Улаанбаатар Төмөр замын Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд шүлэг уншиж, хуванцар сав цуглуулж амьдралаа залгуулдаг А.Хүрэлбаатар хэмээх 40 эргэм насны эртэй санамсаргүй танилцсан юм.
Тэрбээр өдөр бүр Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр явдаг гэнэ. Өмнө нь галт тэргэнд хүмүүсийн өмнө шүлэг уншиж, ерөөл, магтаал хэлж байхад нь түүнтэй таарсан юм. Тиймээс ч санамсаргүй танилцсан ахтайгаа дахин уулзахаар галт тэргээр аяллаа. Галт тэргэнд юм зардаг хүмүүстэй таарч байснаас өрөө, тасалгаа болгоноор шагайгаад ерөөл уншдаг хүнтэй таарч байгаагүй болохоор тэр л дээ.
Галт тэргэнд түүнтэй үе, үе таардаг хүмүүс түүнийг "юмтай" хүн гэж ярьдаг ч нэг их тоодоггүй аж. Зорьж очсон өдөр маань тэрбээр галт тэргэнд явсангүй. Хүнээс асууж сураглавал гэр нь "Партизан"-д байдаг аж. Төмөр замаасаа хоёр километр зайтай айлууд нь байрладаг юм байна. Нэлээд явж, замын хүнээс сураг ажиг тавьсны эцэст А.Хүрэлбаатар ахын гэрийг олсон юм. Тэднийх жижигхэн шавар байшинд амьдардаг ажээ. Гаднаа малын хашаатай. А.Хүрэлбаатар ахынх долоон толгой үхэртэй аж. Гэрийнх нь үүдэнд нэг хадагтай хонь байх бөгөөд гэр рүү нь орох гэсэн хүн рүү нохой шиг л дайрдаг гэнэ. Хадагтай том хонь хүн рүү дайрахыг хараад би ч их гайхав. Гэрийн эзэд хонио холдуулаад "Гадны хүн ирэхээр жаахан бишүүрхдэг юм" хэмээн өмөөрөв.
Хүн рүү нохой шиг дайрдаг хонийг хоёр жилийн өмнө бэлчээр дээр ганцаараа хоцроод хөлдөж үхэх гэж байхад нь олж авчирсан гэнэ. Шүдлэн хонь хэрнээ бяруу шиг том биетээ юм билээ. А.Хүрэлбаатар ахын гэрийн амьтад энэ хониор тогтохгүй. Гэрийнх нь үүдэнд 4-5 муур чарлалдаад байж байх нь тэр. Тэднийх долоон үхэрээ "Долоон бурхан шиг" гэх юм. Гэрийн эзэн хонь хариулж, хадуур барьж үзээгүй ч зургаан жилийн өмнө Өмнөд Солонгосын малжуулах гэсэн төсөлд хамрагдаж нэг тугалтай үнээ авсан одоо долоо болж үржчихээд байгаа нь энэ ажээ.
А.Хүрэлбаатарынх ам бүл дөрвүүлээ ажээ. Гэргий нь Анагаахын дээдийг төгссөн бөгөөд одоогоор Партизаны эмнэлэгт дүн бүртгэл статистикийн бага эмч, эх баригч хийдэг юм байна. Тэднийх хоёр охинтой. Бага охин нь арваннэгдүгээр ангид сурдаг аж. Харин биднийг очиход Жаргалантын сангийн аж ахуй руу ногоо xypaaxaap явчихсан байсан юм. Харин том охин нь сураггүй болоод хэдэн жил болж байгаа ажээ. Хүмүүс том охиныг нь галт тэрэгний доогуур орж амиа хорлосон гэж ярьдаг ч ээж, аав хоёр нь "Охин минь хол газар явсан. Удахгүй ирнэ дээ" гээд хүлээж суудаг аж. Гунигтай түүхтэй энэ айлын cop шиг охин нь тэнгэрт хальсныг нутаг усаараа мэддэг аж. Ингээд А.Хүрэлбаатар ахтай ярилцсанаа хүргэе.
-Та ямар мэргэжилтэй юм бэ. Яагаад галт тэргэнд ерөөл, магтаал уншиж явдаг юм бэ?
-Би уг нь киномеханикч мэргэжилтэй. Харин одоо бол өөртөө ажил гаргаад зүгээр сууж ханиараа тэжээлгэхгүй гэж цаг хугацаатай уралдаж явна даа.
Аривжаа найрагчийн мөрөөр
Авъяасаа худалдаж идээд явж байдаг
Найрагч нэртэй наймаачин
Навсгайдуу дүр төрхтэй ийм нэг хүн байдаг юм даа ах нь.
-Таныг Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний үйлчлэгч нар андахгүй юм?
-Би галт тэргэнд 20 гаруй жил наймаа хийж, шүлэг уншиж явна. Манай Партизаныхан олонхи нь наймаачин. Миний шүлгийг хүмүүс янз янзаар хүлээж авдаг. Зарим нь урмын үг хайрлаж, зарим нь муухайгаар хялам хийх нь ч бий. Гэхдээ миний ард түмэн тал нутаг шигээ сайхан сэтгэлтэй. Ах нь шүлэг бичих их дуртай. Эрээ цээргүй зантай гэж хүмүүс ойлгож магад. Галт тэргэнд хүнд шүлэг уншиж өгөөд хэдэн төгрөг олдог юм.
-Өдөрт хэдэн төгрөг олдог вэ?
-Тэр бол наймаачин хүний нууц. Ах нь хэлмээргүй байна. Заримдаа олно, олохгүй өдөр ч гэж бас байна.
-Та урын сандаа хэдэн шүлэгтэй юм бэ?
-Ах нь цаг зав муутай хүн. Цаг хугацаа, ажил хоёрын боол болж амьдардаг учраас цаасанд шүлгээ бичих зав гардаггүй юм. Гэхдээ зохиосон бүх шүлгээ цээжээр мэднэ. Миний цээжинд одоо бараг хоёр мянга гаруй шүлэг байгаа.
-Уншиж өгч болох уу?
-Миний хүндэлж биширч явдаг нэг хүн бий. О.Дашбалбар агсанд зориулан бичсэн нэг шүлгээ уншиж өгье.
...Цаасан бууны онилсон хараанд өртөж байх даа ч
Цадиггүй муухайгаар доромжлуулан бичүүлч явах даа ч
Доромжлох тусам чинь би долоон бурхан шиг гялалзана даа гэж
Гутаах тусам чинь би гурван марал шиг яралзана даа гэсээр
Чин сэтгэлээсээ хайртай монгол түмнээ орхичихоод
Цэнхэр тэнгэрийнхээ дор мөнхийн нойрондоо автсан
Цангинасан хангинасан дууг чинь үгүйлж л явна даа найрагчаа
Цаг бусаар үрэгдсэнд чинь гутар ч л явна даа найз минь
Найрагийн тэнгэрт мандсан нар нь байсан юм шүү та
Нарлаг монголд минь дүрэлзсэн гал нь байсан юм шүү та
Газар шороо минь, газар шороо минь гэсээр
Газартаа та минь шингээ юү
Түмэн олон минь ядуу байна гэсээр
Тэнгэртээ та минь харьчихаа юу
Тэнгис шиг агуу ухааныг чинь би магтая найрагчаа
Тэнгэрийн дор мөнхөд орших найрагчаа би дурссан юм.
-Галт тэргэнд шүлгээ уншаад явахад хүндрэл гарч байна уу. Хөөж туухгүй юу?
-Яахав, сайхан хамт олон сайхан байгууллага учраас өдий болтол намайг өнгөтэй өөдтэй авч явна. Төмөр замынхан нэг хамт олон шиг л надад их тус болно. Үйлчлэгч нар нь хуванцар саваа цуглуулаад өгчихнө. Хааяа наймаа хийж шүлэг уншиж эрээ цээргүй навсагнаж явах минь буруу гэж боддог юм. Гэвч амьдрал надаас ингэж шаардсан гэх үү дээ. Би хулгай хийж үзээгүй, худлаа ярьж мөнгө салгая ч гэж боддоггүй юм.
-Танд шүлэг бичихээс өөр ямар нэгэн авьяас бий юу?
-Би ер нь их эв дүйгүй хүн, Хийж чадна гэсэн сэтгэлээр өөрийгөө хуурч амьдардаг хүн, чадахгүй зүйл байхгүй гэж бодоод гар шамлаад л дайрна даа.
-Одоо өөр ажил хийе гэж бодож байна уу. Галт тэргэнд явахаас өөр шүү?
-Юу байхав дээ. Миний мэргэжил хоцрогдсон учраас одоо хэрэггүй. Өөрийн ойворгон зангаасаа үүдэж ийм амьдралыг үүрсэн хүнд энэ ажил л тохирно доо.
Тэднийх сайхан сэтгэлтэй монгол хүний саруул ухааны буянаар саад ч үгүй, торох юмгүй амьдарч байгаа нэгэн айл ажээ. Зовлонд унасан ч үйлийн үр хэмээн нүдэндээ нулимстай шүлэг тэрлэн суух А.Хүрэлбаатар ахтай уулзсан маань энэ.
Э.Баясгалан