Хүй долоон худагт долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй Соёлын наадмаар монголын соёл зан заншлыг олонд түгээх зорилготой ”Уламжлалт зан үйлийн өртөө”-гөөр зочиллоо.
Энд хүмүүс эсгий ширэх, ноос савах, утас ээрэх гээд олон зүйлийг өөрийн биеэр хийж үзэх боломж нээгдсэн байв.
Тэр дундаас хөөрхөн эсгий хурга ишиг хажуудаа тавьсан, эсгий ширж буй залуутай уулзлаа.
Түүнийг Б.Баяржав гэдэг. Тэрээр эсгийгээр олон төрлийн бүтээл урладаг юм байна.
-Эсгий урлал хийх эхлэлээ яаж тавьж байв. Хичнээн жил эсгий урлал хийж байна вэ?
-1994 оноос эсгий урлал хийж эхэлсэн. Манай эхнэр “Эсгийчдийн холбоо”-ны тэргүүн хийдэг юм. 19 жилийн хугацаанд эхнэрийнхээ туслагч хийсний хүчинд эсгийний төрөл бүрээр бүтээл урлаж сурсан.
-Таныг хас судалдаг гэж байсан?
-Судлах юу байх вэ. Өөрийнхөө хэмжээнд л ганц нэг юм уншиж, харсан хэрэг. Монголчууд эртнээс хасыг өргөн дэлгэр хэрэглэж ирсэн байдаг. Барууныхан Гитлерээс болоод хас тэмдгийг жигшдэг шүү дээ. Харин монголчууд хасыг орчлон ертөнцийн оршихуйн бэлгэдэл хэмээн үзэж, дээдэлж ирсэн.
Яагаад гэхээр аливаа юм мөнхийн хөдөлгөөнд оршдог. Ингэхдээ нэг нэгнийгээ тойрон эргэлддэг. Тэрхүү хөдөлгөөний бэлгэдэл нь хас юм. Нэг ёсондоо орчлон ертөнцийн бүх зүйл, атомын бүтэц хүртэл цөмөө тойроод электронууд нь эргэж байдаг шүү дээ. Тэрийг мэдэрдэг байсан учраас л хасыг дээдэлж, ширмэл дээр хүртэл нууцалж хийсэн байдаг.
Маш нарийн, сайн харах юм бол ширмэл тэр чигтээ хасын ширхэгүүд байдаг. Монголчууд хасыг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж, тэнгэрээ шүтэж, орчлон ертөнцийн оршихуйн ёсыг мэддэг байсан.
Харин өнөө үед хас тэмдгийг империалист, антифашист үзлийн улмаас үзэн ядаж, хаяахад хүрчихсэн. Нэг хэсэг 80-аад жил жигшлээ шүү дээ. Тиймээс одоо тэр үзэл бодлоосоо татгалзаад хасыг үзэж судалдаг, хөгжүүлдэг болж байна.
Би хасыг зурах талаас нь судалдаг юм. Одоо хасын зуугаад загвартай болчихсон байна. Түмэн наст хээнийхээ хасуудыг бүгдийг нь нэг чигт эргүүлсэн. Зөв тийш нь гэсэн үг.
Элементээс эхлээд дэлхийн бүх бүтэц эргэлдэх хөдөлгөөнд оршдог, тэр бүү хэл орчлон ертөнцийн оршихуйн бүтэц хүртэл ийм. Нарыг тойроод есөн гариг, бусад дунд бага гаригууд эргэж байна. Манай галактикийн 27 тэрбум од төвөө тойроод эргэж байдаг, энэ галактик шиг маш олон галактикууд байгаа. Тэр нь ч мөн адил төвөө тойроод эргэлддэг. Тэр бүтцийг л монголчууд мэддэг байсан байх нь. Тиймээс л эртнээс энергийн бэлэг тэмдэг болох хасыг дээдэлж ирсэн учиртай.