gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ази, Номхон далайн 32 улсын шуудангийн салбарынхан хуралдаж байна

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2025-07-01
2
Twitter logo

Улаанбаатар хотноо өнгөрсөн сарын 30-нд Ази, Номхон далайн шуудангийн Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал эхэллээ.  

Энэ сарын 5-ныг хүртэл үргэлжлэх тус хурлаар 32 гишүүн орны шуудангийн байгууллагын удирдлага, бодлого тодорхойлогч, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид оролцоно. Тэд  бүс нутгийн шуудан холбооны салбарын хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм.  
 
Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Шуудан ХК-ийн хамтран энэ хурлыг зохион байгуулж байна. Дараах сэдвээр  хэлэлцүүлгүүд өрнүүлнэ: 

  • Шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги 
  • Цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд 
  • Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт 
  • Ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил 
  • Хүний нөөц, чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүд 

Уулзалтын төгсгөлд гишүүн орнуудын төлөөлөгчид хамтын ажиллагааны зарчим, хөгжлийн стратегид нийцсэн бодлогын баримт бичгүүд гаргана. 

APPU-ийн тухай 
APPU буюу Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) бүс нутгийн салбар байгууллага. 32 гишүүн оронтой. APPU нь гишүүн орнуудын хооронд шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт, технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг. 

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС ШУУДАНГИЙН МАРКИЙН НЭГДСЭН СТАНДАРТТАЙ БОЛНО  

Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Виная Пракаш Сингхтэй ярилцлаа.    

-Монголд болж буй Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Манай Удирдах зөвлөлийн хурал жил бүр болдог. Энэ удаагийн хурлаар бид бүс нутгийн шуудангийн салбарын дараагийн чиг хандлагатай холбоотой чухал шийдвэрийг гаргана хэмээн найдаж байна. Мөн гишүүн байгууллагуудын бодлогын бичиг баримтыг боловсруулж гаргадаг. Мэдээж гишүүн байгууллагууд хамтын ажиллагаагаа хэрхэн яаж сайжруулах талаар ярилцдаг.  

Үр дүнгийн хувьд хоёр зүйлийг хүлээж байгаа. Нэгд, Ази, Номхон далайн бүсийн хувьд нэгдсэн шуудангийн маркийн стандарттай болох асуудлыг хэлэлцэнэ. Хоёрдугаарт, гишүүн байгууллагуудын шуудангийн операторууд, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг бид хэлэлцэх юм. Эцэст нь цаашид холбооны санхүүжилтыг ямар байдлаар хэрхэн авч явах талаар ярилцаж хэн шийднэ.  

-Энэ удаагийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болсны учир, онцлог юунд байна вэ?
 
-Монгол Улсад би анх 2009 онд, дараа нь 2011 онд ирж байсан. Энэ цагаас хойш Монгол улс дэвшилтэд технологийг үр дүнтэйгээр нэвтрүүлж маш хурдацтай хөгжиж байгаа улс гэж үздэг. Манай холбооны дотоод журмаар гишүүн байгууллагууд хурлыг зохион байгуулах эрмэлзлээ өөрсдөө илэрхийлдэг.

Монгол Улсын энэ санаачилгыг нь бусад гишүүн орнууд дэмжээд энэ жил Монгол Улсад зохион байгуулж байна. Хурлыг зохион байгуулж буй “Монгол шуудан” компанийн удирдлага, тэдний баг, хамт олонд талархлаа илэрхийлье.  

Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: Дуу хоолойгоо дэлхийн шуудангийн бүс нутагт хүргэж байх нь Монгол Улсын гадаад бодлогод өндөр ач холбогдолтой 

-Ази, Номхон далайн шуудангийн холбооны Удирдах зөвлөлийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулан хийж байгаагийн хувьд Монгол Улсад ямар давуу тал, онцлог байх вэ?
-Монгол Улсад 14 жилийн дараа энэ хурал дахин зохион байгуулагдаж байна. Ази номхон далайн бүс нутаг дэлхийн шуудангийн зах зээлийн 70 хувийг бүрдүүлдэг. Дэлхийн шуудангийн холбооны байгууллагын бодлогыг тодорхойлдог оролцогчид энэ бүсэд бий.

Тус холбооны байгууллагын олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улс идэвхтэй байж, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаа гэдгээр Дэлхийн шуудан холбооны байгууллага манай улсыг өндөр үнэлдэг.  

Дээр нь бид өндөр хөгжсөн, олон улс орны шуудан холбооны томоохон байгууллагуудтай хоёр талын харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжтой. Нэг жишээ хэлэхэд 2024 онд Дэлхийн шуудан холбооны байгууллагын Ази, Номхон далайн форумын үеэр бид 20 сая төгрөгийн зардал гаргасан бол эргүүлээд хагас тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны дэмжлэг авах бололцоо бүрдсэн.

Хурлыг зүгээр нэг зохион байгуулдаггүй. Монгол Улсад монгол шуудангийн хэрэгцээтэй үйлчилгээг нэвтрүүлэхэд энэ ОУ-ын хамтын ажиллагаа яах аргагүй чухал.      

Энэ хүрээнд “Монгол шуудан” ХК Монгол Улсад шуудангийн салбарыг хөгжүүлэхэд дэд бүтцийн хувьд дэмжлэг авах бололцоотой. Нөгөө талаар Монгол Улс тусгаар тогтносон, Дэлхийн шуудан, холбооны байгууллагын дэлхийн хамтын нийгэмлэгийн  гишүүн орны хувьд өөрийн дуу хоолойг Ази, Номхон далайн болон дэлхийн шуудангийн бүс нутагт хүргэж байх нь гадаад бодлогын хувьд өндөр ач холбогдолтой юм. 

-Өнөөгийн цахимжсан ертөнцөд олон улсын шуудан холбооны салбарт олон дэвшил өөрчлөлтүүд гарч байна. Харин манай улсын тухайд?
-Манай салбарт өнөөдөр дижитал шилжилт явагдаж, шуудан өөрөө цахимжиж байна. Шинэ технологи, инновацыг нэвтрүүлж байна. Жишээ нь, манай улс Дэлхийн шуудан, холбооны байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар дроны нутагшилд хамрагдсан. Ирэх 9 дүгээр сард туршиж тестэлж дуусгана. Саяхан “Ньюком” компанитай хамтран дроноор хүргэлт хийж туршсан.   

Мөн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд анх удаагаа шуудан ялгах бүрэн автомат машин оруулж ирж суурилуулан ажиллуулж байна. Аймаг, орон нутгийн шуудангуудаа ухаалаг ПОС машинаар хангаж 21 аймгийн  шуудангийн үйлчилгээг цахимжуулж байна.   

Ер нь орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага нэлээн өндөр болсон. Тэр бүхэнд нийцсэн үйлчилгээг үзүүлэх боломжууд бий болсоор байна.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан