"Төмөртэйн ордоос дөрвөн сая тонн хүдэр зөөвөрлөн Хятадын Бугат хотын төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэн 50 тэрбум төгрөг завшсан этгээдүүдтэй улс хариуцлага тооцох ёстой. Л.Баярцогт, Л.Нацагдорж нарыг лиценз завшсан гэх үндэслэлээр эрүү үүсгэсэн боловч хэрэгсэхгүй болгожээ. Мөн энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаагүй. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн уг ордыг гурван жил хууль бусаар ашигласан нь нотлогдсон шүү дээ" хэмээн Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлзүйн коллежийн оюутан Р.Төмөрбаатар мэдээллээ. Дээрх хүмүүс "БЛТ", "Хустай-Ерөө", "Хүдэр" зэрэг олон жижиг компанитай байжээ. Үйл ажиллагаа явуулсан газартаа нөхөн сэргээлт хийгээгүй, технологийн дагуу ашиглаагүйгээс олон сая төгрөгийн торгууль ногдуулж байсан ч төлсөн удаагүй гэнэ. Тэрбээр "Нэг тонн төмрийн хүдрийн дэлхий зах зээлийн ханш 125 ам.доллар байсан. Гэтэл энэ хүмүүс Хятадын төмөрлөгийн үйлдвэрт тонныг нь 25 ам.доллараар үнэлж хил гаргаж байжээ. Үүнийг тооцоод үзэхэд манай улсад 50 тэрбум төгрөгийн хохирол учруулсан баримт байгаа юм" хэмээн ярилаа.
Төмөртэйн орд газарт 1981-1984 онд урдьчилсан, 1990-1992 онд нарийвчилсан хайгуул хийсэн түүхтэй. 230 сая тоннын нөөцийг албан ёсоор тогтоосноос гадна 50,2 сая тоннын нөөц бий гэх таамаг байдаг. Уг нь Засгийн газраас Төмөртэйн ордыг түшиглэж түүхий эдийн бааз суурь бий болгох, үйлдвэр байгуулахаар шийдвэрүүд гарч байжээ. Мөн "Дархан төмөрлөг"-ийн үйлдвэрийг байгуулахдаа Ерөө Сэлэнгийн сав газар дахь төмрийн хүдрийн орд газруудын нөөцөд түшиглэсэн. Нэг орд газар нь энэхүү Төмөртэйн орд газар. Хүдрийн агуулга нь 64 хувьтай. Энэ орд газар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд оршдог. Ийм хэмжээний агуулгата төмрийн хүдрийн орд газрууд дэлхийд ховорт тооцогддог байна. Түүнчлэн Хуст-Уулын орд газар нь дөрвөн сая гаруй тонн төмрийн хүдрийн нөөцтэй Ерөө сумын нутагт оршдог аж.
Хүдэр-Ерөөгийн сав газар дахь төмрийн хүдрийн орд газруудыг 1980-иад оны эцсээр Сайд нарын зөвлөлийн гаргасан тогтоолд үндэслэж Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар "Дархан Төмөрлөг"-ийн үйлдвэрт өгсөн байна. Гэвч Төмөртэйн ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг хувийн компанид олгосон нь тус үйлдвэрийн хамт олныг орд газраа эргүүлэн олж авах тэмцэл өрнөсөн. Өнгөрсөн жилүүдэд тус үйлдвэр Дархан-Уул аймагт байрлах Төмөртолгойн орд газрыг мөн л шүүх шатны байгууллагаар шийдүүлж эргүүлэн олж авсан. Харин 2006 онд уйлдвэрийн хамт олны төлөөлөгчид, "Миний Монголын газар шороо хөдөлгөөн" Төмөртэйн орд газраас Дулаанхаан гаалийн хяналтын талбайгаас төмрийн хүдрийг өдөр тутам ямар ч татвар төлөлгүйгээр вагоноор зөөж байсныг зогсоосон удаатай аж.
Ц.Хэрлэн