Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хувьд хамгийн хариуцлагатай үе эхэлж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон даяар өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ө.Төгөлдөртэй ярилцлаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхлэх гэж байна. Шалгалтад бүртгүүлэхэд суралцагчид юуг анхаарах вэ?
-Хамгийн түрүүнд шалгуулагч өөрийнхөө хувийн мэдээлэл болон зургаа алдаагүй үнэн зөв оруулсан байх ёстой. Тэгээд бусад бөглөх болон сонгох асуултуудыг анхааралтай сайн уншиж бөглөнө. Хичээл сонголтыг онлайнаар бүртгэж байгаа энэ хугацаанд буюу 75 хоног дотор тухайн шалгуулагч шалгалт өгөх хичээлээ сайн судалж сонгосон байх хэрэгтэй. Бүртгүүлэгчид нь иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг буюу төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух үнэмлэхтэй байна.
Мөн бүрэн дунд сургууль төгссөн гэрчилгээ хэрэгтэй. Үүнээс гадна өнгөт цээж зураг шаардлагатай. Тодруулбал, цээж зураг нь сүүлийн гурван сарын дотор авахуулсан, 150x200 пиксель хэмжээтэй, 75 нягтаршилтай, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нүдний шил болон малгайгүй байна. Өмнөх онд шалгалт өгч байсан хүүхдүүд гар утсаараа нэгнийхээ зургийг аваад байршуулчихдаг. Гэтэл энэ нь шаардлага хангахгүй болж байгаа юм. Шалгуулагч бүртгүүлэхдээ өнгөт цээж зургийг нэг удаа оруулна. Зураг оруулаагүй болон шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулахгүй. Үүнээс гадна энэ онд төгссөн шалгуулагч бүртгэлд оруулсан өнгөт цээж зургийн нэг хувийг тухайн дүүргийн болон хөдөө орон нутгийн элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөгөө мэдээллийн ажилтанд цаасан болон цахим хэлбэрээр хураалгана.
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт орсон уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах журамд энэ жил зарим нэг заалт нэмж тусгасан. Тухайлбал, энэ жил Хаан банкаар төлбөрийн гүйлгээ хийх болон мессеж үйлчилгээ, нийт шалгуулагчдын материалын таван хувийг хяналтын засалт буюу дахин уншуулах тухай орсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шалгалтад яаж хамруулах зэрэг заалтуудыг тодорхой байдлаар оруулж өгсөн. Шалгалтын журмыг манай байгууллагын www.eec.mn хаягаар орж бүрэн эхээр нь унших боломжтой.
-Бүртгэл өнөөдрөөс эхлээд хэд хоног үргэлжлэх вэ. Хэрвээ бүртгэлээс хоцорсон тохиолдолд дахин бүртгэх үү?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдрийн 09:00 цагаас дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагийн хооронд буюу 75 хоногийн хугацаанд бүртгэнэ. Хөдөө орон нутгийн шалгуулагчдын хувьд ч мөн адил. Бүртгэлийн хугацааг сунгахгүй. Элсэгчид бүртгүүлэхдээ өөрийн цээж зургийг оруулах шаардлагатай бөгөөд бүртгэл амжилттай болсон бол бүртгэлийн дугаар нууц код нь и-мэйл хаягаар очих юм. Нууц код очиж байж л элсэлтийн шалгалтад орох боломжтой болно гэсэн үг. Манай байгууллага сүүлийн найман жилийн турш элсэлтийн шалгалтыг зохион байгуулж байгаа. Бүртгэл харьцангуй урт хугацаанд үргэлжилдэг. Мөн багш нар сурагчдад мэдээлэл сайн хүргэдэг болохоор бүртгэлээс хоцорно гэж айлтгүй.
-Зарим айлын хүүхдүүд гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн байдаг. Ийм хүүхэд яаж шалгалт өгөх вэ?
-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн шалгуулагч тухайн төгссөн орныхоо сургуулийн сертификат, гэрчилгээ үүнтэй дүйцэх бичиг баримтыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулж, Боловсрол шинжлэх ухааны яамны холбогдох байгууллагаар баталгаажуулан Боловсролын үнэлгээний төвд биеэр ирж бүртгүүлнэ.
-Тэгвэл интернэтэд холбогдоогүй хөдөө орон нутгийн хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч буй суралцагчид шалгалтад яаж хамрагдах вэ?
-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын бүтэц нь 2.5 жил байдаг. 2013 оны нэг, хоёрдугаар сард төгсөгчид шалгалтад орох боломжтой. Одоо суралцаж байгаа сурагчдын хувьд шалгалтад орох боломжгүй. Ер нь бүртгэлээ онлайнаар авах шийдвэртэй байгаа. Харин интернэт холбогдоогүй хөдөө сумдын суралцагчид тухайн газрынхаа боловсрол соёлын газрын дэргэд байгаа боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэд хандаж бүртгүүлнэ.
-Энэ жилийн шалгалтын хураамж хэдэн төгрөг байх вэ?
-Энэ жил шалгалтын хураамжид ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Нэг шалгалт 4800, батламж хуудас 700 төгрөг. Хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудас авна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70 хувийг эргүүлэн олгоно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй бол шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
-Шалгалтын хураамжаа аль банкинд тушаах вэ?
-Шалгуулагч шалгалтын хураамжийг “Голомт”, “Худалдаа хөгжлийн”, “Хадгаламж”, “Капитрон”, “Төрийн банк”, “Улаанбаатар”, “Хас” банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлнэ. Хаан банкны бүх төлбөрийн хэлбэрийг ашиглан гүйлгээ хийж болно. Мобайл банк, интернэт банк, АТМ, бэлнээр дансанд тушаах гэх мэт.
-Жил бүр сурагчид нэлээн олон хичээлд шалгалт өгөхөөр бүртгүүлчихдэг. Гэтэл шалгалтууд давхцаад зарим хичээлийнхээ шалгалтад орж чаддаггүй. Ер нь шалгуулагч хичнээн хичээл сонгох боломжтой вэ?
-Энэ бол тухайн шалгуулагчийн өөрийн мэдэх хэрэг. Дурьдсан арван хичээлээс хэдийг нь ч өгч болно. Нэгэнт сонгосон хичээлийг хасах боломжгүй, харин онлайн бүртгэлийн хугацаанд шалгалт нэмэх шаардлагатай бол нэмж болно. Хичээлээ сонгохдоо Монголын их дээд сургууль, коллежийн оюутан элсүүлэх журмыг судлаарай гэж зөвлөе.
-Энэ жил хичнээн хүүхэд ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа вэ. Шалгалтад хэчнээн хүүхэд оролцох мэдээтэй байна?
-Энэ оны хувьд ХI ангийг 39 мянга 667 хүүхэд төгсөж байгаа гэсэн дүн мэдээ ирсэн. Эдгээр дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдэнэ.
-Элсэлтийн ерөнхий шалгалт хэзээ явагдах бол. Шалгалтын хуваарийг хэзээ гаргах вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг Боловсрол шинжлэх ухааны сайд зарладаг. Ингээд товлосон цагт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг явагдана гэж шалгалтын журманд заагдсан. Тухай бүрт нь бид өөрийн вэб хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын хуудсаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд яах вэ?
-Шалгалтын хуудсаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд өөрийн нэр нууц үгээр дахин нэвтэрч хэвлэж авна.
-Шалгалт өгөх хүүхдүүдэд анхааруулах зүйл юу байна вэ?
-Бүрэн дунд боловсрол эзэмшээд элсэлтийн ерөнхий шалгалт өгч, мэргэжлээ сонгоно гэдэг тухайн хүний хамгийн хариуцлагатай чухал үе. Тэгэхээр сурагчид шалгалтын бүртгэл явагдаж байгаа энэ хугацаанд хүүхдүүд сонголтоо маш зөв хийж бүртгүүлэх хэрэгтэй. Мөн оюутан элсүүлэх үлгэрчилсэн журамтай сайн танилцах хэрэгтэй. Одоогоор ачаалал багатай байна. Ийм үед бүртгүүлээрэй. Гуравдугаар сарын 20-д гаргаад ачаалал нэмэгддэг. Суралцагчиддаа хичээл номондоо анхаарч хэн нэгэнд найдалгүй зөвхөн өөртөө найдаж, өөрийнхөө төлөө хичээгээрэй гэж хэлье.
Г.Хишигсүрэн