Улаанбаатар хотоос яагаад та, бас би холдож чаддаггүй вэ? Агаарын бохирдол, түгжрэлийг нь тэвчин тэвчин шигдэж байгаагийн учир нь юу вэ? Гол шалтгаан бол эдийн засгийн төвлөрөл, ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ. Эдийн засаг, амьдрах орчин хүнийг үүгээрээ соронз мэт татдаг.
Энэ бүхнийг Улаанбаатарын хэмжээнд, цаашлаад олон улсын жишгээр цогцлоож чадвал Монголын аль ч өнцөг буланд байсан анхаарал тийш эрхгүй татагдаж, тэмүүлнэ. Тэгвэл яг ийм орчныг Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүрдүүлж эхлээд буй.
Дэлхийн хэмжээний зэсийн уурхай сумын төвөөс 50 хүрэхгүй километрийн зайд үйл ажиллагаа явуулах болсны нөлөөгөөр Ханбогд сум хэрхэн өнгө зүсээ өөрчилж, хөгжиж дэвшин буйг олон жилийн дараа нутагтаа очоод ирсэн хүн бүр шагших болжээ. Амьдрахад таатай орчин үнэхээр бүрдэж чадаж байгааг илэрхийлэх хамгийн наад захын үзүүлэлт бол хүн амын өсөлтийн статистик.
2000-аад он буюу энэ нутагт уул уурхайн томоохон ордын чимээ сураг төдий байсан тэр үетэй харьцуулахад өдгөө суурьшсан хүн амын тоо л гэхэд 3 дахин өсжээ. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч эхэлсэн 2016 оноос хойш 2023 он гэхэд өрхийн тоо нь 26 хувиар нэмэгдэв. Харин хөдөлгөөнт буюу уул уурхай, үйлдвэрлэл, түүнийг дагаад ирж, очин ажиллах иргэдийн тоо бүр 20-28 мянга орчимд хэлбэлзэж байна.
Цаашлаад ч өсөлт, хөгжил энд цэцэглэх нь тодорхой болжээ.
₮170 тэрбумын хөрөнгө оруулалтаар ирээдүйн хотын суурийг тавьж байна
"Оюу Толгой" компани Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар болон Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 5 жил хөрөнгө оруулахаар болсон нь 50 сая ам.долларын төсөвтэй ба Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан удирдан явуулахаар 2022 онд талууд гэрээлсэн.
170 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг удирдах тус сангийн албан ёсны үйл ажиллагаа эхлээд гуравхан жилийн дотор олон улсын жишиг, стандартад нийцсэн дэд бүтэц, суурийг суманд нутагшуулж, эхлүүлсэн шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийнх нь үр дүн хэдийн гараад эхэлжээ.
Өнгөрсөн 2024 онд л гэхэд 44 тэрбум төгрөгийг нийгэм, бизнесийн хөгжил болон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. Ингэхдээ одоогийн суурин хүн амын тоог 3-4 дахин өснө хэмээн тооцоолж, зам харилцаа, дэд бүтцийг бэлтгэж буй аж.
Тухайлбал, ирээдүйн хот төлөвлөлтөд зориулан цэвэр ус, дулааны сувагчлалыг зам доор хийж, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлэн, сумын төвийн 7.9 км замыг өргөн стандарт бүхий зорчих хэсэгтэй, ногоон зурвас, дугуйн зам, явган хүний зам, хөвөө гэсэн хийцлэлтэй, 30 метр тутамд гэрэлтүүлэг, авто замын тэмдэг тэмдэглэгээ, гарцыг тусгасан, ус зайлуулах далд бүтээцтэйгээр тавьж дууссан байна. Замын дэд бүтцийг цогцоор нь шинэчилж байгаа гэсэн үг.
Эрүүл мэндийн төвийн барилгыг гадна талын тохижилтын хамт бүрэн шинэчилжээ.
Сумын төвийн 5 га талбайд Галба хэмээх орчин үеийн, тав тухтай, ногоон байгууламж цогцолсон цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан бол иргэд чөлөөт цагаа өнгөрөөж, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэн бассейн, бөхийн дэвжээ, сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай зэргийг багтаасан 5500 м2 спорт цогцолбор барих ажил ид өрнөж, жишиг гудамжнууд бий болж байна.
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сангийн хөрөнгө оруулалтын хамгийн чухал хэсэг нь чанартай боловсролыг суманд олгохыг дэмжихэд чиглэжээ. Үүний тулд байгаа нөхцөл байдлыг үнэлэх суурь судалгаа хийсний үндсэн дээр олон хөтөлбөрийг энэ салбарт хэрэгжүүлж байна.
Байгалийн шинжлэх ухаанаар суралцах сонирхлыг нэмэгдүүлж, илүү хөгжүүлэх STEM Teen ШИМТ хөтөлбөр, STEM лаборатори, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд төрөн гарахад дэмжлэг болох Tomujin Basics, Үжин хөтөлбөр, сургуулийн өмнөх насны боловсролыг сайжруулах "Амьдралын мод", Илгээлтийн багш зэрэг хөтөлбөрийг онцлохоос аргагүй.
Монгол Улсын чанартай боловсон хүчнийг суманд нь бэлтгэж, ирээдүйд хэд дахин үржигдэх хөрөнгө оруулалтыг ийнхүү боловсролоор дамжуулан хийж байна. Эрүүл мэндийн салбарт ч ялгаагүй суурь судалгаанаас нь эхлээд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулан бүхий л талаар сумандаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг болж байгааг харж болно.
Эрдэнэт шиг хотыг байгуулж чадахгүй биш, байгуулж болохгүйн учир…
Монголд эдийн засгийн хийгээд нийгэм, соёлын хувьсгалыг эхлүүлж чадсан гэдэгтэй нь өнөөдөр “Оюу Толгой” төсөлтэй маргах хүн үгүй биз. Улсын төсөвт оруулж байгаа татвар, төлбөрөөр хэмжигдэхгүй их хөрөнгийг энэ төсөл оруулж буй. Дээр дурдсанчлан хамгийн гол хөрөнгө оруулалт нь боловсролын салбар, хүний нөөцийн чадавх буюу мэдлэг нутагшуулж буй явдал. Харин иргэд Эрдэнэт шиг хот байгуулахыг хүсдэг, энэ талаар нь мөн шүүмжилсээр ирсэн.
Шулуухан хэлэхэд компани хот байгуулдаггүй гэдгийг энгийн ухамсраар ойлгох цаг болжээ.
Ялангуяа, Эрдэнэт бол соц нийгмийн үед захиргаадалтаар байгуулсан хот бөгөөд өнөөдөр ийн байгуулах нь иргэддээ хожим эрсдэл дагуулсан хэд хэдэн жишээ байна. Тухайлбал, Австралийн Лей Крик хэмээх нүүрсний уурхайд тулгуурласан хот байв.
Тус уурхайг эзэмшиж байсан Alinta Energy хэмээх компани ухаалаг уурхай төлөвлөгөө хэрэгжүүлэх болсноор 2015 онд уурхайг хааж, хотод үзүүлдэг дэмжлэгээ зогсоожээ. Хотын хүн ам үүнийг дагаад эрс буурсан учраас Австрали улсын Засгийн газрын зүгээс дэд бүтцийн үйлчилгээгээ үе шаттай бууруулж, эцэстээ 2022 онд хоосон орхигдсон 200 гаруй сууцыг нураахад хүрсэн гунигтай түүх саяхных юм.
АНУ-ын Пенсилвани мужийн Централиа хотын газар доорх уурхайд гал гарснаар оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, хотын үйл ажиллагааг дараа нь албан ёсоор зогсоосноор сүнстэй хот болсон түүхтэй.
Манай урд хөрш Хятад улсын Ляонин мужийн Фүшин хэмээх мөн л нүүрсний уурхай дагасан хотыг 2000 онд хаажээ. 20 гаруй мянган уурхайчин ажилгүй болсноор хотын эдийн засаг уналтад орсныг төрөөс нь дэмжээд ч хуучин хэмжээндээ сэргээгүй ажээ.
Ийм учраас уур уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа нутаг орноо ухаалаг бодлогоор дэмжих болсон байна. Хот төлөвлөлтийг хүн амын бодит өсөлтөд нийцүүлэх, нийгэмдээ урт хугацааны өгөөжтэй байх хөрөнгө оруулалтыг хийх замаар хотын хөгжлийг дэмжиж байна. Уул уурхайн үйл ажиллагаа зогссон ч тухайн бүсэд эдийн засгийн амьдрал зогсохгүй байх тийм оновчтой хөрөнгө оруулалт чухлаар тавигдаж байна.
Үүнд зам харилцаа, дэд бүтэц, тухайн газар орны онцлогт нийцүүлэн ирээдүйн аялал жуулчлалыг дэмжих зэргээр төлөвлөлттэйгөөр хөрөнгө оруулах болжээ. Тийм ч учраас “Оюу Толгой” тогтвортой хөгжлийг дэмжих үндсэн зарчимд тулгуурлан Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх томоохон ажлаа эхлүүлээд байгаа нь энэ. Тогтвортой хөгжлийг дэмжсэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлоготой нийцсэн, нүүрсхүчлийн хийг бууруулсан төсөл хөтөлбөрийг дэмжих замаар орон нутгийн иргэдийг чадавхжуулж, энэ чиглэлд ажлын байр бий болгож байгаа нь нэг том жишээ.
Энэ ч утгаараа эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын хүрээнд, дээрх зарчмуудыг хангасан 375 ажлын байр шинээр бий болгож чадсаныг тодотгох хэрэгтэй.
Тус сан Ханбогд хотын хөгжлийг хурдасгахдаа бодит хэрэгцээнд тулгуурласан, иргэдийн санаачилга, оролцоог хангасан, олон салбарын хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зарчмаар ажиллаж байна. Бодит хэрэгцээг хэмжихийн тулд дээр дурдсанчлан суурь судалгаануудыг хийжээ.
"Ханбогд-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр төсөөлсөнчлөн сумын ДНБ-ийг 2040 он гэхэд одоогийнхоос 16 дахин тэлж, 2.2 их наяд төгрөгт хүргэх зорилтыг Засгийн газар, хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргаа хамтран хэрэгжүүлэх сууриа ийн тавьж буй аж. Харин дэлхийд тэргүүнд эрэмбэлэгддэг уул уурхай хотыг хэрхэн хөгжүүлдэг жишиг хөрөнгө оруулалтыг “Оюу Толгой”-оос бид хүлээх үлдэж байна.
Үр дүнтэйгээр хөрөнгө оруулж, орон нутгийн зүгээс мөн хариуцлагатай ажиллаж, иргэд идэвхтэй оролцон хяналттай байвал ирээдүйн зураглал биеллээ олж, 20,000-аар хэмжигдэхгүй олон залуус тийш тэмүүлэх биз ээ.