gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Бадрал: AI нөлөө нь чадварлаг, бүтээлч хүмүүст улам үнэлэгдэж, хүчтэй болох боломж олгож байна

Редакцын бус контент
Технологи
2025-10-09
109
Twitter logo

Хэвлэл мэдээллийн зөвлөл Сэтгүүл зүйн ёс зүйн зургаа дахь удаагийн форумыг энэ сарын 10-ны Баасан гарагт зохион байгуулах гэж байна. “Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж” хэмээх сэдвээр болох энэ удаагийн ёс зүйн форумд “Болорсофт” компанийн үүсгэн байгуулагч С.Бадрал илтгэгчээр оролцох юм.

Хиймэл оюун бидний өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт авчрах, технологийн шинэчлэл сэтгүүл зүйн салбарт ямар нөлөө үзүүлж буй талаар түүний тавих илтгэлийг тойрон С.Бадралтай ярилцсанаа хүргэж байна.

-Сэтгүүл зүйн ёс зүйн форум зургаа дахь жилдээ болох гэж байна. Та технологийн байгууллагыг төлөөлж оролцох гэж буйн хувьд форумын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Дэлхий даяар хиймэл оюуны талаар ярьж байна. Гайхах нь гайхаж, шүтэх нь шүтэж, айх нь айж байна. Үүнтэй холбоотойгоор технологи, хиймэл оюун ухааныг салбарын хэмжээнд онцолж байна. Технологийн хувьд үе үедээ хөгжөөд ирсэн. Аль ч салбарт асуудал байдаг, ололт амжилт ч байдаг.

Тухайн цаг үедээ шинээр гарч байгаа технологи, үйл явдал нөлөөлөөд, өөрчлөөд явдаг. Хиймэл оюун ухаан бол цаашдаа ч маш олон стандартыг тогтоогоод явна. Энэ бол нэг удаагийн давлaгаа биш.

AI сэтгүүл зүйн салбарт том, эерэг өөрчлөлтийг авчирна гэж итгэж байна. Өнөөдөр сэтгүүл зүйн салбар хямралтай байна. Ер нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын 80 хувь нь улс төр, бизнесийн нөлөөлөл, хамааралд байдаг гэж үздэг. Нуугаад яах вэ, би биш Германы судалгаанд дурдсан байна лээ.

Хиймэл оюун ухааныг буруу, зөрүү зүйлд ашиглаад байвал сөрөг нөлөө их болно.

Тэгвэл энэ байдлыг шударга болоход, хараат бус болоход AI тодорхой хэмжээнд тоглолт хийнэ. Хэвлэл мэдээллийн салбарт сөрөг нөлөө ч гарна. Эерэг нөлөө хэдий их байна эргээд тэр хэмжээнд сөрөг нөлөө байна гэсэн үг. Тэр нь юу гэхээр fake буюу хуурамч мэдээ мэдээлэл. Одоо олон гарч байгаа хуурамч мэдээлэл цаашдаа ч гарсаар байх учраас бид үүнийг мөн харах ёстой.

Атомын бөмбөг бол хүн төрөлхтний хувьд хамгийн гайхалтай нээлтүүдийн нэг. Гэхдээ нэгнийхээ дээр хаяад байвал дэлхийгээ сөнөөнө. Түүн шиг хиймэл оюун ухааныг буруу, зөрүү зүйлд ашиглаад байвал сөрөг нөлөө их болно гэсэн үг. Тиймээс Хэвлэл мэдээллийн ёс зүйн форумаар энэ тухай хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон хэрэг гэж бодож байна.

Технологийн компанийн хувьд бид хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэх зэргийг таних чиглэлд хөгжүүлэлтийг илүү хийж байна. Энэ бол өндөг тахианы үлгэр шиг учраас ёс зүй, ухамсар л хамгийн гол зүйл нь болно доо.

-Та сая ёс зүй, ухамсар гээд ярилаа. Хиймэл оюун ухаанаар мэдээ, нийтлэл бэлтгэхэд хариуцлагын талдаа тухайн бичиж байгаа сэтгүүлч хариуцлага хүлээх юм уу, эсвэл машины үүргийг илүү тодорхойлох ёстой юу?
-Ер нь хэрэглэж байгаа хүн нь л хариуцлага хүлээнэ. Жишээлбэл, хутгаар гараа зүсчхээд хутга үйлдвэрлэсэн хүний буруу гэдэггүйтэй яг адилхан. Танд ийм том зэвсгийг атгууллаа, зөв ашиглавал гайхалтай давуу талыг өгнө, буруу ашиглавал аюултай шүү гээд хэлээд л өгнө.

Хүн технологийн энэ дэвшлийг өөрийгөө хүчтэй, бяртай болгож буй хэрэгсэл гэж харах хэрэгтэй. Буруу зүйлд ашиглаад гарсан хор уршгаас мөн холдож чадахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Хиймэл оюун ухаан бол таны аливаа хүсэлтэд заавал хариулахаар программчлагдсан учраас ямар ч хамаагүй хариулт өгнө. Гэхдээ түүнийг нь та бүгдийг нь хянах ёстой гэдгээ л ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл хэрэглэгч, уншигч талдаа, мэдээллийн боловсрол талаас нь юу гэж харж байна вэ?
-Хиймэл оюун ухаанаар үүсгэсэн мэдээллийг хүн бичсэн байна, үгүй байна гэдгийг ялгаад байгаа. Хэв загвараар нь хүмүүс таниад байгаа юм. Гэхдээ үүнийг буруу гэж үзэж болохгүй. Гол нь хэрсүү байж, нягтлах хэрэгтэй болж байна. Дижитал шинэчлэлийн үед өндөр хөгжилтэй барууны орныхон хүүхдүүдээ цэцэрлэгээс нь сургаж л байсан. Нууц үгийг 1234 гэж үүсгэж болохгүй гэдэг ч юм уу, аюулыг нь таниулж, хэрсүү болгодог байсан. Түүнтэй ижил боловсролыг олгох ёстой.

Хиймэл оюун ухаан бол таны аливаа хүсэлтэд заавал хариулахаар программчлагдсан учраас ямар ч хамаагүй хариулт өгнө. Гэхдээ түүнийг та бүгдийг нь хянах ёстой.

-Хэвлэл мэдээллийн ёс зүйн форумд та ямар сэдвийг хөндөх гэж байна вэ?
-Ирээдүйн чиг хандлагын талаар ярина. Би хиймэл оюун ухааны салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. Энэ туршлагадаа үндэслээд цаашдын хандлага буюу AI урт хугацаанд ямар өөрчлөлт авчрах талаар ярина. Энэ бол зөвхөн нэг давлагаа бус, цаашдаа өөр нийгэм, орчинд хүргэх суурь өөрчлөлт шилжилт. Ийм технологи цаашид ийм ирээдүй хүлээж байгаа учраас үүнд суурилсан шинэ хандлага, засаглал, систем хэрэгтэй. Ирээдүй бидэнд үүнийг тулгаж байна гэдэг талаас нь нь ярина.

Жишээлбэл, боловсролын салбарт хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах юм гэдгээс эхлээд ярих хэрэгтэй болно. Хүн боловсрол эзэмшихдээ хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах вэ гэдэг асуулт урган гарч ирж байгаа. Зөв, буруу хэрэглээ талаас буюу хувь хүн, нийгмийн талаас асуудал үүсэж болох ийм нөхцөл байхад нөгөө талаас хиймэл оюун ухаан бол хэдэн Эйнштейний тархийг нийлүүлсэнтэй дүйцэх ололт.

Ийм нөхцөлд хэрэглэхгүй гээд суугаад байх нь мөн тэнэглэл. Тиймээс хиймэл оюун ухааныг сурч боловсрох, мэдлэг авахдаа хэрхэн ашиглах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Системийг цаашид хэрхэн угсрах нь чухал. Багш нь муу байвал халаад байх уу, эсвэл багш өөрөө хүүхдүүдээ чиглүүлээд явах уу гэдэг асуудал байна. Өмнө нь багш гэдэг чиглүүлдэг, сургамжилдаг, өөрийн бодит амьдралын жишээгээр тайлбарлаж, таниулдаг байсан.

Үүнтэй л ижил, хэрхэн чиглүүлэх вэ гэдэг асуудал гарч байна. Аравдугаар ангийн хүүхэд 11-р ангийн хүүхдээс илүү сураад байхад бүгдийг нь нэг хайрцагт хийгээд, өөр зүйл сурч болохгүй гээд байж таарахгүй. 

Үүний дараа засаглалын түвшинд асуудал гарч ирнэ. Боловсролоор жишээ авахад, сургууль ямар байх юм, салбар яам байх хэрэгтэй юу гэх мэт асуудал гарч ирнэ. Хүн бүр өөрийн гэсэн хувийн “багш”-тай болж эхэлнэ, хөдөө, хотод байхаас үл хамаараад. Тиймээс ирээдүйд тулгарах ийм асуудлуудыг ойлгож аваад хиймэл оюун ухааны эринтэй зохицож чадах юм бол маш өндөр амжилтад хүрнэ. Үүний тулд одоо түрүүлээд алхмаа зөв хийвэл Монголын ирээдүй хожно.

Харин цаг алдвал үүнийг түрүүлж хийж эхэлсэн улс хожих нь. Өрсөлдөөн байсаар байдаг, хөгжил урагшилж байдаг. Бид суурийг нь тавиад өгч байна. Тиймээс хөшүүн биш, уян хатан хэрэгжүүлж чадвал Монгол Улсад ашгаа өгнө.

-Та боловсролын салбарыг жишээллээ. Тэгвэл хэвлэл мэдээллийн салбарын хувьд сэтгүүлч байх хэрэгтэй юм уу, вэб сайт, телевиз хэрэгтэй юу гэдэг асуудал бас гарч ирж байна. Энэ талаар та хэрхэн харж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн салбарт л гэхэд одоо телевиз бараг хэрэггүй болж байна. Айлд тавилга төдий болоод эхэлсэн. Идэвхгүй, хүчээр үзүүлж байгаа гэхэд болно. Гэтэл хүн өөрийнхөөрөө баймаар байна. Тэгэхээр ийм медиа устах нь тодорхой болж байна. Надад Netflix хэрэгтэй учраас би төлөөд авчхаж байна. Үүнтэй адил хиймэл оюун ухааны нөлөөллүүд гарна.

Ерөнхий нөлөө нь чадварлаг, бүтээлч хүмүүс улам үнэлэгдэж, хүчтэй болно. Харин залхуу хойрго, шинэ зүйлд дасан зохицдоггүй хүмүүс гонгиноод л үлдэнэ. Нэг талаасаа шалгарал яваад байна. Технологи биднийг байгалийн шалгаралд оруулж буй. Хиймэл оюун ухаан гарахаас өмнө бид аж үйлдвэрийн I, II, III үе шатыг дамжаад явсан.

Бидний ямар ур чадвар хөгжиж, үнэлэгдээд байсан гэхээр механик ур чадвар. Харин хиймэл оюун ухааны үед тархиа ажиллуулахыг, бид амьтнаас тархиараа ялгардаг гэдгийг мэдрүүлээд байна. Та нэг минутад нэг хуудас юм бичдэг байх, өдөржин суугаад нэг юм хийдэг байх нь хэнд ч сонин биш. Харин илүү сэтгэсэн нь хожно гэдэг зарчим үйлчилж, тоглоомын дүрмийг өөрчилчхөж байгаа юм. Тиймээс AI-ийг хэн зөв ашиглаж, хүлээн авч, ойлгоно тэр хүн л хожно. Сэтгүүл зүйн салбарт ч мөн адилхан. Хиймэл оюун ухааныг ашиглаад та тархиныхаа 10 хувийг ашигладаг байсан бол 11% болгож, илүү зүйлсийг хийнэ.

-Форумаас өөр та юуг онцлох вэ?
-Монголын сэтгүүлчид манай компанийн тусламжтайгаар өдөр тутамдаа маш олон зүйлсийг ашиглаж байна. Бид монгол хэлнээс гадна таван хэлээр орчуулаад монгол бичгээр хүртэл хадмал орчуулга хийх боломж бүрдүүлээд байна. Ийм боломжийг бий болгох гэж бид 17 жил хөдөлмөрлөжээ.

Open AI 35 сая хүнтэй Узбект түрүүлж нэвтрэх байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр Монголд нэвтэрч байна.

Манай монгол хэлний хөрвүүлэх, дууг бичих “Чимэгэ” систем 97 хувийн нарийвчлалтай гүйцэтгэж байна. Энэ мэт олон давуу талыг бий болгосон тул үүнийгээ сэтгүүлчдэд танилцуулах гэж байна. “Чимэгэ”-г ашиглаж байгаа олон сэтгүүлч байгаа. Тэд түрүүлж хэрэглээд хожоод явж байна. Ер нь хүний хандлага маш чухал. Аливаа ажилд хоёр талын оролцоо байдаг учраас хамтдаа хийгээд амжилт гаргаад явах хэрэгтэй.

Бодоод үзье л дээ “Чимэгэ”-г хийгээгүй бол бид хаана байх байсан бол. Microsoft, Google бүгд монгол хэлийг дэмждэггүй байсан. Гэтэл одоо аливаа технологийн шийдлүүд тухайлбал, open AI 35 сая хүнтэй Узбект түрүүлж нэвтрэх байсан шүү дээ.

Гэтэл өнөөдөр Монголд нэвтэрч байна. Тэгэхээр бид түрүүлж хийгээгүй байсан бол өнөөдөр хоцрох байсан. Бид жижиг ч болов технологийн, AI-ийн экосистемийн суурь болох гээд хичээж байна. Энэ бол зөвхөн бүтээгдэхүүний асуудал биш, цаана нь дижитал тусгаар тогтнолыг хадгалахад ч чухал үүрэг гүйцэтгэх юм.

Эгүнэ Чат AI-ийг удахгүй нээх гэж байна. Монгол залуусын хийсэн аппликэйшн, хиймэл оюун ухааныг ашиглаад мэдээлэл авах боломжтой болж байна гэсэн үг. Үүнийг төсвийн мөнгөөр хийсэн гэдэг буруу ойлголт байдаг. Хэрэв анхнаас нь зөв ойлголт өгсөн бол бид олон улсын зах зээлд гарчихсан байх байсан ч энэ бүтээлийг өөрсдөө хийсэнд итгэж үнэмшихгүй байдлаас болоод өнөөдөр байдал тийм ч сайнгүй байна.

Уг нь маш үнэ цэнтэй зүйлийг хийсэн гэж боддог. Эгүнэ Чат AI-ийг Монголын газар нутагт, монгол хүмүүст зориулаад, дэлхийн технологийг хийчихсэн байхад үүнийг үнэлэхгүй байна гэдэг бас асуудал. Бид монгол хэлээр илүү найруулгатай ойлгож байна, түүнээс гадна Монголын мэдээллийг зөв оруулсан байна.

Гол нь хурдан хугацаанд шинэчлэлтийг хийж байна. Аюулгүй байдал талаасаа ч энэ бол ашигтай. Мөн ChatGPT-тэй үнийг нь харьцуулаад үзэхэд манайх хямд, 5 ам.доллар байна. Улс бүр яагаад өөрсдийн гэсэн хиймэл оюун ухаантай болох гээд байна гэхээр түүхийн асуудал ч хөндөгдөж байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан