gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.14
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Тамир: Хувийн хэвшлийнхний ч цалинг нэмэгдүүлэхэд анхаарна

А.Анужин
Нийгэм
2025-08-07
51
Twitter logo
А.Анужин
51
Twitter logo
Нийгэм
2025-08-07
Э.Тамир: Хувийн хэвшлийнхний ч цалинг нэмэгдүүлэхэд анхаарна МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ойрын хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир танилцууллаа.

Тэрээр "2023-2025 оны "Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр"-ийн хугацаа дууссан. Бидний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үйлдвэрчний эвлэлүүдийн Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн дүгнэлтийг хүлээж байна. Энэ хүрээнд цаашлаад тус хэлэлцээрийг шинээр батлах эсэх тухай ажил яригдана.

Мөн үндэсний хэмжээнд ирэх 2-3 жилийн хугацаанд Хөдөлмөр нийгэм хамгааллын чиглэлээр баримтлах бодлого болоод цалин хөлсний асуудал үүнд тусгагдах болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн олон хууль, тогтоомж байдаг. Эдгээрийг шинэчлэхдээ холбоотой асуудал яригдаж байна. 

Есдүгээр сарын 15-аас намрын чуулган эхэлнэ. Намрын чуулганаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж, батална. МҮЭХ-ны зүгээс төсвийн төслийг батлахтай холбоотойгоор нийт албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудыг доголдуулахгүй байхад анхаарч, нөлөөллийн ажил эхлүүлэхээр төлөвлөсөн.

Мөн намрын чуулганаар орох хэд хэдэн гол заалт бий. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль болон татварын тухай хуулийн төсөл хамаарна. Эдгээр хуулийг батлуулах  явцад ажилтны хөдөлмөр, нийгэм хамгааллын асуудлыг дордуулахгүй байхад анхаарна.

Төр болон үйлдвэрчний эвлэлүүд төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг түлхүү ярьдаг. Гэвч хувийн хэвшлийн салбарын ажилчдын цалин, хөдөлмөр хамгааллын талаар гүнзгий ордоггүй. Энэ хүрээнд бид Засгийн газар болон Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамтай хамтран төрөөс үндэсний хэмжээнд цалин хөлсний талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинээр батлуулах тухай саналыг хүргүүлсэн байгаа.

Өмнө нь ийм бодлогын баримт бичиг байсан. Харамсалтай нь 2024 онд хугацаа нь дууссан. Дуусахаасаа өмнө хэрэгжилтийн нөхцөл байдал туйлын муу гэж дүгнэгдсэн. Тус баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэхэд, хэрэгжсэн заалт маш бага байна. Тэгэхээр бодлогын баримт бичгийг шинээр боловсруулан батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ажилд идэвхтэй оролцож байна. 

Мөн цаг үеийн шинжтэй хэд хэдэн асуудал бий. Ялангуяа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн сангийн алдагдал. Эрүүл мэндийн салбарын ихэнх ажилтан сүүлийн 2-3 сарын цалингаа авч чадаагүй асуудал үүссэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нь бодлогын шинж чанартай асуудал. Иймд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ажилчдын цалин, нийгмийн баталгааг хангах зорилттой ажиллах болно.

Өчигдөр БШУЯ-нд Боловсролын салбар дахь төсвийн асуудлын тухай хэлэлцүүлэг өрнөлөө. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-оос мөн байр сууриа илэрхийлсэн. Багш нарын хувьд ч ялгаагүй цалин, нийгэм хамгааллын асуудал хүнд байгаа талаар яригдсан. Гэтэл энэ асуудлаар БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга "Ирэх жил тус салбарын цалин ямар байхыг бодитой хэлж мэдэхгүй байна" гэсэн хариулт өглөө.

Монголын үйлдвэрчний эвлэлийн  холбоо  нь гишүүдийн төлөөллийн байгууллага тул тэдний хүсэлтэд үндэслэн дараагийн зорилго, хэлэлцээрийн алхмуудыг хэрэгжүүлээд явна.

Гэхдээ үүнийг тэмцлийн хэлбэрт шилжүүлэхгүйгээр, харилцан зөвшилцөх маягаар шийдвэр гаргахад анхаарч ажиллах болно" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан