gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

7 ХОНОГИЙН ТОЙМ: Үйл явдал арвинтай долоо хоног боллоо

О.Ариунбилэг
GOGO тойм
2014-09-06
0
Twitter logo

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хичээлийн шинэ жилээр энэ долоо хоног эхэллээ. Гартаа цэцэг барьж, сурагчийн дүрэмт хувцсаар ижилссэн хүүхдүүд ээж, аавдаа хөтлүүлэн сургуулийнхаа зүг алхлаа. Энэ хичээлийн жилд 59352 хүүхэд I ангид элсэн суралцаж байна. Бага ангийнхан зөв монгол хүнийг бэлтгэх сургалтын шинэ хөтөлбөрөөр хичээллэнэ. Уг нь бол боловсролын салбарт “туршилт” хамгийн бага явуулах ёстой байх. Гэтэл манай улсад хамгийн их туршилт хийдэг салбар нь боловсрол болсон байж болзошгүй. Хүүхдүүдийг монгол бичигтэй болгоно гэж хэсэг манаргав. Тэгснээ анги үсрүүлэн дэвхцүүлж, 11, 12 жилтэй болгов. Англи улсын сургалтын хөтөлбөрийг ч оруулж амжив. Удалгүй сурагч төвтэй сургалт явуулна гэв. Одоо харин энэ удаагийн “цөм” нэртэй “туршилт” нь удаан хугацаанд найдвартай яваасай билээ. Үнэндээ бол өнөөдрийн монголын нийгэм дэх шүүмжлэл хүлээж буй бүхий л салбарын гол буруутан нь боловсролын салбарын доройтол юм. Муу эмч, муу багш, муу сэтгүүлч бүхэн муу боловсролын үр жимс билээ.

Цэцэрлэг гэдэг том асуудал жилийн жилд л үүсдэг. Энэ жил 156 мянган хүүхэд төрийн өмчийн, 20 мянган хүүхэд хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэг хүрэлцэхгүй байгааг хэн хүнгүй л ярьснаас хойш тэр тухай нуршаад яахав. Манай сэтгүүлч Р.Адьяасүрэнгийн хийсэн цэцэрлэгийн өхөөрдөм багачуудын есдүгээр сарын 1-ний өдрийн сурвалжлагыг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.

ГАЗРЫН ТАЛААРХ ЭРЭН СУРВАЛЖЛАГА

Нийслэлийн үе үеийн хэдэн дарга нар хотын сул чөлөөтэй газар бүрийг зарчихсны үр дүнд өнөөдөр машин тавих талбайгүй, явган хүн гишгэх газаргүй, ямар ч төлөвлөлтгүй, галзуучуудын хот шиг болж орхив. Газрын наймаачид сүүлдээ бүр сургуулийн хашаа руу дайрч, дотор нь барилга барьдаг болов. Хохирогчдын нэг нь 52-р сургууль. Манай сэтгүүлзүйд дутагдаад байгаа нэг зүйл нь эрэн сурвалжилсан материал. “Ингээд газар дээрэмдээд байна” гэж гараа чилтэл бичиж суухын оронд “энэ газар хэрхэн буруу гараар оров” гэдгийг ил гаргах хэрэгтэй юм. Эрэн сурвалжилсан нийтлэлийг уншихыг хүсвэл манай сэтгүүлч Г.Одгаравын бичсэн нийтлэлтэй ЭНД ДАРЖ танилцааарай.

ЗУРГААН ЦАГИЙН АЙЛЧЛАЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ ЧАНСААГ ТОДОРХОЙЛОВ

Ердөө зургаан цаг үргэлжилсэн, ОХУ-ын 24 яамдаас 9 яамных нь сайд бүрэлдэхүүнд нь багтсан  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Ажлын айлчлал олны анхаарлын төвд байлаа. Айлчлалын хүрээнд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон, шаардлагыг нь хангаж чадвал мах нийлүүлж болно, зам тээврийн салбарт ахиц гаргасан гээд онцлох зүйл олонтой, үр дүнтэй ажлын айлчлал болж чадсан юм. Харин энд монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг дурьдмаар байна. Түрүүнд нь аливаа олны анхаарлыг татсан үйл явдлыг зөвхөн тухайн цаг үед нь мэдээлдэг байв. Мэдээллийн хүрээ ч тухайн цаг үеийг л хамардаг байжээ. Гэтэл олон мэдээллийн хэрэгслийн өрсөлдөөн бий болсноор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үйл явдалтай холбоотой түүхээс эхлээд өнөөдрийг хүртэлх бүхий л мэдээллийг базан хүргэдэг болжээ. Үүний сонгодог жишээ нь Үндэсний портал GoGo.mn сайт байлаа. Бид бусад үйл явдлын үед ч гаргадаг мэдээ мэдээллийн цогцыг агуулсан цэсээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ажлын айлчлалтай холбоотойгоор мөн гаргаж, ПУТИНЫ АЙЛЧЛАЛ нэртэй ажиллуулав /Цэстэй танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу/

Хэрвээ та бүхэн санаж буй бол ердөө гуравхан жилийн өмнө Ийгл телевиз Японд болсон газар хөдлөлтийн талаарх цогц мэдээллийг хүргээд “нэг үйл явдалд хэтэрхий их анхаарал хандууллаа” хэмээн багагүй шүүмжлэлд өртөж байсан билээ. Харин одоо бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс онцгой үйл явдалтай холбоотой бүхий л мэдээлэл гарах болсон нь мэдээллийн архив үүсгэхэд ч чухал нөлөөтэй алхам болжээ.

СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛАА ТӨЛСӨН БОЛ 80 МЯНГЫН БАГЦАД ХАМРАГДАНА. ГЭХДЭЭ...

Манай сайтын Их уншсан цэсэнд дээгүүр байр эзэлж, өөрөөр хэлбэл уншигчдын анхаарлын төвд байсан мэдээлэл бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын дэд дарга Х.Өлзийтогтохын эрүүл мэндийн даатгалын талаарх ярилцлага байлаа. Эрүүл мэндийн даатгалд ажил орлоготой хэн бүхэн мөнгө төлдөг ч тэр бүр эмнэлэгт хандаад байдаггүй нь олон. Хааяа нэг хандах үед нь оочер дугаар, хүнд суртал, өндөр төлбөр гээд хашраачихдаг тул өвдөөд болохоо байхаас наана эмнэлэгийн хаалга барааддаг монгол хүн ховор болжээ. Гэтэл эрүүл мэндийн даатгалаа төлөөд явдаг хүнд эдлэх ёстой эрх гэж бий. Хэрвээ та сүүлийн гурван жил эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлж, энэ хугацаандаа эмнэлэгийн үзлэгт ороогүй бол 80 мянган төгрөгийн урамшууллын багцад хамрагдах боломжтой ажээ. Манай сэтгүүлч Г.Одгаравын хийсэн ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА  уу.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ ХҮҮХДҮҮДЭЭ ХОРДУУЛЖ УГТАВ

Хичээлийн шинэ жил эхлэв үү үгүй юу Баян-Өлгий аймагт сургуулийн дотуур байрны 99 хүүхэд хоолонд хордов. Гэтэл ердөө маргааш нь буюу есдүгээр сарын 5-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд 69 хүүхэд бас л хоолонд хордсон мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  ирүүллээ. Эдгээр хүүхдийн дийлэнх нь 5 хүртэлх насны цэцэрлэгийн хүүхдүүд байжээ. Саяхан 16  хүүхдийг эмийн санч бас л алах шахсан. Яагаад манай улсад хүүхдүүдэд тавих анхаарал халамж ийм сул байна вэ. Бидний ирээдүй болж улсыг маань авч явах гэмгүй бяцхан хүүхдүүдээ ингээд арав, хорь, ер, зуугаар нь амь насыг нь дээсэн дөрөөн дээр аваачсаар байх уу? Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, орон нутгийн удирдлагууд үйл ажиллагаагаа сайжруулах цаг ирсэн бус уу?

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан