gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Панамын сувгийн эрсдэлтэй төсөл

2016-07-19
0
Twitter logo
0
Twitter logo
2016-07-19
Панамын сувгийн эрсдэлтэй төсөл

Аюулгүй байдал болон угсралт эргэлзээ төрүүлэв

Панам хот

2009 оны долдугаар сард оргилуун дарс буудууллаа. Хоёр жилийн ширүүн тэмцлийн эцэст Панамын сувгийг шинэчлэх олон улсын өрсөлдөөнд 3.1 тэрбум ам.долларын үнийн санал нь ялсныг Испанийн консорциумд дуулгав.

Тэд Панам хотын La Vitrola ресторанд ялалтаа тэмдэглэв. Долоон жилийн дараа буюу төлөвлөсөн хугацаа хоёр жилээр хэтэрсэн хойно, зургадугаар сарын 26-нд Хятадын тээврийн хөлөг Панамын шинэ сувгаар нэвтэрсэн анхны худалдааны хөлөг болжээ. Панамын суваг 100 гаруй жил дэлхийн эдийн засгийн амин судас, АНУ-ын инженер техникийн бахархал, XX зууны иргэний барилга байгууламжийн гарамгай жишээний нэг болж ирсэн.

Бусад улсын тусламжгүйгээр байгуулсан усны түвшинг өөрчлөн, хөлөг онгоцыг сувгаар дамжуулж өнгөрөөх шинэ тусгай хэсэг буюу боолтуудыг XXI зуунд Панамын суваг тэртээ цагийнх шигээ амьдралыг тэтгэгч хэвээр байлгах үүднээс худалджээ.

Гэхдээ шинэ сувгийн аюулгүй байдал, барилгын чанар, эдийн засгийн өгөөж эргэлзээтэйг The New York Times-ийн судалгаа харуулсан. Амжилттай ажиллуулахын тулд шинэ сувгийн ус хангалттай, төмөр бетон хийц найдвартай, боолтууд том хөлөг оруулж чадахуйц уужим байх ёстой. Гэтэл тайлангаас үзэхэд дээрх зүйлс шаардлага хангахгүй байгаа юм.

Хоёр далайн усны түвшнийг торгоох боолт хэсгийн зургаан аварга хаалга бүхий бетон хана хамгийн эрсдэлтэй. Дээр нь боолт хэсгийн хийц учир дутагдалтай. Боолт хэсэг хэт зайгүй, давчуу учраас том хөлгүүдийг аюулгүй замчлах аргагүй хэмээн чиргүүл онгоцны ахмадууд тайлбарладаг. Чиргүүл онгоцонд илүү урт зай гаргах ёстой гэсэн дүгнэлтийг Панамын сувгийг удирдах газраас бүр өмнө нь гаргасан.

Чиргүүл онгоцууд, ялангуяа Испанийн компаниас худалдаж авсан 14 шинэ онгоц бүр ч асуудалтай. Жолоодлого маш найдвартай байх ёстой чиргүүл онгоц тогтворгүйн дээр зөвхөн ухрахдаа сайн хэмээн ахмадууд үзжээ. Боолтны ус дүүрэн ачаатай хөлөг ч хайрагдахгүйгээр өнгөрч чадахуйц гүн байх ёстой. Гэтэл гүн байлгах гэвэл Гатун нуураас гадна өөр усны эх үүсвэр хэрэг болно хэмээн сувгийн удирдлага анхааруулсаар.

Шинэ сувгийг амалж байсанчлан ашиглалтад өгөхгүй бол урхагтай. Азийн үйлдвэрлэгчид Америкийн дорнод эргийн боомтуудыг зөнд нь хаяж, баруун эргийн боомтууд руу чиглэдэг болно. Сувгийн удирдлага шинэ боолтуудыг найдвартай хэмээн тайлбарладаг. “Бид ганц хоёр зүйл дээр л санал зөрдөг.Тухайлбал, тус суваг нийгэмд асар их ач тус болно гэж үзэхийг бид лав зөвшөөрөхгүй” хэмээн тус сувгийн захирлуудын зөвлөлийн дарга Роберто Рой өгүүлж байна.

Шинэ, хуучин хоёр

Панамын анхны суваг бол инженерийн гайхамшиг. Хөлөг онгоц нэвтэрч өнгөрөх сувгийн урт 80 километр. Боолтын ус үл нэвтрэх, хөвдөг хаалганы зарим нь 630 тонн. Тэнцвэрийг нь маш сайн барьсан тул эрчим хүч тасалдсан үед ганц хүн гар аргаар нээж, хааж болно.

Хуучин суваг доорх дарааллаар 100 гаруй жил ажиллахдаа бараг алдаа гарч байгаагүй. Үүнд: Хөлөг онгоцыг боолтонд дөхөж ирмэгц хоёр эргийн хана дагуух рельс-цариган дээр хөдөлдөг цахилгаан зүтгүүрт олон кабелиар холбоно.

Зүтгүүр хөлөг онгоцыг чирсээр боолт тасалгаанд оруулж зогсооно. Дараа нь дараагийн тасалгаанд оруулна. Ийм маягаар гурван боолт хөлөг онгоцыг 26 метрт өргөж, тус суваг төдийгүй Панамын ихэнх хэсгийг ундны усаар хангадаг Гатун нуурт аваачна. Дахиад гурван боолт хөлөг онгоц хөвж буй усны түвшинг далайн т ү вшинтэй з эрэг цэх хэмжээн д бу улга на. Шахуурга ашигладаггүй эдгээр боолт бүгд татах хүчний үйлчлэлээр усаар дүүрч, хоосордог.

Гэтэл Хятадын эдийн засгийн өсөлт шинэ эринийг зарлав. Хөлгүүд томорсоор 2000 он гэхэд сувгаар гарах аргагүй боллоо. Сувгийн удирдах газар томоохон шинэ суваг барихаар шийджээ.

Панамд газар хөдлөх эрсдэл таамаглаж байснаас хавьгүй их болохыг геологич Жонатан Харрис удирдах газарт сонордуулав. Wikileaks-д тавигдсан дипломат албаны цахилгаан мэдээнд тус бүс нутаг 8.0 магнитудын газар хөдлөлтөд нэрвэгдэх эрсдэлтэйг тайлбарлажээ.

Өөр хийц

Төсөл шалгармагц шинэ суваг огт өөр зарчмаар ажиллах нь тодорхой болов. Өөрчлөлт ноён Де ла Гуардиаг бодлогошруулав. Тэрбээр “Буруу тийш л эргээд байна. Лав айхтар юм болох байх” хэмээн арван-хоёрдугаар сард хэлсэн юм. Панамын уугуул ноён Де ла Гуардиа сувгийн чирэгч онгоцны хэрэг эрхэлсээр 20 жилийн нүүр үзэж буй нэгэн.

Сувгийн удирдлага хөлөг онгоц чиглүүлдэг зүтгүүр ашигла хгүй байхаар хийцийг шийдсэн нь түүнийг түгшээжээ. Хуучны хөлгүүдээс бараг гурав дахин том, 13000 чингэлэг ачсан, хөл бөмбөгийн гурван талбайн дайтай урт тээврийн онгоцуудыг зөвхөн чирэгч онгоцоор чирэх юм уу,түлхэж сувагт оруулахаас аргагүй боллоо.

Шинэ боолт 427 метр урт, 55 метр өргөн. Нэвтрэх эрхтэй том хөлгүүд 366 метр орчим урт, 49 метр өргөн. Боолт дотор чирэгч хөлөг чирэх юм уу, түлхэхэд 30 орчим метрийн зай үлдэж байна. Гэтэл сувгийг удирдах газраас 2003 онд гаргасан ТЭЗҮ-д боолт дотор чирэгч онгоц аюулгүй, үр дүнтэй ажиллахын тулд тус сувгаар дамжих том хөлгүүдээс даруй 100 метрээр урт, 12 метрээр өргөн боолт барих шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Уг стандартыг баримтлах аваас шинэ боолт 466 метр урт, 61 метр өргөнтэй байх ёстой байжээ. Хэдэн жилийн өмнө сувгийн удирдлага шинэ стандарт тохирох, эсэхийг хуучин суваг дээр арай жижиг хөлөг ашиглан чимээгүйхэн туршсан. “Олигтой юм болоогүй. Сувгийн хананд мөргүүлэхгүйн тулд зүтгүүрээр тата хаас аргагүй болсон” хэмээн хөлөг онгоцны замч Лондор А. Ранкин дурсав.

Дөрөвдүгээр сард круз аяллын хөлөг чирэхээр туршихад Испанийн шинэ чирэгч ухарч чирэхдээ сайн болох нь тодорсон талаар өөр нэг ахмад Эрик Вилус тайлбарлав. “Эхлээд урагшилж чирэх гэсэн ч болоогүй” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Сувгийн барилгын ажил 2014 оны наймдугаар сарын байдлаар. Хятадын тээврийн хөлөг зургадугаар сарын 26-нд шинэ сувгаар анх нэвтрэв

Шинэ боолтоос аварга хөлгийг гаргаж, оруулахад нарийн жолоодлого хэрэгтэй талаар чирэгч онгоцны ахмадууд ярьдаг. Салхи, далайн урсгал, давалгаатай тэмцэнгээ чирэх нь зүүнд утас сүвлэхтэй адил. Том хөлгийг хитэг буюу хойд хэсгээс нь татан ухарч чирэх нь тун эвгүй. Тээврийн компаниуд neo-Pamamax стандарттай тээврийн хөлгүүдийг тус сувгаар дамжуулахад 800 мянган ам.доллар төлөх учраас мөргүүлж хонхойлгох, саатуулах зэрэг нь бизнест хохиролтой. Шинэ чирэгч онгоцуудыг үйлдвэрлэгч Astilleros Armon компани дээрхтэй холбогдуулан тайлбар өгөөгүй байгаа.

Шүүрч нэвчих аюул

Боолт-тасалгааны бетон хийц давстай усны идэмхий нөлөөг 100 жил тэсвэрлэж чадах бат бөх байх нь чухал. Ийм бетонд элс, чулуу, уснаас гадна төрөл бүрийн химийн хольц бүхий цемент хэрэгтэй. Цемент багадчихвал сүвэрхэг, наалдацгүй болно. Ихэдчихвэл наалдац сайтай, гөлгөр болдог ч цуурч хагарна. Иймд зөв харьцаатай хольц бэлтгэх нь чухал. Чухам эндээс асуудал үүслээ.

Сувгийн хоёр үзүүрт цемент, бетоны үйлдвэр бий. Гэтэл агрегат гэгддэг түүхий эдийг нь Номхон далайн хэсгээс олборлодог. Уг агрегат нь сувгийн бетонд тохиромжгүй. Үүнээс өмнө бетоны найрлагад орох чулуу шаардлага хангахгүй байгааг тогтоож, зохих арга хэмжээ авсан. Эцэст нь нэг юм консорциум бетон цутгаж эхэлсэн ч Сувгийн удирдлага борооны улиралд бетон болон бэхжүүлсэн ган хийцийг хучиж хамгаалах ажилд удаа дараа менежментийн алдаа гаргаж, хариуцлага алдлаа.

Шинэ боолтын нэгнийх нь бетон хананаас ус алдсанаас үүдэн 2015 онд сувгийн төсөлд саатал гарлаа

Дараа нь ус нэвчилт шалгах туршилтын үеэр Номхон далайн эрэг талын боолтын бетон хийцээс ус садарч буй гэрэл зураг, видео бичлэг тарж олон нийт түгшүүр зарлав. Наймдугаар сарын 23- нд нэр усгүй тавигдсан гэрэл зургууд иргэдийн түгшүүрийг бататгалаа. Боолтын нийт өргөн дагуух ан цаваар ус садарч байх нь тэр.

Гэмтэл доод, дунд боолт- тасалгааг заагласан хэсэгт үүсчээ. Гэмтлийн шалтгаан бетонд бус, хийцэд нь байна хэмээн үзсэн Сувгийгн удирдах газрын дэд ерөнхийлөгч Илиа Эспино де Маротта нэг тасалгаа хоосон, нөгөө нь дүүрэн байснаас хэт даралтыг тэсвэрлэж ча даа гүй бетон ус нэвчүүлсэн тухай тайлбарлаж байдлыг намжаалаа. Хэвийн ажиллах нөхцөлд тасалгаанууд бүгд устай байдаг юм.

Бетоныг буталж шинээр цутгах, эсвэл нүхэлж ган саваанууд шургуулан хийцийг нь бэхжүүлэх гэсэн хоёр арга гарч ирлээ. Сувгийн удирдлага бэхжүүлэх аргыг сонгов. Ингээд асуудал шийдэгдлээ гэж үзэв. “Бетон 100 жил тэснэ гэж бид үзэж байна” хэмээн Сувгийн удирдах газрын захирал Хорхе Л.Кихано мэдэгдсэн.

Панамд сайн цаг буюу бороотой улиралд Гатун нуур нь далайн түвшнээс 26 метрийн өндөрт оршдог. Гатунгүй бол Панамын суваг ч, уг сувагт ажилладаг 10 мянган хүн ч байхгүй байхсан. Сувгаар хөлөг онгоц дамжуулж өгдөг Гатун нуур нь Панамын оршин суугчдыг бүгдийг нь биш ч ихэнхийг нь ундны усаар хангадаг. Ийм ч учраас энэ оны хоёрдугаар сарын 17-нд Гатун нуурын нөхцөл тааруу байгаа талаар анхааруулсан, тээвэр эрхлэгчдэд зориулсан цаг агаарын сэрэмжлүүлэг болох ”ADVISORY TO SHIPPING No. A-05-2016” худалдааны ертөнцийн анхаарлыг татсан юм.

Бизнест нээлттэй байх учир

АНУ-ын дорнод эргийн боомтууд дэд бүтцээ том хөлөг хүлээн авахад бэлтгэсэн хэвээр байгаатай уялдан тус сувгийн удирдлагын өдөрт 12 neo-Panamаx хөлөг нэвтрүүлэх төлөвлөгөө биелэхээргүй болов. Тээвэр эрхлэгчид хэрхэх нь ч тодорхойгүй. “Панамын сувгийн нөхцөл бүрхэг байсаар удаж байна. Шинэ суваг хэзээнээс том хөлөг үнэхээр нэвтрүүлж чадахыг өөрсдөө ч мэдэхгүй байгаа” хэмээн чингэлэг тээврийн том хөлөг онгоцны чартер эрхэлдэг Seaspan Corporation-ы Жерри Ван тайлбарлав.

Эдүгээ сувгийн удирдлага ачаалал ихтэй үед шинэ боолтуудаар өдөрт гурван хөлөг л нэвтэрч амжина гэдэг болсон. Төслийн эцсийн өртгийг оролцуулаад бусад зүйлс ч асуудалтай. Гэрээлэгчид зардал хэтэрсэнтэй уялдан сувгийн удирдлагаас наад зах нь 3.4 тэрбум ам.доллар нэхэх төлөвтэй.

Юутай ч усны хэрэгцээгээ шийдэн, бетон хийц он удаан тэсвэрлэж, том хөлгүүд зорчин, панамчууд амжилтаа тэмдэглэцгээж, Панамын суваг төлөвлөснөөрөө ажиллах нь бас ч бүрэн боломжтой хэрэг. “Бид энэ сувгийг ажиллуулах үүрэгтэй. Энэ сувгийг ажиллуулахаар эх орондоо андгай өргөсөн улс” хэмээн ноён Кихано өөрт нь ярьж байсныг ноён Ранкин өгүүлсэн юм.  

Нийтлэлийг Уолт Богданич, Жаклин Вильямс, Ана Грасиела Мендез нар бэлтгэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан