-“Алтан орд” буюу Сарай бат хот-
ОХУ-ын Астрахан мужид жуулчны хөл тасардаггүй нэгэн газар байдаг. Тэр нь “Сарай Бату”.
Волга мөрний зүүн эрэг дээр киноны зурэг авахад зориулан энэ хотыг босгосон гэдэг. Анх 2011 онд нээгдсэнээс хойш тус нутагт үзэж харах гол зүйл болон хувирчээ. Ингэж их анхаарал татдагийн бас нэг шалтгаан нь Алтан орд энд байрлаж байсантай холбоотой. 13-р зууны хотыг яг дууриасан гэхэд хилсдэхгүй гэнэ.
Алтан орд бол бүх цаг хугацаа, ард түмнүүдийн түүхэн дэх их эзэнт гүрэн байсан. Баруун хэсэгт Зүчийн улс багтдаг бөгөөд түүнийг л Алтан орд хэмээн нэрийдсэн.
Археологичид эртний хотын гадна төрхийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Монгол-татарын дарлал гэсэн домгийг археологичдын ажлыг удирдаж буй Евгений Пигарёв үгүйсгэжээ. Тэрээр Алтан ордын соёл иргэншлийн талаар дэлгэрэнгүй ярихдаа
“Алтан орд бол бүх цаг хугацаа, ард түмнүүдийн түүхэн дэх их эзэнт гүрэн байсан. Баруун хэсэгт Зүчийн улс багтдаг бөгөөд түүнийг л Алтан орд хэмээн нэрийдсэн. Нийслэл нь Ахтуба гол дээр байрлаж ирсэн юм. Харин Селитренное гэх тосгоны нутаг дэвсгэрт Сарай, Сарай ал-Махрус, Сарай Альжигит гэх нэртэй хот байрлаж байсан. “Сарай” гэдэг үг нь араб гаралтай бөгөөд “орд харш” гэсэн утгыг илэрхийлнэ.
“Ал-Махруса” – “Бурхан хамгаалдаг”, “Альжигит” – “Шинэ ордон” гэсэн утгатай. Хаад солигдох бүрийд хотын нэр өөрчлөгдөж байсан. Алтан орд хоёр нийслэлтэй байсан гэж тооцдог. Нэг нь Хуучин Сарай, нөгөөх нь Шинэ Сарай. Хуучин Сарай хаана байсныг өнөөдөр хэлэхэд тун хүнд. Юутай ч өнөөгийн Астрахань мужид гэдэг тодорхой. Харин Алтан ордын хоёр дахь нийслэл нь өнөөгийн Селитренное тосгоны нутаг дэвсгэрт байсан нь тодорхой.
Сарай-Бат Дундад зууны Евразийн томоохон хотын нэг яах аргагүй мөн. Малталтын явцад Ордод хамааралтай 120-150 хот гарч ирсэн хэдий ч тэдний дотор Сарай хамгийн том нь. Археологийн энэ дурсгалт газрын хамгаалалтын зурвас 1061 га. Гэвч үнэн хэрэгтээ хотын талбай үүнээс их байсан” гэжээ.
Ингээд түүний Оросын "Вести" мэдээллийн сайтад өгсөн ярилцлагыг хүргэе.
-Эртний хот байсан тэр газарт киноны тайзыг барьсан юм уу?
- Голын урсгалаас дээгүүр газарт барьсан. Учир нь энд соёлын дурсгалт газрууд бас тосгон байгаа. Энд юу ч барьж болохгүй. Түүнээс гадна зураг авахад анир чимээгүй орчин хэрэгтэй. Харин Сарай хот тосгоны байрлаж байгаа энэ газарт байсан.
-Хэзээ баригдсан юм бэ?
- Хүн амын анхны тооллого 1254 онд хамааралтай. 1240-өөд оны сүүлээр баригдаж эхэлсэн юм болов уу. Тэр үед Бат хаан барууны орнууд руу аян дайнаа зогсоож суурьшсан байдаг. Хотын хөгжил Узбек болон Дажнибек нарын үед улам цэцэглэсэн.
Өөрөөр хэлбэл 1310–1350-иад онуудад. Хожим 1260-80-аад онуудад хаад хоорондын тэмцэл эхэлсэн учир хөгжил нь саарсан. Хорьхон жилийн дотор 26 хаан солигдсон байгаа юм. Сүүлчийн хаан нь Тохтамыш, тэр их сонин, нэр хүндтэй хүн дээ. Тэр хаан ширээнд сууснаас хойш төр засаг уналтын байдлаас гарч, эргээд хөгжиж эхэлсэн. Гэвч байдал өөрчлөгдсөн бөгөөд 15 дугаар зуунтай ийм байдлаар золгосон.
Алтан Орд аажмаар их гүрнүүдийн нэгэн адил хэдэн хэсэг болон салж, нэг хэсэг нь Астраханы хаант улс гэж нэрлэгдэхэд хүрсэн. Хожим Оросын Астрахань муж болсон юм.
-Сарай-Бат хот яасан бэ?
-Хот оршин тогтносоор л байсан. Гэвч аажмаар жирийн нэг хязгаар нутгийн хот болон хувирсан. Эрх мэдэл Хажи-Тархан гэх хот руу шилжсэн. Одоогийн Астрахань хот. Догшин Иван хааны үед Сарай-Батад байсан татаруудын байшин барилгыг нурааж, Оросын Астрахань хотыг барихад чулууг нь ашиглахаар болсон. Эртний нийслэлийн чулуу болон тоосгоор Астраханийн Кремль, Цагаан хотыг байгуулсан юм шүү дээ.
Сарай хот дайн болон байгалийн гамшгаас үүдэн алга болоогүй. Зүгээр л чулуу болгон ашигласан хэрэг. Гэхдээ хүмүүс нь үлдсэн. 18-р зуунд I Петр хааны үед Перстэй тулалдахын тулд селитр буюу буу зэвсэгт хэрэгтэй дарь хийхэд зориулсан үйлдвэр босгосон. Ийм үйлдвэр гурвыг босгосон бөгөөд бүгд Алтан ордын хотуудын туурин дээр баригдсан юм.
-Та энэ объект дээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-25 дахь жилдээ ажиллаж байна. 1959 онд тусгай экспедиц энд ажиллаж эхэлсэн. Зөвлөлтийн үед Алтан Ордыг огтхон ч сонирхдоггүй байсан. Хориотой байгаагүй ч ялангуяа 30-40-өөд онд тааламжгүй ханддаг байсан юм.
Алтан ордыг анхлан судалж эхэлсэн хүн бол Казанийн археологч Франц Владимирович Баллод. Иргэний дайн дэгдчихсэн 1921 онд ажиллаж эхэлсэн байдаг. 30-аад онд Саратовын археологич Петр Степанович Рыков гэгч гарч ирсэн. Баллод Швеци руу дүрвэж гарсан, харин Рыковыг 1936 онд буудан хороосон. Ингээд 1959 он хүртэл энэ ажил бүрмөсөн зогссон. Харин 1959 оноос эхлэн ЗХУ-ын ШУА-ийн археологийн хүрээлэнгийнхэн ажиллаж эхэлсэн.
-Та яагаад Алтан ордын үеийг сонирхдог юм бэ?
-Алтан Орд бол зүгээр нэг том улс байгаагүй юм. Египет болон майяатай эн зэрэгцэхүйц хэмжээний соёл иргэншил байсан юм шүү. Өөрийн гэсэн соёлтой. Монголчууд чинь газар нутаг бүрээс олон санааг цуглуулагчид. Дэлхийд хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр гарч ирсэн шинэлэг бүхнийг тэр даруйдаа Сарай-Бат хотноо авчирч, бүхий л нутаг дэвсгэртээ тараана. Энэ нь шаазан эдлэлд тусгалаа тод олсон байдаг.
Ойрхи болон Алс Дорнод, Хар тэнгисийн эрэг хавийн орнуудын гаргадаг шаазантай төстэй мэт. Гэхдээ эндээс олдсон шаазан эдлэл нь өөр. Бүгд холилдсон гэх үү дээ. Ингээд л онцгой мөртлөө өөрийн гэсэн соёл бий болж байгаа юм.
Өөр нэг жишээ дурдъя. Оросуудын бахархал болсон гжель гэж байдаг. Монголчуудыг Орост ирэхээс өмнө урсдаг шаазангийн технологийг ер мэддэггүй байж. Хийчихээд түлж сав суулга гаргаж авна. Харин тэрхүү усалгаатай гэгдэх технологи нь Волга мөрний доод хэсгээс орж ирсэн, ингээд бид гжелиэр бахархдаг болсон юм.
Харин шаазан үйлдвэрлэлийг монголчууд Хятадаас оруулж ирсэн.
Үнэхээр дэгжин бас тэгээд үнэтэй бараа. Алтан ордод коалин цагаан шавар олж, түүгээр нь шаазан эдлэл хийх алтан гартнууд гарч ирсэн бөгөөд тэд хятадын шаазангаас дутахааргүй зүйл бүтээж эхэлсэн байдаг. Түүнийгээ селадон гэж нэрийдсэн аж.
Төмөр хайлуулах үйлдвэрлэл Хятадад 12-р зуунаас тархан хөгжсөн, харин 13-р зуунд монголчууд Хятадыг байлдан дагуулснаар энэ технологийг эзэмших болсон. Волга мөрний нутгийнхан эзэмшсэнээр оросууд ч хэрэглэх болсон. Гэтэл баруун Европын орнууд дөнгөж 16-р зуунд л төмөр хайлуулж эхэлсэн шүү дээ.
Монголчууд их зөв цэргийн бодлоготой улс байсан. Ямар нэгэн хотыг бүслэхдээ заавал хэлэлцээр явуулна. Хэрэв хаалгыг нээж өгвөл монголчууд хэнийг ч оролдохгүй, хотыг түйвээхгүй. Өөрөө суух модны мөчрөө сүхдэн цавчиж болно гэж үү?
-Нөгөө зэрлэгүүд гэсэн хүмүүс үнэхээр гайхамшигтай юм.
-Сургуулийн наснаас эхлээд л Алтан орд нь Оросыг эзлэн авсан зэрлэгүүдийн улс гэж сургадаг. Гэтэл тийм биш. Үнэн хэрэгтээ монгол-татарын дарлал гэж байгаагүй. Чингис хаан Монголын төдийгүй Хятадын ард түмнүүдийн баатар юм шүү дээ. Яагаад гэвэл тархай бутархай Хятадыг нийлүүлсэн хүн. Хятадууд үүнийг одоо хэр нь санаж магтан дуулдаг. Чингис хаан газар нутгаа үр хүүхэддээ өвлүүлэхдээ аугаа их эзэнт Монгол гэсэн гүрэн байгуулахыг захиж үлдээсэн юм.
Өөрөөр хэлбэл тэр нь дээрэм тонуулын улс биш, их гүрэн. Бат хааны Аугаа монгол аян дайн эхэлж, зүүнээс барууныг чиглэх үед Орос тархай бутархай улс байж, вангууд нь хоорондоо тэмцэлдэж, хүн ам нь хэдэн зуу, мянгаараа амь үрэгдэж ирсэн байдаг.
Өөрсдийнх нь вангууд алснаас хамаагүй бага тооны оросуудыг монголчууд хороосон. Цаазлагдсан ван, шатаасан хотуудын жишээг дурдахад анхдагч шалтгааны талаар хэн ч дурсдаггүй юм. Гол шалтгаан нь болзлыг хангаагүй явдал байсан.
-Яг ямар шалтгаан юм бэ?
-Монголчууд их зөв цэргийн бодлоготой улс байсан. Ямар нэгэн хотыг бүслэхдээ заавал хэлэлцээр явуулна. Хэрэв хаалгыг нээж өгвөл монголчууд хэнийг ч оролдохгүй, хотыг түйвээхгүй. Өөрөө суух модны мөчрөө сүхдэн цавчиж болно гэж үү? Ирээдүйн улсынхаа эдийн засгийг сүйрүүлж болно гэж үү?
Тэд эрчүүдийг нь цэрэгт татаад л яваад өгнө. Харин эмир, шах, султан, эсвэл ван ч гэдэг юм уу хотыг захирч сууна. Шинэ төрд үнэнч гэдгээ бичгээр илэрхийлж, их энэрэнгүй 10 хувийн татвар төлж байсан. Хожим түүнийг нь яагаад ч юм бэ алба гувчуур гэж нэрлэх болсон. Харин эсэргүүцэлтэй тулгарвал монголчууд хүч хэрэглэнэ. Оршин тогтнож байсан хотуудыг эрхшээлдээ оруулахаас гадна шинэ хот нэмж барьсан. Эзлэгдсэн нутаг дэвсгэр нь нэг хаантай, нэг хуультай, нэг технологитой.
Тиймээс хөгжиж, соёлын болон технологийн хувьд өсөж эхэлсэн нь тодорхой. Гэтэл энэ үед Европ хоцрогдсон байсан юм. Узбек хааны үед лалын шашин төрийн шашин болон хувирсан байдаг.
-Энэ бүхэн Сарай-Бат хотод хэрхэн нөлөөлсөн бэ?
-Технологиос гадна энэ хот их гүрний төвийн хувьд Зүүнээс болон Баруунаас баян, ядуу, эрдэмтэд, гар урчууд, худалдаачдыг татаж байсан нь ойлгомжтой. Эхлээд хот гэрээс голдуу бүрдэж байсан ба хожим чулуун байшинтай болсон. Хороолол болон хуваагдана.
Хэд хэдэн зарчимтай байж. Юуны өмнө нийгмийн гарал үүслээр буюу баян ядуугийнх, мэргэжлийнх – шаварчид, уран дархчуул гэх мэт. Мөн үндэстнийх ч байсан бөгөөд түүнд нь Египет, Итали, Орос, Тюрк иргэдийнх гэж хуваагдана.
Эдгээр хорооллуудтай зэрэгцэн сүм хийд бүхий хорооллууд ч оршин тогтнож ирсэн. Ус дамжуулах хоолой, бохирын шугам тавигдсан байгаа юм. Төрийн хоёр хэлтэй, нэг бичгийн хэл үйлчилж ирсэн аж. Анагаах ухаан ч хөгжсөн.
Бид хиргэсүүрээс мэс засал хийлгэсэн ул мөр бүхий яс байнга олдог. Үүнд гайхаад байх зүйлгүй. Тэр үед аугаа Авиценна ажиллаж амьдарч байсан юм шүү дээ. Одон орон судлах төвийг бид хэд хэдэн удаа олж байсан. Энэ бүхэн ямар өндөр соёл иргэншилтэй болохыг харуулсан хэрэг.
-Ямар олдвор таны сэтгэлд хамгийн их хүрсэн бэ?
-Их гүрний ололт амжилттай огтхон ч холбоогүй олдвор бий. Гурван жилийн өмнө бид нэг байгууламж малтаж гаргасан. Тэгээд нэг тоосгон дээр хүүхдийн хөлийн мөр олсон юм. Хүүхэд нэг настай байсан болов уу. Тэр түүхий тоосгон дээр гишгэсэн байх. Өмнө нь мал, өөр төрлийн ан амьтны хөлийн ул мөр бишгүй олж байлаа.
Харин тэр хүүхдийн хөлний мөр биднийг их баярлуулсан шүү.