Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын эрхийг Концессийн гэрээ байгуулж, хувийн хэвшилд шилжүүллээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн яамны Концессийн хэлтсийн дарга Ц.Батбаяртай ярилцлаа.
Хугацааг хоёр тал харилцан тохиролцож, 30 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Санхүүгийн тайланг нь харахад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэр алдагдалтай ажиллаж байсан.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилсан мэтээр иргэд ойлгож байна. Энэ талаар Та мэдээлэл өгөөч ?
-Төмөрлөгийн үйлдвэрийг хувьчлаагүй. Концесийн гэрээ байгуулж удирдлагын эрхийг нь хувийн хэвшилд шилжүүлсэн. Хувьчлал бол өөр ойлголт. Үйлдвэрийг шинэчлэн сайжруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр гэрээ байгуулсан.
-Компани хэзээнээс удирдлагын эрхийг хүлээж авсан бэ?
-Энэ компани 2010 онд Төрийн өмчийн хороотой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад, гэрээний дагуу металлургийн цогцолбор байгуулахаар ажиллаж ирсэн. Түүний дараа 2012 онд ажлын хэсэг гарч, нийт хөрөнгө оруулалтын хэмжээг тогтооход 2011 оны байдлаар 81.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
Төрийн өмчийн хорооны тогтоолоор цаашид Концессийн гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Ер нь 2010 оны хоёрдугаар сарын 4-ний УИХ-ын 11 дүгээр тогтоолд 2010-2012 онд Төрийн өмчийн хуьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолд тусгаснаар төмөрлөгийн үйлдвэрт Концессийн гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн. 2013 оны есдүгээр сарын 6-ны Засгийн газрын 317 дугаар тогтоолоор Концессийн гэрээ байгуулах жагсаалтыг баталсан. Тэр хүрээнд бид 2010 онд Төрийн өмчийн хороотой гэрээ байгуулсан QSC компанитай гэрээг үргэлжлүүлэн хийгээд байна.
-Энэ хаанахын хөрөнгө оруулалттай компани вэ?
-100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани.
-Төмөрлөгийн үйлдвэрийн эрхийг хувийн компанид шилжүүлэх ямар шаардлага байв. Энэ компани үйлдвэрт ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан бэ?
-Концессийн гэрээ гэж төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр юм. Төр өөрийн эрх, үүргийг хувийн хэвшилд онцгой эрхээр шилжүүлж байна гэсэн үг. Эрхийг нь ав, хөрөнгө оруулалт хий, улсад дараа нь мөнгөө шилжүүл гэж байгаа.
Хугацааг хоёр тал харилцан тохиролцож, 30 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Санхүүгийн тайланг нь харахад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэр алдагдалтай ажиллаж байсан. 2010 онд гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр эерэг үзүүлэлтүүд гарсан. Ашигтай ажиллаж эхэлсэн, улсад өгөх үр ашиг нь нэмэгдсэн. Эцсийн зорилго нь улс дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах гангийн үйлдвэртэй болох хэрэгтэй байна. Түүний тулд эрхийг хувийн хэвшилд шилжүүлж байгаа юм.
-Энэ компани үйлдвэрт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?
-30 жилийн хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 700 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийнэ. Төмөрлөгийн үйлдвэр өнөөдөр хаягдал төмрөөр арматур гаргаж байгаа. Харин хөрөнгө оруулалт хийснээр төмрийн хүдэр боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болох давуу талтай.
Концессийн гэрээ нь Эдийн засгийн хөгжлийн яамны цахим хуудсанд нээлттэй байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээр шууд ангижруулсан төмрийн үйлдвэр бий болгоно. Баяжмал гаргаж байснаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улсад ашигтай. Хөрөнгө оруулагч тал ойролцоогор 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж байгаа. Үйлдвэрийг дагаад дагалдах жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Хадаас, зарим жижиг төмөр эд анги хийх үйлдвэр хөгжинэ.
-Тэгэхээр энэ хугацаанд төмөрлөгийн үйлдвэрийн өмч нь төрийн мэдэлд байх нь ээ?
-Тийм ээ. Хөрөнгө оруулагчид удирдлагын эрхийг л авч байгаа. Бид эрсдлийг тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулагчдад үүрүүлж байгаа. Хөрөнгө оруулагчид үйлдвэрийг өртэй чигээр нь авч байгаа. Улсад дараа нь өр төлбөргүй үйлдвэр шилжүүлэх ёстой. Одоо Төрийн өмчийн хороонд үйлдвэрийн ажил хүлээлцэж байна.
-30 жил гэдэг урт хугацаа. Гэрээний биелэлтэд ямар хяналт тавих вэ?
-Эдийн засгийн хөгжлийн яамны Концессийн хэлтэс гэрээний хэрэгжилтийг хянана. Ямар тохиолдолд гэрээ цуцлагдах зэрэг асуудлыг гэрээнд тодорхой тусгасан учир бид хяналтаа тавиад явна.
-Удирдлага солигдоход ажилчид ажлаас халагдах болов уу гэсэн айдастай болдог?
-Үндэслэлгүйгээр ажилтан халахгүй байх заалтыг гэрээнд тусгасан. Үүгээр ажилчдын эрх ашгийг хамгаалсан учир санаа зовох юмгүй ажлаа хийж болно. Өнгөрсөн долоо хоногт удирдлагын багийн 7-8 хүнийг сольсон. Хөрөнгө оруулагчид Японы "Кобе" гангийн үйлдвэрийн дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлж байгаа.
Тэр чинээгээр боловсон хүчний чадварыг дээшлүүлэх сургалт явуулна. Төлөвлөгөөнй дагуу 30 жилийн дараа ашгаа олоод, улсад шилжүүлэх учиртай. Улсад шилжүүлсний дараа үйлдвэрийг хувьчлах эсэх тухай асуудал яригдах байх.