stellantis группийн 2 алдартай брэнд болох Jeep болон Ram брэндүүдийн Wrangler Rubicon 392 болон 1500 RHO загваруудыг Монголын зах зээлд танилцуулж буйгаа бахархалтайгаар мэдэгдлээ. Энэхүү нээлт нь Монголын зах зээлд өндөр хүчин чадал, тансаг байдал, жинхэнэ офф-роад боломжуудыг нэгтгэсэн автомашинуудыг өргөн хүрээтэйгээр нэвтрүүлж буй чухал алхам юм.
Jeep-ийн “Хаашаа ч яв, хүссэн бүхнээ хий” гэсэн философи болон Ram-ийн “Үйлчлэхээр бүтээгдсэн” үзэл санаанд үндэслэсэн эдгээр загварууд нь Монгол орны эрс тэс байгаль, бартаат замд тохируулан бүтээгдсэн, бат бөх, хүчирхэг, төгс тэнцвэртэй машинууд юм.
МСМ Групп ХХК-ийн төлөөлөгч:
“Jeep Wrangler Rubicon 392 болон Ram 1500 RHO загваруудыг Монголын зах зээлд нэвтрүүлж буйдаа бид туйлын баяртай байна. Эдгээр автомашинууд нь Монголчуудын адал явдлыг эрэлхийлдэг сэтгэл зүй болон манай орны зам талбайн нөхцөлд төгс зохицно” гэв.
Stellantis группийн ASEAN бүсийн гүйцэтгэх захирал Isaac Yeo:
“Jeep болон Ram брэндүүд нь хэрэглэгчдэд хаана ч явсан итгэл төрүүлэм гүйцэтгэл, боломжийг санал болгохоо амладаг. МСМ Групптай хийсэн түншлэлийн хүрээнд бид энэ амлалтыг Монголын зах зээлд хүргэж байгаадаа баяртай байна” гэж онцоллоо.
Jeep Wrangler Rubicon 392 – Ил тод, өндөр гүйцэтгэл бүхий жинхэнэ офф-роад SUV
Jeep Wrangler Rubicon 392 нь хамгийн хүчирхэг, хамгийн чадвартай Wrangler загвар юм.
6.4 литрийн HEMI® V8 хөдөлгүүр нь 470 морины хүч, 637 Нм мушгих хүчийг гарган, 0-100 км/цаг хурдыг ердөө 4.5 секундэд авах боломжтой.
Гол онцлогууд:
- Давтагдашгүй офф-роад чадвар: Selec-Trac® 2 шатлалт туслах кроп, Dana 44 тэнхлэг, Tru-Lok® цахилгаан дифференциал, 2 инчийн үйлдвэрийн өргөлт, Fox амортизатор зэрэг бүрэн систем.
- Дайчин хийц загвар: 33 инчийн шаварт зориулсан дугуйтай 17 инчийн beadlock технологи бүхий обуд, Hydro-Guide™ агаар сорох систем бүхий боннет, хос яндантай.
- Тансаг интерьер: Хар арьсан суудал, алтлаг өнгийн оёдол, жолооны хүрдний ард байрлах paddle shifter-ууд, 8.4 инчийн мэдрэгчтэй дэлгэц бүхий Uconnect® 4C NAV систем, Jeep® Off-Road Pages аппликэйшн.
Ram 1500 RHO – Бартаат замын хаан
Ram 1500 RHO бол зах зээл дахь хамгийн өндөр гүйцэтгэлтэй пикап машин. Шинэ үеийн 3.0 литрийн Hurricane High Output Twin-Turbo I6 хөдөлгүүр нь 540 морины хүч, 707 Нм мушгих хүчийг гаргана.
Гол онцлогууд:
- Үл зогсох хүч чадал: Хос турботой хөдөлгүүр, 8 шатлалт автомат хурдны хайрцаг, BorgWarner 48-13 бүх дугуйн идэвхтэй дамжуулах систем нь хүчирхэг ачаалал даах болон хурд нэмэх боломжийг олгоно.
- Хэт офф-роад түдгэлзүүлэлт: Bilstein® Black Hawk® e2 амортизатор, 11.8 инчийн газрын цэвэр зайн өндөр, 35 инчийн бүх замын дугуй бүхий 18 инчийн обудтай.
- Тансаг дотоод засал ба ухаалаг технологи: Арьсан суудал, 12 инчийн Uconnect® 5 NAV дэлгэц, 19 чанга яригчтай Harman Kardon® аудио систем.
Дээрх загварууд МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхимд байршиж эхэлсэн бөгөөд эрхэм та туршилтын жолоодлого хийх боломжтой
Дэлгэрэнгүй мэдээллийг www.msmgroup.mn хаягаар болон MSM Jeep & Ram-ийн борлуулалтын багтай холбогдон авна уу.
Stellantis компанийн тухай
Stellantis N.V. (NYSE: STLA / Euronext Milan: STLAM / Euronext Paris: STLAP) нь дэлхийд тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгчдэд хөдөлгөөний эрх чөлөөг олгох, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх, бүх талууддаа үнэ цэнэ бий болгоход зорьдог. Stellantis нь Abarth, Alfa Romeo, Chrysler, Citroën, Dodge, DS Automobiles, FIAT, Jeep®, Lancia, Maserati, Opel, Peugeot, Ram, Vauxhall, Free2move болон Leasys зэрэг алдартай брэндүүдийн эзэмшигч юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.stellantis.com
Jeep® брэндийн тухай
80 гаруй жилийн турш Jeep® брэнд нь дэлхий дахинд офф-роад автомашины манлайлагч байсаар ирсэн. Дэвшилтэт технологи, олон талт шийдэл, хүчирхэг гүйцэтгэл бүхий автомашинуудыг санал болгож, адал явдал хайгчдад зориулдаг. Jeep нь уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүр, хосолмол болон бүрэн цахилгаан хөдөлгүүр бүхий олон төрлийн загварыг санал болгодог.
Ram брэндийн тухай
2009 онд тусдаа брэнд болон салсан RAM нь пикап сонирхогч, хэрэглэгчдэд зориулан төрөл бүрийн хүчирхэг, чанартай автомашинуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Ажил болон амьдралын бүхий л төрлийн хэрэгцээнд бүрэн тохирох машинуудыг санал болгодог.
Ram брэнд нь Stellantis группийн бүрэлдэхүүнд багтдаг.

МСМ Группийн тухай
МСМ Групп нь 1998 онд байгуулагдсанаасаа хойш нийт 670 гаруй мэргэшсэн, чадварлаг ажилтантайгаар Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбарт хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
МСМ Групп нь дэлхийд тэргүүлэх брэндүүд, тэдгээрийн философи, соёл, стандартыг эх орондоо танилцуулан, харилцагч түншүүдийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм, эрүүл мэнд, байгаль орчин, урлаг соёл, хүүхдийн боловсрол зэрэг санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжин ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.msmgroup.mn