Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, цэцэг ургамал ногоон орчинтойгоо зөв харьцах ухаанаар хүүхэд багачуудаа хүмүүжүүлэн төлөвшүүлэх зорилгоор хүүхдэд зориулсан “Старс” үйлчилгээ, багачуудын унших дуртай “Ногун” цуврал хамтран “Дэлхий ээж” гар зургийн уралдаан зарласан билээ.
Уралдаанд оролцогч хүүхдүүд олон сонирхолтой бүтээлүүдээ ирүүлсэн бөгөөд тэдгээрээс анги тус бүрт нэг хүүхдийн бүтээлийг шалгаруулсан юм. Зохион байгуулагчдын зүгээс уралдааныг шүүж, ялагчдыг тодруулахад маш хүндрэлтэй байсныг онцолж байв.
Уралдааны ялагчид:
1 дүгээр анги Т.Гантигмаа /17-р сургуулийн сурагч/
Т.Гантигмаа зурагтаа хүүхдүүд мод зүлгээ усалж, загас хооллож, хогоо цэвэрлэж байгаагаар дүрсэлжээ.

2 дугаар анги Б.Амархүү /Оюунлаг сургуулийн сурагч/
Харин хоёрдугаар ангийн хүүхдүүдээс бүтээлээрээ түрүүлсэн Б.Амархүүдөрвөн хүүхэдтэй ээжийг дүрсэлжээ. Ээж нь хүүхдээ тэвэрч буйгаар, хүүхэд тоглож байгааг зурсан байна.

3 дугаар анги Г.Жаргалмаа /Орчлон сургуулийн сурагч/
Г.Жаргалмаа охин зургийнхаа талаар "Дэлхий ээжийгээ хайрлахгүй усаа гоожуулж буй хүнийг зурсан. Энэ хүн шүршүүрнээс нь ус дусаад байгаа ч тоохгүй утсаар яриад байна. Харин энд /баруун гар талд/ усаа шилэн аяганд хийж хэмнэж байгаад нь дэлхий ээж маш их баярлаж байна" хэмээн тайлбарлалаа.

Г.Жаргалмаагийн ээж "Байгаль, дэлхий ээжийг хайрлаж хамгаалах хүмүүжлийг хүүхдүүд багаасаа хэрхэн олж авч байгааг харуулсан уралдаан тэмцээнийг зохион байгуулсанд ээжийн хувиас их баярлаж байна. Миний охин гуравдугаар ангийн төрөлд нэгдүгээр байр эзэлсэн. Орчлон сургуулийн н.Өлзийбаяр гээд мундаг багш бий. Энэ жил олон уралдаан тэмцээнд оролцлоо. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан Мобиком корпорацийн хамт болон "Ногун" комикийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна.

“Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн” хэмээн дэлхий ээжийн тухайн сайхан дуу бий.
Энэхүү дүрслэлийг зурагтаа шингээсэн уралдааны ялагч Б.Никкол болон Н.Алтантулга нар зургаа ийнхүү тайлбарласан юм.
4 дүгээр анги Н.Алтантулга /58-р сургуулийн сурагч/
"Энэ бол дэлхий ээж. Уулан болон үүлэн хээ, өглөө, шөнө, байгалийг дүрсэлсэн. Дэлхийг ээжийнхээ хэвлийд байгаагаар зурсан" гэлээ.

5 дугаар анги Б.Никкол /Монгени цогцолбор сургуулийн сурагч/
"Дэлхий ээж бүх хүүхдэд хайртай гэдгийг илэрхийлсэн. Ээжийн биеийг ургамал цэцгээр, шар өнгөөр нарыг, үсийг нь бийрээр цацаж будсан" хэмээн тайлбарлалаа.