Орос шиг агуу том улс өнөөгийн их гүрний өнгө төрхөө олоогүй үе байсан гэж төсөөлөхөд бэрх. Харин тийм нэгэн үед нь газар нутгийг нь эрхшээж, эзэнт гүрэн байгуулж явсан үндэстэн бол Монголчууд.
Гэхдээ Их Монгол улсын үеийн Монголчууд зүгээр ч нэг эзлэн түрэмгийлэгч байгаагүйг түүхэн сурвалжууд харуулдаг. Чингис хаан болоод түүний үр, ач нар эзэн суусан газар бүртээ урлаг соёл, шашин шүтлэг, улс төр, нийгмийн олон ургальч үзэл, чиг хандлагыг дэлгэрүүлж байсныг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл үүнийг батлах археологийн нэгэн шинэ олдвор Ижил мөрний эргээс олджээ.
ОХУ-ын Саратов мужийн Орон нутгийн өвийг хамгаалах музейн ажилтнууд мужийн Археологийн төв газрын мэргэжилтнүүдтэй хамтран Увек хот болон ойр орчимд нь 2005 оноос хойш малтлага, судалгаа хийж байгаа аж. Тэд саяхныг хүртэл жижиг хэмжээний, цөөн тооны эд өлгийн зүйл олсон бол хэд хоногийн өмнө эртний Увекийн буюу Алтан ордны улсын хамгийн том хотын нэгийнх нь туурийг олсноо өнгөрсөн баасан гаригт зарласан байна.
750-иад жилийн тэртээд цэцэглэж асан Увек хотын ердөө нэгээхэн хэсгийг илрүүлээд байгаа нь энэ гэнэ. Шинэ цагийн Увекийн нутаг дэвсгэрийн гуравны нэг хэсэг хувийн өмч болсон тул малтлагаа гүйцээх боломжгүй байгаа нь археологичдын өмнө тулгарсан хамгийн том бэрхшээл болжээ.
“Хэрэв хувийн олон эзэмшилд нэвтэрч, гүнд нь байгаа бүхнийг ил гаргавал олон улсад шагшигдах хосгүй нээлт болно” гэж судалгааны багийн ахлагч Дмитрий Кубанкин ярьсан байна. Археологчдын одоогоор нээсэн хэсгийн хамгийн чухал олдвор нь загалмайтны шашны хоёр ч сүмийн туурь гэнэ. Увекийг олон хэл, соёлтой, олон шашинтны өлгий байсныг нь гэрчлэх, Ислам болон Христийн, мөн Бөө мөргөлийн зан үйл хийдэг байсан хэд хэдэн газрын ул мөр бас олджээ.
Дээрх хоёр сүмийн багыг нь 1280 онд байгуулсныг археологичид тогтоогоод байна. Сүмээс олон арван үнэт зүйл олдсоны дотор дээврийг нь паалан хавтангаар хийж, ханыг нь тод өнгийн зургаар чимэглэж, өнгөт чулуу шигтгэсэн байсны ул мөр, мөн бүргэдийн толгой, арслангийн биетэй домгийн амьтан, аварга том арслантай тулалдаж буйг дүрсэлсэн чулуун хөшөө байгаа аж.
Харин арай том хоёр дахь сүмийн тухайд 1330 онд баригдаж, 1350-аад он хүртэл ашиглагджээ. Эндээс Византын эзэнт гүрэн болон Египет, Персээс авчирсан олон зүйл олдсон гэнэ. Тэр дундаа ваар сав, эмэгтэй хүний зүүсгэл сэлт нэлээд байсан нь судлаачдын анхаарлыг татаж байна. Кубанкиний ярьснаар тухайн үед сүм хийд гэдэг хамгийн аюулгүй газар байсан тул холын гийчид, наймаачид сүмд аль өнгөтэй, өөдтэй зүйлсээ даатган хадгалуулдаг байсан гэнэ.
Тиймээс эдгээр зүйл сүмийн өмч биш байх гэж тэрбээр таамаглаж байгаа аж. Энэ нь сайтар ухаж бодвол Алтан ордны улсын төр, нийгмийн байгуулалт болоод тухайн цагийн Монголчуудын талаар ихийг хэлж өгнө. Загалмайтны шашинтнууд нийгмийн ноёрхогч анги давхаргад багтдаггүй байсан атал чухамдаа Христийн сүмд иймэрхүү үнэтэй, ховор зүйлс байсан нь наанадаж “хэрээс”-ийн номтнууд бүгд харц барлаг байгаагүйг, цаанадаж Монголчууд хэн нэгнийг шашин, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхдаггүй байсныг илтгэнэ.
Тэгээд ч Зүүн Европыг Төв Ази, Хятадын нутагтай холбож, Торгоны замын нэлээд хэсгийг захирч байсны хувьд Алтан ордны их, бага хаадад тийм санаа, зорилго, басхүү хэрэгцээ шаардлага ч байгаагүй гэж түүхчид үзжээ.
1240-өөд онд Чингис хааны ач хүү Батын байгуулсан Алтан ордны улс хэдхэн жилийн дотор мандан бадарч, бүтэн жарны турш цэцэглэн хөгжиж байгаад XIV зууны сүүлчээр дотоодын зөрчил тэмцэл, дарлагдсан ардын бослого зэргээс болж доройтон доройтсоор 1502 онд сүүлчийн хаан нь өнөөгийн Литвын Каунас хотын гянданд нас барснаар мөхсөн гэдэг.
Увек хотын тухайд нийслэл Сарай болоод Ижил мөрний Болгарчуудын нийслэл хот Болгар хоёрын дунд байсан, стратегийн онц ач холбогдолтой, бүс нутгийнхаа худалдааны гол бүс байжээ. Бат хааны зуны өргөөг бараадуулан байгуулсан уг хотыг Доголон Төмөр хааны их цэрэг 1395 онд дахин сэргэхээргүй болтол сүйтгэсэн байна.
Хотын туурийг үргэлжлүүлэн судлах бөгөөд дээр дурдсан хувийн өмчтөнүүдтэй тохиролцож чадвал малтлагыг цааш үргэлжлүүлэх гэнэ. Чингэвэл судалгааны багийн ахлагч Кубанкиний хэлснээр “Яг л Орос нутгийг эзлэн сууж байсан Монголчуудын түүх шиг археологийн дундаршгүй баялаг өв олдох юм”.
Г.Лхагва