УИХ-ын чуулганы 6-р сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Боловсролын сайд П.Наранбаяраас хүүхдийн үдийн цай хөтөлбөртэй холбоотой асуулт, асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, ЕБС, цэцэрлэгт 1 сая 60 мянга орчим хүүхэд сурч байна. Үдийн хоол хөтөлбөрт 2500, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд 4000 төгрөг төсөвлөж байна. Хүүхдийн хоолны төсвийг нэмэгдүүлэх боломж байна уу?
Зөвхөн бага ангийн сурагчид Үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байгааг дунд анги руу шилжүүлэх боломжийг боломжийг эрэлхийлж, төсвийг 2026 оны Улсын төсөвт суулгах талаар салбарын сайдын хувьд шаргуу хөөцөлдөж, шийдүүлээч гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр, Үдийн хоол хөтөлбөрт 1-5-р ангийн хүүхдүүд хамрагдаж байна. Дунд сургуулийн буюу 6-9-р ангийнхныг хамруулах тооцоог гаргаж, 2026 оны улсын төсвийн хүсэлтэд оруулсан. 6-9-р ангийн 249820 сурагч байна. Хоолны түүхий эдийн зардлыг 5500 төгрөгөөр тооцохдо 240.5 тэрбум төгрөг болж байна.
Үүн дээр дотуур байранд амьдардаг 42798 хүүхдийн ахлах ангийн хүүхдийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 6300 төгрөгөөр, бага, дунд ангид тус бүр 6000 төгрөгөөр тооцон олгож байна. Нийтдээ 9000, 9300 төгрөг гэж нэмбэл 111.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр өмнөх оны төсвөөс 46.4 хувиар өснө.
Өнгөрсөн жил Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмж, нэмэгдлийг эцэг, эхчүүдээс авч эхэлсэн. Боловсролын ерөнхий хууль хүүхдийн хоолны зардлыг эцэг, эх нь хуваалцдаг заалт хэрэгжиж эхэлснээр цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийн байдал эрс сайжирсан. Цаашид зөвхөн төр хариуцах нь биш, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь үр дүнтэй гэж үзэж байна гэв.