gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шарын голчууд уух ус, гишгэх газаргүй болж байна

2013-03-12
0
Twitter logo

Баялгийн хараал гэгч Шарын гол суманд л нүүрлэжээ. Алтан дээр суусан гуйлгачин гэдэг шиг, ухсан нүх, овоолсон шороон дээр суусан гуйлгачид энэ суманд олшрох вий дээ.

Аймаг, сумын удирдлагууд тус сумын хөгжлийг гэрэл гэгээтэйгээр харж байгаа хэдий ч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байх юм. Шарын голчууд уух ус, гишгэх газаргүй болоход тун ойрхон болоод байна.

Монгол-Зөвлөлтийн хайгуулчид 1958-1960 онд Шарын голын нүүрсний орд газрыг нээж, ашиглалтын нөөцийг нь тогтоосноор 1961 оны аравдугаар сарын 17-нд уурхайн тосгоны анхны суурийг тавьсан байдаг. Улмаар 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар орон нутгийн хот болгон хөгжүүлж байжээ. Гэтэл УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор орон нутгийн бичил хотыг Шарын гол сум болгон өөрчилж жижигрүүлж хөгжлийг нь зогсоосон нь сумын иргэдийг ядуугийн туйлд хүргэх шалтгаан болсон байна.

Өнөөдөр алганы хонхор шиг 1.6 мянган га нутагт найман мянган Шарын голчууд чихэлдэж амьдарч байна. Гэтэл Орхон сумын 47.8 мянган га нутагт гурван мянган хүн, Хонгор сумын 31.2 мянган га нутагт дөрвөн мянга шахам иргэн амьдарч байх юм. Ажилгүй Шарын голчууд “алга дарам” газраа ухаж, сэндийчин алт хайхаас өөр ажил хийх боломжгүй болжээ. Шарын гол сумын ихэнх нутаг дэвсгэрийг уурхайн ашиглалтын талбай, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй алтны уурхайнууд эзэмшдэг. Шарын гол сумын нийт хүн амын 35 хувийг 0-18 насны хүүхэд, 32.8 хувийг 18- 35 насны залуус эзэлдэг маш залуу сум. Аймаг орон нутгийн зүгээс залуусыг сурч боловсрох, ажил хийж хөдөлмөрлөх, хөгжих ямар ч боломж бололцоогоор хангахгүй, анхаарал хандуулахгүй байсаар байна гэхэд дэгс зүйл болохгүй биз. Сумын иргэдэд Шарын голын уурхайгаас өөр ажиллах ажлын байр байхгүй.

Тус уурхай залуусыг ажлын байраар хангах нь битгий хэл өөрсдийн ажилчдыг цомхотгож байна. Тийм болохоор Шарын голын ажилгүйчүүд алт, нүүрсний нинжаа болж амьдралаа залгуулахаас өөр гарцгүй, мухардалд орсон. Малтай иргэд нь малынхаа ашиг шимээр өдөр хоногийг аргацаадаг Шарын голын 37.06 мянган толгой мал сүрэгт бэлчих бэлчээр гэж алга. Малд битгий хэл иргэдэд нь амьдрах газар нь алга. Шарын гол сум зүүн болон зүүн урд талаараа Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумтай, баруун болон хойд талаараа Дархан-Уул аймгийн Хонгор сумтай хиллэдэг. Алганы хонхор шиг сумын төвийн бүсээс дээш гарвал өөр аймгийн нутаг руу ордог. Тэгээд ч нутаг, бэлчээрийн тасралтгүй маргаан хөвөрдөг. Энэ бүхнийг өдий хүртэл шийдэж чадахгүй байгаа МАН-аас гаралтай УИХ-ын гишүүд болон аймаг, орон нутгийн удирдлагуудыг Шарын голчууд улиг болтол сонгосоор л байна. Ухсан нүх, овоолсон шороонд бүслэгдсэн тэдэнд удахгүй ундны цэвэр усны нөөцгүй болох аюул нүүрлэж эхэлжээ. Буянт хэмээх газар байрлах сумын төвийг цэвэр усаар хангадаг гүний худагнуудын бүсэд алтны нинжаанууд хэдийнэ орж овоолсон шороо, ухсан нүхээ үлдээж амжжээ. Сумын төвийн цэвэр усны нөөц бохирдож багассан учир шинэ цэвэр усны нөөц хайх ажлыг эхлүүлэх гэж хэдэн жил дуншиж байгаа гэнэ.

Нинжаануудын ухсан 18-24 м гүнтэй нүхэнд 2009 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 36 тооны мал унаж үхсэн аж. Тэдийн ухсан нүхэнд унаж үхсэн малын нөхөн төлбөрийг хариуцах эзэн олдохгүй. Малчдын хохь болоод өнгөрдөг аж. Хамгийн сүүлд гэхэд энэ жилийн цагаан сарын өмнөх өдөр нэг айлын хоёр адуу нүхэнд унаж үхсэн байна. Шарын голын уурхай эзэмшил бүсдээ нинжаануудыг оруулж алттай шороо ухахыг зөвш өөрд өггүй. Хулгайгаар орж нүх ухаж байгаа нинжаануудыг уурхайн хамгаалалтын албаныхан цагдаа нартаа хүч хавсран хөөгөөд ч дийлэхгүй байна. Уурхайн нөөц газраас алттай шороо хулгайлсан нинжаанууд шороогоо гүүрний хажууд Шарын гол дээр авчирч угааж байна. Алт угаагчид голын урсгалыг боож өөрсдийн хэллэгээр нуур буюу хиймэл цөөрөм үүсгэж байгаль орчныг бохирдуулсаар. “Шарын голын уурхай алт олборлох тусгай зөвш өөр өлгүй зөвхөн нүүрс олборлох эрхтэй. Гэтэл тэд ядуу ардыг хөөж туудаг мөртлөө өөрсдөө далдуур нууцаар алт олборлож байна” сууна. Ийм хардлага жирийн иргэдийн дунд бий. Уурхайн захирал асан одоо Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг Орос, Канад, Австралиудтай нийлж зөвш өөр өлгүй алт олборлосон гэсэн цуурхал гарах болсон шалтгаан үүнээс улбаатай. Ер нь Шарын голын уурхай хувьчлагдсанаар Шарын голын иргэдийн амьдрал доошилж, ажилгүйчүүдийн тоо эрс өссөн гэнэ.

 Нүүрснээс гадна алтны асар их нөөцтэй энэ уурхайг хувьчлах ямар шаардлага байсныг эрх мэдэлтнүүд мэдэх байх. Уурхайг хувьчилж гадаадын хүмүүст найр тавин өгсөн нөхд үүд баяжиж, албан тушаалд дэвшиж, эрх мэдэл нь хэтийдээд байх шиг. Шарын голчууд ядуурсан нь үнэн. Харина гадаадынхантай нийлсэн нэг хэсэг бүлэг нь баяжиж монголын баялгаар харийнхантай ханьсан гараа угаагаад байх юм даа. Уурхайн дарга С.Насанбатыг аймгийн Засаг дарга болсон болохоор Шарын гол сумандаа арай илүү анхаарал хандуулах болов уу гэсэн горьдлогийг сумын иргэд тээж яваа бололтой. Уурхайг харийнханд найр тавин өгсөн этгээд улс эх орон, аймаг, сумыг удирдаж хөгжүүлэх нь юу л бол гэж эргэлзэх нэгэн ч байна. Уух ус, гишгэх газаргүй болсон Шарын голчуудыг аврахын тулд УИХын гишүүд Үндсэн хуулийн нутаг дэвсгэр, аймаг, сумын засаг захиргааны нэгжийн тухай заалтыг эргэн нэг харж Дархан, Сэлэнгэ аймгийг нэгтгэн Монгол Улсын хоёр дахь том хотыг бий болгох зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байна.

Шарын голчууд урт нэртэй хуулийн ач буянаар голын эх, сав газарт ашигт малтмал олборлохыг хориглох заалтаар ихэнх алт олборлох тусгай зөвшөөрлийг цуцалж чадсан. Гэвч Шарын голд хайгуулын болон олборлолт, ашиглалтын зөвшөөрөлтэй хятад, солонгосын хөрөнгө оруулалттай 2-4 компани байсаар л байна. Сумын төв алт, нүүрсний асар их баялагтай. Шарын гол шиг ийм сум монголд байхгүй биз ээ. Шарын голчууд сумын төвөө ухаж төнхөөд ухсан нүхэндээ өөрсдөө унаж үхэж мэдэх аюултай тулгарч байна. Амьдрахын төлөө нинжаа хэмээн нэрлэгдсэн ажилгүй иргэд Шарын голын нүүрсний уурхайн эзэмшил нөөцийн газар руу уулгалган довтолсоор л байх юм.

Гар аргаар алт олборлогч нинжаануудыг бүлгийн зохион байгуулалтад оруулж, байгаль орчныг нөхөн сэргээж байгаа гэсэн нэр зүүсэн ТББ-ын эзэд төрөөс зээл тусламж авсан ч таг чиг байна.

Н.Отгонбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан