Манай улс 1930-аад оноос эхэлж анхны аж үйлдвэрийн комбинат баригдсан. Үүнийг дагаж иргэн, үйлдвэрийн барилгууд баригдаж эхэлсэн. 1960-70 оны үед УБ хотын төв 40,50 мянгат , Энхтайвны гүүр , Улсын их дэлгүүр , орон сууц , үйлчилгээний барилгуудыг , 1970-аад оны сүүл , 80-аад оны дунд үед 3,4 р хороолол , 19-р хороолол , Сансар зэрэг орон сууцны хорооллууд цэцэрлэг , эмнэлэг , сургууль , үйлчилгээний төвүүдтэй цогцолбороор , 2010 оноос хойш өндөр , өөрийн гэсэн онцлогтой хотхонууд , архитектурын онцгой шийдэл бүхий барилгууд ихээр баригдах болсон. Одоо энэ цаг үед Барилгын салбарын дунд өрсөлдөөн ширүүс ч ОУ-н стандартад нийцүүлсэн хотхонууд бий болсоор байна.Үүнтэй холбогдуулан барилгын ажлын гүйцэтгэх технологийн үе шатуудыг дагалдан өөрчлөлтүүд бий болсон байдаг. Үүнд:
- 1930-1960 оны үеийн барилгад модон бүтээц, мод тоосго хосолсон холимог бүтээц хийцтэй
- 1960-1980 оны хооронд даацын тоосгон ханатай 5 давхар хүртэлх угсармал төмөр бетон бүтээцтэй, угсармал төмөр бетон хавтгаалжин бүтээц хийцтэй
- 1990-ээд оны сүүлээс эхлэн цутгамал угсармал хосолсон бүтээц хийцтэй
- 2000 оноос 9-12 давхар цутгамал араг бүтээц хийцтэй барилга
- 2010 оноос 16-с дээш давхартай цутгамал төмөр бетон араг бүтээц хийцтэй барилгууд, металл хийцтэй олон давхар орон сууц, олон нийтийн барилгууд баригдаж байна.
Олон улсад 1995 оноос эхлэн өндөр барилгын нормыг мөрдөж эхэлсэн байдаг. Үүний дагуу зураг төслийн тооцоо зураглал , хэрэглэж байгаа барилгын материал , барилгын ажлын чанарын үзүүлэлтийг хангасан олон улсын стандартуудтай дүйцүүлж монгол улс үндэсний “Өндөр барилгын төлөвлөлт”-ийг боловсруулж мөрдөж эхэлсэн байдаг.
Уг төлөвлөлтөд барилгын эзлэхүүн төлөвлөлт болон зориулалт функц элементүүдэд тавих шаардлага, бүтээцийн шийдэлд тавих шаардлага, галын аюулгүйн шаардлага, аюулгүй байдлыг хангах шаардлагууд, халаалтын болон хүйтэн хангамжын технологийн шийдэл, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага , цэвэр бохир усан хангамжийн шийдлийг норм нормативын дагуу хэрэгжүүлэх шаардлагуудыг тусгаж өгсөн байдаг. Эдгээр асуудлыг бүрэн утгаар нь шийдсэн хотхон цөөнгүй байдаг. Эдгээрийн нэг нь Улаанбаатар хотын цэвэр агаарын бүс болох Үндэсний цэцэрлэгт хүрээнлэнгийн баруун хойд талд байрлалтай Мандала хотхон юм.
Мандала хотхон нь Бүрэн цутгамал ханатай төмөр бетон бүтээцтэй 15 давхар барилга. Хагас цутгамал төмөр бетон карказан бүтээцийн хийцтэй барилгуудыг бодвол илүү бат бөх аюулгүй байдал тал дээр дээд зэргийн баталгаатайг өгч чаддаг хотхон юм.
Захиалгын утас: 9401-7711 , 9402-7711 , 9403-7711