Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийдийн "Хархорум" музейд өнгөрсөн шөнө хулгай орж, түүхийн ховор үзмэрүүд, үнэт эд зүйлс алдагдсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүүгээс тодруулсан юм.
Тэрээр, “Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийдийн "Хархорум" музейд хулгай орсон нь үнэн. Хэр хэмжээний үзмэр, үнэт зүйлс алдагдсан нь тодорхойгүй. Одоогийн байдлаар хэргийн газарт Өвөрхангай аймгийн цагдаагийн газрынхан үзлэг шалгалт хийж байгаа. Музейг хамгаалалтад авсан. Гэмт этгээдийг хайж байгаа” гэсэн юм.
ЦЕГ-аас маргааш Өвөрхангай аймгийн цагдаагийн газартай холбогдож, хэргийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлийг хүргэх юм байна.
Хархорум музейн талаарх товч мэдээллийг хүргье.
Монгол улсын засгийн газрын 2009 оны 271 дүгээр тогтоолоор Хархорум музейг байгуулах шийдвэр гарчээ. Тус музей нь Монгол Японы найрамдалт харилцааны үндсэн дээр, хоёр улсын засгийн газрын хүч хөрөнгөөр баригдаж, 2010 оны есдүгээр сарын 15-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Орхоны хөндийн үе үеийн түүхийг агуулсан гол бүс нутаг, нэгэн цагт дэлхийн талыг эзэлж байсан Монголчуудын анхны нийслэл Хархорум хотын газар нутаг дээр байгуулагдсан тус музей нь ард иргэд, дотоод гадаадын жуулчдад Хархорум хоттой холбоотой түүх, соёлын дурсгал болон Орхоны хөндийн үнэт гайхамшигт олдвор дурсгалуудыг сурталчлах мөн тэдгээрийг хадгалах хамгаалах, цаашид судлах зорилготойгоор байгуулагдсан юм.
Хархорин сум нь баруун чиглэлийн төв зам, аялал жуулчлалын гол бүс нутаг болохын хувьд дотоод, гадаадын жуулчдад Орхоны хөндийг сурталчлах зэрэг ихээхэн ач холбогдолтой билээ.