gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гадаадад суралцах 30 оюутан шалгалт өгчээ

Боловсрол
2012-10-03
0
Twitter logo

-Жилд 100 оюутан гадаадад суралцах боломжтой-

Монгол Улсын Засгийн газраас жил бүр 100 оюутныг Сургалтын төрийн сангийн тэтгэлгээр гадаадын томоохон их сургуулиудад суралцуулдаг билээ.

Энэ жилийн хувьд эхний 70 оюутан тэтгэлэгт хамрагдаад байгаа. Харин үлдсэн 30 оюутныг сонгон шалгаруулах ажиллагаа өчигдөр ШУТИС-ын номын санд болсон юм.

Өмнөх жилүүдийн сонгон шалгаруулалт хаалттай явагдаж хэчнээн оюутан оролцсон нь тодорхойгүй, бас хэдхэн багш сууж байгаад өөрсдийнхөө үзэмжээр оюутнуудаа сонгодог байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ жилийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион явуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болгосны дагуу БШУ-ны сайд Л.Гантөмөр хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр зохион байгууллаа.

Сургалтын төрийн сангийн тэтгэлэгт хамрагдахын тулд бакалавраас дээд зэрэгтэй, суралцаж байх хугацааны голч дүн 3,5-аас доошгүй байх, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй байх гэсэн үндсэн шаардлагуудыг тавьсан байна.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтанд нийт 24 оюутан оролцсоноос эцсийн шатанд 20 оюутан шалгарч үлдээд байгаа аж. Тэдгээр 20 оюутны ес нь Япон, Австрали зэрэг гадаадын их сургуулиудад суралцаж байгаа бөгөөд онлайнаар холбогдон шалгалтаа өгч байлаа. Мөн энэ удаагийн Сургалтын төрийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон БШУ-ны сайд Л.Гантөмөр нар ирж оролцож буйгаараа онцлогтой.

Сонгон шалгаруулалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "1997 онд Шинэчлэлийн Засгийн газар энэ ажлыг анх санаачлан хэрэгжүүлж 45 хүнийг гадаадад сургахаар нэг тэрбум төгрөгийг төсөвлөж байсан. Гэтэл энэ тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр одоо жилд 7 тэрбум төгрөгөөр 100 оюутныг гадаадын их дээд сургуулиудад сургаж байна. Тийм болохоор олон нийтэд ил тод байлгах хэрэгтэй" гэлээ.

Мөн тэрээр шалгаруулалтанд оролцож буй оюутнуудад хандан, "Монгол Улсаа гэсэн сэтгэл зүрхтэй байж, мэргэжил болон зорилгоо зөв тодорхойлон Засгийн газраас жилдээ нэг хүнд олгож буй 40 сая төгрөгийг талаар өнгөрөөлгүй, эргээд эх орондоо ирж ажиллахыг хүссэн”.

Энэ жилийн сонгон шалгаруулалтын бас нэгэн онцлог зүйл нь өмнөх жилүүдэд шалгалт авдаг байсан 41 багшаас арвыг нь шалгуулагчид өөрсдөө сугалаж сонгосон.

“Хүний эрхийн төлөө тууштай тэмцэнэ”

Шалгаруулалтад оролцсон оюутан Ч.Сүхбаатар ийнхүү ярьж байна

"Энэ удаагийн шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байгаа нь сайхан хэрэг юм. Түүнчлэн шалгуулах багш нараа өөрсдөө сонгосноор ямар нэгэн будлиан гаргахгүй шударга болох нөхцлийг бүрдүүлж чадсан гэж бодож байна”

-Ямар мэргэжлээр суралцахаар шалгаруулалтад оролцов?
-Хэрэв энэхүү тэтгэлэгт хамрагдаж чадвал Америкийн Нэгдсэн улсын Бридж Форт хэмээх сургуульд хүний эрхийн чиглэлээр суралцахаар хүсэлтээ илгээгээд байгаа.

-Тэтгэлэгт хамрагдлаа гэхэд суралцаж ирээд эх орондоо юу хийхийг зорьж байгаа бол?
-Монгол Улсад хүний эрх маш их зөрчигддөг. Үүнтэй тууштай тэмцэнэ гэж бодож байна гэлээ.

А.Золжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан