Монгол Улсын иргэн хүн сонгох, сонгогдох эрхээ эдэлж аль ч шатны сонгуульд оролцох нь нээлттэй. 1990 оны Улсын Бага хурлаас эхлээд одоогийн УИХ-д сонгогдож байсан, сонгогдсон гишүүдийн мэргэжлийг сонирхоход тэднийг хуульч, эдийн засагч, багш, инженер, бусад гэсэн ангилалд хуваажээ. Бусад гэсэн ангилалд сэтгүүлч, физикч гээд олон мэргэжил бий ч дуучин, тамирчин бараг л алга.
Тэгвэл сүүлийн үед УИХ-ын сонгуульд дуучид, тамирчид хүчээ үзэх нь бараг моод болсон гэлтэй. Бөхчүүд нь бөхөө барилдаж, дуучид нь дуугаа дуулах хэрэгтэй гэж үүнийг эрс шүүмжлэх нэг нь бий. Мөн хэрэв урлаг, спорттой ямар нэгэн байдлаар холбоотой, дуртай, хайртай байлаа гээд улс төрд орж болохгүй гэх үзлээр хандаж болохгүй гэсэн хандлага бас байна.
Тэгвэл урлаг, спортынхон улс төр рүү хошуурах үзэгдэл зөвхөн манайд ч бус олон улсад мөн байдаг. Тухайлбал АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган жүжигчин байсан. Мөн Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггер Калифорни мужийн захирагчаар улиран сонгогдож ажилласан. Эдгээрээс гадна бас сонирхолтой хүмүүсийг танилцуулж байна.
КИЕВ ХОТЫН "БОКСЧИН ЗАХИРАГЧ" ВИТАЛИЙ КЛИЧКО
Боксчин ах дүү Кличког танихгүй хүн бараг үгүй. Хоёр Кличкогийн том нь буюу ах нь болох Украины нэрт тамирчин, Дэлхийн боксын холбооны хүнд жингийн аварга Виталий “Удар” буюу “Цохилт” нэртэй улс төрийн нам байгуулан Украины сөрөг хүчний гол нам болгож чадсан юм. Тэрбээр сөрөг хүчний намуудын хооронд улс төрийн албан тушаал хуваарилах тохиролцооны дагуу Киев хотын захирагч болсон.
2013 оноос албан ёсоор их спортоо орхиж буйгаа мэдэгдсэн тэрээр Евромайданы жагсагчдын идэвхтэй удирдагч байсан бөгөөд Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байсан ч нэрээ дэвшүүлээгүй. Харин одоо Украины нийслэл Киев хотын захирагчаар улиран сонгогдон ажиллаж байна.
Гэвч тэрээр нэг ч амлалтаа биелүүлээгүйгээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчийн эсрэг хууль дүрэм баталж байна гэсэн шүүмжлэлд удаа дараа өртөж байгаа юм.
Кличкогийн хотын захирагчийн төлөөх сонгуульд дараах амлалтуудыг өгсөн. Үүнд:
- Киевчүүд ба албан тушаалтнуудын хооронд баримтын цахим эргэлтийг бий болгож, төсвийн зарлагыг ил болгоно.
- Жижиг, дунд бизнесийн бүхий л саадыг арилгана.
- Эрдэмтэн, багш, эмч, соёлын ажилтнуудын цалинг нэмнэ.
- Зам засч, хотод тээврийн шинэ системийг бий болгон, метроны буудлын ойролцоо машины зогсоолуудыг байгуулна.
- Ундны усны чанарыг сайжруулан ус суваг, дулааны сүлжээг шинэчлэн солино.
- Цэцэрлэгт хүрээлэн, ойн санд барилгын ажил хийлгэхгүй.
- Түүхэн дурсгалыг шинэчлэн засахад мөнгө гарган, хотын төвд өнгө төрх эвдэх өндөр байшин бариулахгүй.
- Хотын цагдаагийн албыг бий болгоно.
Гэвч тэрээр нэг ч амлалтаа биелүүлээгүйгээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчийн эсрэг хууль дүрэм баталж байна гэсэн шүүмжлэлд удаа дараа өртөж байгаа юм. Хамтран зүтгэгчид нь түүнийг "анааш" гэж нэрлэнэ. Мөнгөө шударгаар босгосон, гэхдээ орчны нөлөөнд хялбар автдаг гэж шүүмжилдэг. Мөн урвагч, гэмт хэргийн бүлгийнхэнтэй холбоотой гэж буруутгадаг.
ГВАТЕМАЛ ИНЭЭДМИЙН ЖҮЖИГЧИН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛЛОО
Төв Америкийн Гватемал улсад энэ оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Тэгвэл энэхүү сонгуульд инээдмийн жүжигчин байж байгаад улс төрд хүчээ сорих болсон Жимми Моралес ялалт байгуулсан юм.
Ядуу буурай гэр бүлээс гаралтай, жүжигчний мэргэжилтэй шинэ Ерөнхийлөгч Жимми Моралес улс орноо ядуурлаас аварч, авилга хээл хахуулийг устгаж, гэмт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэхээ амлаад байгаа юм.
Тэрээр телевиз, киноны дүрээрээ олонд танигдсан ч улс төрийн карьерийн хувьд туршлага багатай шинэ хүн юм. Түүний сонгуулийн мөрийн хөтөлбөр ердөө зургаахан нүүр байсны улмаас Моралес улс төрийн ямар ч мэдлэггүй гэсэн шүүмжлэлд өртсөн. Гэсэн хэдий ч түүнийг ард түмэн нь 69 хувийн саналаар дэмжин Ерөнхийлөгчөө болгосон юм.
Харин одоо авлига, хээл хахуульд автсан улс оронд ямар шинэчлэл хийх бол гэж ард түмэн нь хүлээж сууна. Моралес Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр "Улс эх орны эдийн засгийг өөрчлөх боломжгүй мэт харагдаж байна. Гэсэн хэдий ч би ид шидэд итгэдэг" гэж хэлж, олны элэг доог болжээ.
НАЙМАН ЖИЛ ДЕПУТАТААР АЖИЛЛАХДАА ГУРАВХАН УДАА ҮГ ХЭЛСЭН АЛИНА КАБАЕВА
Уран сайхны гимнастикийн од байсан Алина Кабаева богино хугацаанд олон нийтийн зүтгэлтэн, улс төрч болсон. Тэрээр 2000 оны олимпод багийн анддаа ялагдан хүрэл зүүж, 2004 онд Афинаас алтан медаль хүртсэн байдаг.
Кабаева найман жил депутатаар ажиллахдаа гурван удаа үг хэлж, таван хуулийн төсөл боловсруулсан гэдэг.
Дээрх хугацаанд дэлхийн дэвжээнд босоо байсан түүнийг 2008 оны Бээжингийн олимпод оролцоно гэж таамаглаж байсан ч тэрбээр 2007 онд зодог тайлсан билээ. Энэ үеэс дараагийнхаа ажил болох улс төрд ханцуй шамлан орсон.
Алина Кабаева 2007, 2012 онд ОХУ-ын Төрийн ДУМ-ын гишүүнээр улиран сонгогдож байв. Кабаева найман жил депутатаар ажиллахдаа гурван удаа үг хэлж, таван хуулийн төсөл боловсруулсан гэдэг. Мөн тэрээр ДУМ-ын хуралд бараг суудаггүй байсан тул санал хураах үед түүнийг кнопыг намын нөхөд нь дардаг байжээ. 2010 онд тэрээр ДУМ-ын хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүдийн жагсаалтад оржээ.
ПУТИНЫ УЛС ТӨРИЙН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭН ГАРЧ ИРСЭН ГАРРИ КАСПАРОВ
Дэлхийн шатрын 13 дахь аварга, ЗХУ-ын хоёр удаагийн, Оросын аварга Гарри Кимович Каспаров шатрын карьераа дуусгаж улс төрийн үйл ажиллагаанд шилжихээ 2005 онд мэдэгдсэн. Тэрээр оросын сөрөг хүчний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож Иргэний нэгдсэн фронт байгуулан даргаар нь ажиллаж байснаа 2008 онд “Эв нэгдэл” ардчилсан хөдөлгөөн байгуулсан. Тэрээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныхаа төлөө Орост хэд хэдэн удаа баривчлагдаж байв.
2012 оны арванхоёрдугаар сард Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлд сонгогдоод 2013 оны зургадугаар сард Оросоос дүрвэн гарч Путины дэглэмтэй хийх тэмцлээ олон улсын тавцанд үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Одоо тэрээр Нью-Йоркт амьдарч “Хүний эрхийг хамгаалах” Олон улсын зөвлөлийг тэргүүлж байна.
2014 онд Каспаров Украины дорнод нутгийн зэвсэгт мөргөлдөөн нь Оросын үйл ажиллагаатай холбоотой учраас барууныхан Путинд шахалт үзүүлэх хэрэгтэй гэж уриалж байсан юм. Каспаров бас Крым бол Украины газар нутаг гэж үзэж байгаа юм.
ПОРНО ОД УЛС ТӨРЧ БОЛСОН НЬ
Чиччолина хэмээх нэрээрээ олны танил болсон порно од Илона Шталлер Италийн парламентэд 1982-1992 онд гишүүнээр сонгогдов.
Хамгийн хачирхалтай нь тэрээр энэ хугацаандаа порно кинонд тоглосоор л байжээ.
Хамгийн хачирхалтай нь тэрээр энэ хугацаандаа порно кинонд тоглосоор л байжээ. Шталлер анх 1979 онд “Ногоон нам”-ын идэвхтэй гишүүний хувиар олон нийтэд танигдсан ажээ.
1992 онд гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахад порно жүжигчний мэргэжлээсээ албан ёсоор “зодог тайлж” улстөрд эргэлт буцалтгүй орсон. Тэрээр парламентийн гишүүнээр ажилласан дөрвөн жилийн дотор 12 хууль санаачилан батлуулжээ. Тэдгээр хуулиуд нь голдуу нийгмийн халамж хүүхэд эмэгтэйчүүдэд зориулагдсан байсан. Гэхдээ порно салбарынхаа лоббиг бас хийгээд авсан гэдэг.
Олон нийт Шталлерийг сексийн эрх чөлөөт байдлыг тунхаглагч гэсэн утгаар нь дэмжих сонирхолтой байдаг аж. Тэрээр шоронд “хайр сэтгэлийн зочид буудал” хэмээх өрөө нээхийг шаардаж, тэнд хоригдогсдын дур хүслээ хангах боломжийг олгох ёстой хэмээн мэдэгдсэн нь Италид шуугиан тарьж, багагүй дэмжигчидтэй болж байж. Тиймээс 1991 онд “Хайр сэтгэлийн нам” гээчийг хүртэл байгуулж байжээ. Түүнчлэн парламентэд “Дурлалын эвсэл” гэдэг бүлэг байгуулж эмсийн хүрээлэнг хуульчлах, цэцэрлэгт хүрээлэнд загас наадуулахыг зөвшөөрүүлэх гэж дөрвөн жилийн турш тэмцжээ.
Дэлхийн энх тайвны төлөө дайсагнагч талуудыг эвлэрүүлэхийн тулд Ясир Арафат, Саддам Хусейн, Осама бин Ладентэй унтах санал гаргаж байсан. Хэрвээ тухайн үеийн дэлхийн алан хядагчтай энгэр зөрүүлбэл алан хядлагаас нь бүрэн татгалзуулж чадна хэмээн амлаж байсан удаатай.