Нийслэлээс өмчийн алдагдал, үр ашиггүй ашиглалтыг таслан зогсоох ажлыг зохион байгуулж буй.
Ажлын хүрээнд Баянгол дүүргийн 14-р хороо, 3, 4-р хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн нэгдүгээр давхрын 198 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авсан. Тус талбайг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалангийн мэдээлснээр, энэхүү объектыг өмнө нь “Тэмүүжин групп” ХХК дамлан түрээслүүлж, сар бүр 20 сая төгрөгийн орлого олдог ч үүнээс зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ.
Ийнхүү өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авч, 28-30 түрээс эзэмшигчтэй шууд гэрээ байгуулан, 20 сая төгрөгийн орлогыг нийслэлд шууд төвлөрүүлж байна.
Тус барилга нь 1981 онд үйлчилгээний зориулалтаар баригдаж, ашиглалтад орсон. Цутгамал бетон суурь, угсармал төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, вакум цонх, шилэн хаалгатай, төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд хүлээн авч байна. Анхны үнэ нь 769,377,475.50 төгрөг.