gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Сагсаар Монголчууд хол явахгүй гэцгээдэг ч та нарын амьдралаар кино хийх өдөр ирнэ гэж би охидодоо хэлдэг"

О.Батхишиг
Спорт
2025-08-03
259
Twitter logo
О.Батхишиг
259
Twitter logo
Спорт
2025-08-03

Монголын сагсан бөмбөгийн тамирчдын нөөц,  ур чадвар хэр хэмжээнд хүрснийг бид өнгөрсөн сард болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс харсан билээ. Аль ч спортын төрөл ганц хүний хичээл зүтгэлээс үл шалтгаалдаг. Тэдэнд гэр бүлийн дэмжлэг, сэтгэл зүйч, дасгалжуулагч, хоол зүйч, ивээн тэтгэгчээс эхлээд амжилт гаргахад нь нөлөөлөх олон хүч хэрэгтэй. 

Бид энэ удаа  сагсан бөмбөгийн “Улаанбаатар-Амазонс” багийн сэтгэл зүйч, доктор Т.Хонгорзул, көүч Ч.Гансүхтэй уулзаж спортын сэтгэл зүйчийн нөлөө тамирчдын амжилтад хэрхэн нөлөөлдөг, тэд ямар арга барилаар ажилладаг талаар ярилцлаа. Амазонс багийн дөрвөн тамирчин Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багт тоглосон билээ. 

-Спортын аль ч төрөлд сэтгэл зүйч, хоол зүйчийн асуудал чухал. Тамирчин амжилт гаргах, бэртэл гэмтлээс хол байхад спортын сэтгэл зүйчийн үүрэг хэр чухал вэ? Манай улс сэтгэл зүйч, хоол зүйчийн асуудлыг багагүй хугацаанд ярилаа. Монгол улсад энэ ойлголт, хөгжил хэр төвшинд байгаа тухайд яриагаа эхэлье.
 
-Монголын эмэгтэй сагсчид 3*3 сагсан бөмбөгийн Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ. Хүмүүсийн харж буй энэ амжилт мөсөн уулын оройн хэсэг. Үүний цаана тамирчдаас бие бялдрын төдийгүй сэтгэл зүйн хувьд асар их бэлтгэл шаарддаг. Тамирчны сэтгэл зүйн бэлэн байдлыг хангахад сэтгэл зүйчийн үүрэг мэдээж чухал.

Спортын сэтгэл зүйч гэдэг бэлтгэлийн өмнө, бэлтгэлийн дундуур, тэмцээний үеэр тамирчидтай ажиллаж тэдний гүйцэтгэлийг бүрэн гаргахад сэтгэл зүйг нь хангаж, сэтгэл хөдлөлөө удирдахад тусалдаг.

Тамирчин сэтгэл зүйн хувьд бэлэн болно гэдэг өөрийн хийх ёстой зүйлийг цаг тухайд нь бүрэн гаргах, шийдвэрлэх үед торгуулийн шидэлтийг айдас, сандралгүй шидэх, бөмбөгөө мэдэрч оноо авах, хэт хөөрөлд автахгүй, өрсөлдөгчөөсөө сүрдэхгүй  байхыг хэлнэ. 

Дэлхийд сэтгэл судлалын салбар хөгжөөд удаагүй тэр дундаа спортын сэтгэл судлал бол цоо шинэ ойлголт. Монгол улс хөгжлийн үе шатандаа явж байгаа учир спортоор мэргэшсэн сэтгэл зүйч ховор, хүний нөөц дутмаг хэвээр байна.

-Дэлхийн аваргын үеэр охидын сэтгэл зүй дээр ямар арга барилаар хэрхэн ажиллаж, юун дээр нь түлхүү анхаарсан бэ?
-Бид эмэгтэйчүүдийн лигийн 2024-2025 улирлын турш Амазонс багийнхны сэтгэл зүйчээр ажилласан. Багийн маань дөрвөн гишүүн дэлхийн аваргад оролцох үндэсний шигшээ багийн тоглогчоор шалгарсан. Бидний ажигласнаар дэлхийн аваргаар охид өөртөө болоод, багийн гишүүддээ итгэлтэй байлаа. Баг гэдэг хожих ганц зорилтоос илүү нэгдсэн том зорилготой байдаг.

Бид Амазонс багтай ажиллахдаа тэмцээний үеэр алдсан ч байсан хамаагүй нэгэндээ итгэж, нэгнээ урамшуулах ёстой гэдэг арга барилыг голч болгосон.

Дэлхийн аваргаар эцсийн шийдвэрлэх мөчид багийн гишүүд маань өөртөө болон бие биедээ оноо авч чадна гэх итгэл өгсөн учраас боломжийг харж оновчтой дамжуулалт хийсэн. Ингээд эцсийн мөчид энэ нь онооны шидэлт болж хожилд хүрэхэд нөлөөлсөн хэрэг. Багынхандаа итгэх итгэл тухайн тамирчныг ч өөртөө итгэлтэй болгодог. Эргээд тэр итгэл сайн гүйцэтгэл гаргахад нөлөөлдөг.

Сагсан бөмбөг хөгжсөн Америкийн багийн туршлагатай тамирчидтай тоглоход Монголчуудад ч хожно гэх итгэл бага байсан байх. Харин охидод өөрсдөдөө итгэх итгэл байсан учир тэд хожсон хэрэг.

Сэтгэл зүй нь бэлтгэгдсэн, айдасгүй тамирчин өөрийгөө бэртлээс сэргийлж чаддаг гэх судалгаа бий. Би ямар үед сандардаг, хэт сандарсан үедээ яаж тайвширдаг, айдастайгаа нүүр тулах, түүнийг хэрхэн даван туулах вэ, нэгнийгээ яаж урамшуулж,  итгэл өгөх вэ гэдэг чухал.

Дэлхийн аваргын үеэр манай тамирчдад тэр сэтгэл зүй давуу тал болсон. Үзэгчдийн хөгжөөн дэмжлэг хүртэл тамирчны сэтгэл зүйд нөлөөлсөн гэж бодож байна.

-Сэтгэл зүйчтэй тамирчны амжилт гаргах магадлал сэтгэл зүйчгүй тамирчнаас хэр өндөр байдаг вэ?
 
-Хувилж хэлж мэдэхгүй ч хавь илүү гэдгийг итгэлтэй хэлж чадна.  

-Монгол тамирчдын сэтгэл зүй гадаадын тамирчидтай харьцуулахад хэр вэ, тамирчидтай ажиллахад хүлээж авах байдал, эргээд гарах үр дүн нь хэр ажиглагдав?
-Эмэгтэй шигшээ баг дэлхийн аваргаас өмнө хуримтлуулсан туршлага их. Харин сэтгэл зүйчтэй ажилласнаараа эргэлзээтэй байдал нь арилж илүү итгэлтэй болсон. Анхаарал төвлөрөл сайн байсан нь сэтгэл санаа тайван байгаагийн илрэл.

Хувь хүний сэтгэл зүйтэй ажиллах, багийн сэтгэл зүйтэй ажиллах өөр арга зүйтэй. Бид энэ удаа багийн сэтгэл зүйтэй ажилласан. Багаараа уулзаж өөрийн бодол, сэтгэл, мэдрэмжээ айж эмээлтгүй нээлттэй ярилцаж, ойлголцох уур амьсгалыг бүрдүүлж өгөхийг зорьсон. Мөн манай охид эсрэг багаа мэдрэх чадвар сайтай нь давуу тал.

Спортын хувьд үр дүнг хэт онцлох нь тийм ч зөв арга барил биш. “Заавал”, “ёстой” гэх үгээр шахах нь тамирчдад эргээд дарамт болдог. Ингэснээр хожихгүй л бол болохгүй гэх ойлголт өгч хийж чаддаг зүйлээ ч хийж чадахгүй болох нь бий.  Хожил гэдэг эцсийн цэг биш. Үүнээс цааш багийн хувьд юуг зорьж байгаа вэ гэдэг зорилго, тэмүүлэлд суурилах нь илүү том үр дүнд хүргэдэг.

-Тамирчдын сэтгэл зүйтэй ажиллахад олон улсын сэтгэл зүйчдийн арга барил өөр өөр байдаг уу?
-Сэтгэл зүйч болгон мэргэшсэн чиглэлээрээ өөр өөрийн гэсэн арга барилтай. Миний хувьд клиник сэтгэл заслаар докторын зэргээ хамгаалсан. Энэ чиглэл нь тухайн тамирчинд ямар нэгэн байдлаар сэтгэл гутрал, түгшүүр байна уу гэдэгт анхаар.

Клиник сэтгэл зүйчийн гол онцлог нь тамирчдад сэтгэл гутрал юм уу сэтгэл түгшүүр байвал эмчилж, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Спортын сэтгэл зүйн үр дүн богино хугацаанд буюу тухайн тамирчны гүйцэтгэл хэр сайжирч байгаа зэргээр өөрчлөлт нь хурдан ажиглагддаг.

Амазонстой бид тодорхой сэдвийн хүрээнд уулзалтууд хийж тоглолтын өмнөх үед тамирчдын сэтгэл зүйг бэлэн болгох дасгал ажилласан.

Тухайлбал төсөөлөх аргуудыг ашиглан талбай дээр тоглож буйгаар, зуун хувь гүйцэтгэлтэй байгаагаар, бөмбөг оруулах, дамжуулалт зэрэг бүх техникийг амжилттай хийж чадаж байгаагаар төсөөлүүлсэн.  Энэ нь тамирчныг сэтгэл зүйн хувьд бэлэн болоод талбайд гаргахад тусалж байгаа хэрэг. Биеэ халаадаг шиг сэтгэл зүйгээ ч бэлдэж байна гэсэн үг. 

Завсарлагааны үеэр уулзаж ярилцан сэтгэл зүйн хувьд хэр байгаа, эргээд тоглолтдоо бэлэн болж орох талаар ярилцана. Тоглолтын дараа хэр байсан тухай ярилцсан. Багаар нь ойлголт өгсөн.

Анх Амазонс багтай ажиллаж эхлэхдээ л бид бүтэн улирлын төлөвлөгөө гаргасан. Эхний хэсэгт баг гэж чухам юу болох тухайд, дундаас нь анхаарал төвлөрөл, төгсгөлд стресс менежмент хийх, ачааллаа тэнцвэржүүлэх, ялагдал, ялалтыг хүлээж авах тухайд сэтгэл зүйтэй нь ажилласан. 

Би өнгөрсөн аравдугаар сараас эхлэн сэтгэл зүйчээр нь ажилласан. Өрсөлдөгч хэн байхаас үл шалтгаалж өөртөө болон багийнхандаа итгэх тэр дархлааг суулгахыг хичээсэн нь хоёр нэгээс эргэн ирэлт хийхэд тодорхой нөлөөлсөн гэж бодож байна.

Бид дор бүрнээ хийх ажлаа л тултал хийе гэх бодолтой ажилласан. 

Төлөвлөсөн арга барилаар багийн болоод ганцаарчилсан төрөл дээр ажиллавал манай тамирчдын амжилт гаргах нөөц хэр хэмжээнд байгаа гэж та үзэж байна
-Миний бодлоор мөсөн уул гэдэг шиг суурь ажил нь нүсэр. Сэтгэл зүйч, көүч, хоол зүйч, эмч, массажист хэрэгтэй. Шидэлтийн техник дээр нь ажиллах хүн хүртэл хэрэгтэй. Хүн болгоны оролцоо байж гэмээнэ үр дүн гарна.

Дасгалжуулагч нь сэтгэл зүйч, хоол зүйч гэх мэт олон үүргийг зэрэг гүйцэтгэвэл тамирчны зүгээс ойлгомжгүй байдал үүсдэг.

Бүтэн баг нэг санаа зорилго, ойлголттой байж  үр дүн гарна. Багийн эзэд, хөрөнгө оруулагчид байж гэмээнэ тамирчид тогтвортой ажиллаж чадна. Мөн Амазонс багийн гаргасан давуу тал нь чадварлаг испани, франц дасгалжуулагчийг авчирсанд бий.

Дасгалжуулагчийн зүгээс багийн системийг зурагласан. Спорт гэлтгүй бүх зүйл итгэлцэл дээр тогтоно. Суурь нь итгэлцэл. Итгэлцэл гэх эрүүл орчныг үүсгэж байж үр дүн гаргана. 

Монгол улс хөгжлийн үе шатандаа явж байгаа учир юм бүхэн шинэ. Хоолны мэргэжилтэн байх ёстой юм байна, ядарсан тохиолдолд эрч хүчээ хурдан нөхөж дараагийн тоглолтдоо бэлэн болох ёстой, нойр чухал, шидэлтийн техник, систем зураглагч, маркетинг хэрэгтэй.

Нэг багийн дөрвөн хүн шигшээд орсон. Ингэхээр ойлголцол нь өөр. Манай баг алдсан байсан ч нэгэндээ болж байна, зүгээрээ гэж хэлдэг. Охид одоодоо төвлөрнө, өнгөрснийгөө хараад буруутгалгүй дараагийн алхам руу орж байна гэдэг бууж өгөхгүй зан чанартай. 

Спортын давуу тал бол үндэсний бахархлыг бий болгож чаддагт оршино. Амжилтыг дагаад гарах үр дүн олон бий. Манай баг нэгдмэл хүчээр ажилласнаараа энэ үр дүнг тодорхой гаргасан болов уу гэж бодож байна. 

Багийн спортын соёл ойлголт хэвштэл тодорхой цаг хугацаа шаардлагатай, нийтээр суралцах байх. 

-Дэлхийн аваргын үеэр бусад багтай харьцуулахад бидэнд дутуу харагдаж байсан зүйл байв уу?
 -Бие бялдрын хувьд том, туршлагын хувьд арвин байхаар дандаа хожигддог гэх сэтгэлгээтэй байвал хэцүү. Хэт сүрдсэн байдал манай охидод ажиглагдаагүй. Туршлага, хөгжил, биеийн хувьд бага байсан ч чадна гэх итгэлээрээ охид илүүрхсэн.

-Амазонс дээр 2:1-с 2:2  болоход хэр сэтгэл зүйтэй байсан. Тун чанга тоглолт болж, найдвар бага байсан шүү дээ. Хоёрдугаар үеийн төгсгөлд ойролцоо байгаад гуравдугаар үеийн эхэнд шийдэгдсэн. Айл бол ядралт байхгүй. Тэр үед тамирчдын сэтгэлзүйг  яаж бэлдсэн бэ?
-Манай баг ер нь л хол зөрүүтэй хождог. Багийн онцлог нь нэг легионертой. Плэй офф дөхөөд ирэхээр эсрэг баг хоёр легионертой болж ур чадвараа богино хугацаанд нэмсэн ч манайх нэг легионертой тоглолтоо үргэлжлүүлж амжилттай дуусгасан. 

Манай багийн хоёр нэгийн харьцааг хоёр хоёр болдог тоглолтыг үзвэл маш өрсөлдөөнтэй.

Хожигдсон бол гурав нэг болж эргэн ирэлт хийх магадлал буурах байсан. Гэхдээ бид багийн тоглолт гаргаж ялалт байгуулсан. Энэ бол цэвэр тамирчны ур чадвар, сэтгэл зүй, итгэл.

-Сэтгэл хүрч байгаа газар бие хүрнэ гэж үг бий. Түрүүн хэлсэнчлэн эцсийн мөч хүртлээ бууж өгөхгүй гэдэг тэр сэтгэл зүй бүгдэд нөлөөлсөн. Дээрээс нь ачаалал даах чадвар сайн. Зөвхөн хагас финалын өмнө нь л сэтгэл зүйн зөвлөгөө аваагүй харин бүтэн улирлын туршид сэтгэл зүйн бэлтгэл хийсэн учраас үр дүн ингэж гарсан хэрэг. 

Үүнийг боломжтой болгосон манай багийн менежер Хаш-Эрдэнийн оролцоо маш чухал байсан гэдгийг онцлох хэрэгтэй. Талбай дээр баг байх, талбайгаас гадна баг байна гэдэг нь аль аль нь маш чухал.

Манай багийн охид бол зөвхөн бөмбөгний төлөө баг биш. Охид маань Монголчуудыг нэгтгэж чадна гэдэг итгэл үнэмшил, урам зорилгыг бүтээж байгаа хүмүүс юм.

Мөн багийн сахилга бат маш сайн. Бид анхнаасаа хүн болгон хоцрохгүй, таслахгүй, энд яригдсан зүйл эндээ үлдэнэ гэх дүрэм гаргасан. Бүгд дүрмээ сахисан. Сэтгэл зүйн уулзалтаа яг бэлтгэл шигээ тусад нь өндөр ач холбогдол өгч хийдэг. Бид болохгүй дээрээ төвлөрөөгүй, болж байгаа дээрээ төвлөрсөн.

Сэтгэл зүйн хувьд чи дандаа болохгүй байна, чадахгүй байна гэх мэдрэмж өөрөө өөртөө итгэх итгэлийг нь алдаг. Сайн болж байгаа талыг харж, бодит урмын үгийг хэлэх нь тухайн хүнийг цааш сэдэлжүүлдэг.

-Монголд спортын сэтгэл зүйг хөгжүүлэхэд хэрхэн анхаарвал зохилтой гэж бодож байна. Зөвхөн сагсан бөмбөгөөр хязгаарлагдахгүй спортын  аль ч төрөлд амжилт гаргахад сэтгэл зүйчийн үүрэг, тулгарч буй бэрхшээл, шийдлийн тухайд байр сууриа илэрхийлээч
-Тамирчин өөрөө өөрийгөө ойлгох нь хамгийн чухал. Тамирчны хувьд хэн болохыг нь  ойлгуулахад сэтгэл зүйч туслах хэрэгтэй. Тавьж буй зорилгодоо хүрэхийн тулд гагц өөрийн хүслийг дарж ирээдүйд гарах том зорилгын тулд зарим хүсэж буй зүйлээс татгалзах нь өөрөө тэсвэр хатуужлыг суулгадаг.

Мөн үр дүн гаргаж амжилтад хүрсний дараах сэтгэл зүйтэй ажиллах нь чухал. Амжилттай байх үедээ л өөрийгөө үнэлж, амжилт үзүүлэхгүй үедээ өөрийгөө голох зэрэг үнэлэмжийн асуудал тамирчдад гардаг.

Тэр утгаар сэтгэл гутрал, түгшүүр спортынхонд түлхүү илрэх нь бий. Сэтгэл зүйчтэй байхын давуу тал нь амжилт гаргахгүй үедээ ч хямарлаа даван туулж зорилгодоо хүрэх, сэтгэл зүйгээ тогтвортой барих чадалтай болно. Мөн эдийн засгийн хүчин зүйл чухал.

Сэтгэл зүйчдийг авч ажиллуулах хэмжээний хөрөнгө оруулагч байх хэрэгтэй. Үүнд төр засаг, хууль эрх зүйн хувьд ч нэг шат урагшилсан гэж би харж байна. Татвар төлөгчөөс нэг хувь чөлөөлөх нь спортын салбар зэрэгт хөрөнгө оруулах боломжийг бий болгоно. Би охиддоо багийн спорт болох сагсаар Монголчууд хол явахгүй гэх үгийг та нар сонсож байсан байх, гэхдээ хэзээ нэг өдөр та нарын амьдралаар кино хийх өдөр ирнэ гэж хэлсэн.

Та нар мөс хагалан урагшлах тэр үеийнхэн мөн гэж хэлж байсан. Тэр үг ч  биеллээ олж байна. Энэ нь зөвхөн сагс биш бүх спорт, нийгэм эдийн засаг, бүх талбар дээр бид мөрөөдөлдөө хүрч чадна, зорьсондоо хүрч чадна гэсэн илэрхийлэл, итгэлийн бамбар, биднийг сэргээх урам зориг болж ассан гэж бодож байна. 

Онцгойлоод Улаанбаатар Амазонс багийн дасгалжуулагчид, тамирчид, багийн ивээн тэтгэгчид, багийн менежер, арын албаныхан, хөгжөөн дэмжигч нартаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. 

Ярилцсанд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан