gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жигүүр Гранд Группийн ээлжит сайн үйлсийн аян малчдад

Нийгэм
2013-01-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-01-28
Энэ жил Монгол орны ихэнх нутагт өвөлжилт хүндэрч, зудын байдалд шилжээд байна. Өвөл дуусах яагаа ч үгүй, залгаад хаврын хатуу цаг ирнэ. Жил дараалсан ширүүн зуданд малчин ардууд малаа алдах, цаашлаад хотоо харлуулах тохиолдол нэн элбэг байх боллоо. Монгол түмний хүнсний гол хэрэглээ махны үйлдвэрлэлийг хангадаг малчин түмэн зуданд нэрвэгдэж малаа хорогдуулснаас зах зээлд махны үнэ нэмэгддэг болсон. Энэ асуудалд төр анхаарч байгаа ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөстдөг нь бичигдээгүй хууль.

Гэхдээ хүн бүрийн хүчин чармайлт, сэтгэлийн бэлэг, итгэлийн дэм байх аваас айх аюул бүхнийг даван туулдаг жамтай. Шууд хэлбэл энэ л хатуу цагийн буулга дор малчин түмэнд тусламжийн буухиа хэрэгтэй байдаг нь ганц үнэн. Тиймдээ ч цаг хатуурч, зуд тохиоход Монгол түмэн нийтээрээ нэгэндээ туслахаар тусламжийн цуваа гаргаж, сэтгэлийн дэм хайрладаг уламжлалтай.

Үүний нэгэн жишгээр Жигүүр гранд группийн ерөнхийлөгч Д.Баттөр төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Есөн Зүйл, Хайрхандулаан сумдын малчдад туслахаар санаа шулууджээ. Дээрх хоёр сум руу өвс, тэжээлийн цуваа хөдөлгөх болсон нь тус группийнхэн малчдад туслахыг чухалчилдагын нэг илрэл. Энэ тухай Жигүүр гранд группийн ерөнхийлөгчөөс тодруулахад “Хүнсний гол хэрэглээ болох махны хэрэглээг хангах гол хүч бол малчин түмэн юм. Хүнд хэцүү нөхцөлд бид нар тусламжын гараа сунгаад өвлийг өнөтэй давбал цаашид бидэнд ч хэрэгтэй. Энэ бол зах зээлийн зарчим. Махны хомсдолд ороод үнэ асуудалд айх аюулгүй болохоор бусад пүүс компаниудыг ч бас иймэрхүү байдлаар малчин ардууддаа туслаж нэг өвлийг ч болов өнөтэй даван туулбал улсын маань хөгжил эдийн засагт нэмэртэй. Тиймээс суурин газрын ард түмэндээ хандан малчин түмэндээ туслахыг уриалж байна” гэсэн юм.

Ер нь Д.Баттөр нутаг зоныхондоо туслах сэтгэлтэй нэгэн гэгддэг. Жил жилийн хатуу цагт энэ мэтээр нутгийн олондоо тусламж илгээхээс гадна нийгмийн олон ч ажлыг хийж байсан. Түүнийх нь нэг жишээг л дурдахад Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Өндөр гэгээн Занабазарын номын өргөөг байгуулж байсан.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан