Монголын нийгэмд гэрэл гэгээ, шинэ салхи хэрэгтэй байна.
Өргөн хүрээг хамрах энэ сэдэв орчин үед аль ч салбарт яригдах болов. Технологи, амьдралын хэв маягт чухал нөлөө үзүүлж буйг хүмүүсийн хэрэглээ, брэнд, бүтээгдэхүүний хувьслаас харж болно. 2015 онд ашиг орлогоороо тэргүүлсэн дэлгэцийн бүтээлүүдийн нэг бол “Минионс” Энэ бүтээл бүх насныханд зориулсан хүүхэлдэйн кино. Киноны нийт ашгийг нэгтэрбум 163 сая 595 мянга 387 ам.доллар хэмээн мэдээлжээ. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд ч жүжигчид, дуучид орно. Дуучин, дуу зохиогч Тэйлор Свифт өдгөөдөнгөж 26 настай ч орлого нь 80 сая ам.доллар давна.
Улс орны хамгийн баян, элитүүдийн тоонд урлаг соёлынхон зүй ёсоор бичигдэх ч Монголд арай өөр. Эл салбар хөгжиж чадахгүй байгаа нь Соёлын тухай хууль, эрхзүйнорчин нь төгөлдөржөөгүй, төрөөс анхаарал дутаж буйтайхолбоотойбайж мэдэх юм.
СОЁЛЫН САЛБАРТ ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Өнгөрсөн 20 жилийн турш гар хүрээгүй Соёлын тухай хуульд өөрчлөлт орох магадлал өндөр байна. Зөвхөн хэлэлцүүлгийн шатандаа явж буй шинэчилсэн найруулгад урлагийн салбарынхны санал бодол, хүсэлтүүд туссанаараа онцлог. Музей, номын сан, хөгжмийн зохиолчдын эвлэл, дуурь бүжиг, улсын драм, цирк, уран зохиол, үндэсний дуу бүжгийн чуулгууд гээд соёл урлагийн бүхий л байгууллага үүнд хамаатай.
"Соёл урлаг бол нийгмийн сэтгэл зүйг өөрчилж чадах маш хүчтэй зэвсэг. Энэ салбарын хүчийг тултал ашиглаж, үр дүнг үзэхийн тулд төрөөс бодлого, зохицуулалт шаардлагатай" хэмээн урлагийн зүтгэлтнүүд онцолж байна. Шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар УИХ-д өргөн барих бөгөөд одоогоор батлагдах, үгүй нь тодорхойгүй. Соёлын салбарынхны хүсэж буй ганц зүйл бол төр соёлын салбарт тавих анхаарал, халамж юм.
Хоёр долоо хоногийн өмнө Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд болсон Соёлын тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр хамгийн олон удаа давтагдсан үг бол "Хэтэрхий ерөнхий" гэх тодорхойлолт байв. Тэнд улсын төсвөөс санхүүждэг урлагийн салбарын төлөөллүүд цуглажээ. Музейн эзэн музейгээ, театрын эзэн театраа, чуулгын эзэн чуулгаа өмгөөлөхөөр ирсэн нь энэ.
Гэвч шинэчилсэн найруулгад ч, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Соёлын тухай хуульд ч тэдний ажлын чиг баримжаа, санхүүгийн асуудлыг тус тусад нь зааж өгөөгүй аж. Хөгжим, уран зохиол, жүжиг, кино, түүхэн музей, номын сан гээд байгууллага бүрийн ажлын чиг баримжааг, алсын хараатай бодлогыг тусгаж өгөхийг уран бүтээлчид хүсэж байна.
УРАН БҮТЭЭЛЧ БА МӨНГӨ
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гэхэд л УДБЭТ-ын байранд бэлтгэл сургуулилтаа хийдэг. Үнэндээ эдгээр байгууллагыг улс хоорондын найрамдалт хамтын ажиллагаатай холбоотой хурал чуулган, Монгол Улсыг гадаадад сурталчлахад чухал оролцоотой хэмээн үздэг төдий.
"Жуулчны улирал буюу зуны саруудад улсад тушаах нормоо олчихдог. Харин зунаас бусад үед шинэ уран бүтээл хийх ажилдаа орцгоодог. Уран бүтээлчдийн хувьд энэ бол хөгжиж, өөрсдийн чадвараа сайжруулах, өв соёлоо улам урт настай болгоход чухал ач холбогдолтой. Шинэ уран бүтээлд хөрөнгө, цаг, хөдөлмөр шаардлагатай. Харамсалтай нь ашгаа нөхдөггүй. Монгол үзэгч цөөн байдаг гэсэн үг. Үзэгчдийг монгол соёлоо сонирхдог, хөрөнгө оруулдаг болгохын тулд төрөөс соёлын тухай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу.
Шинэчилсэн найруулгад орлого, санхүүгийн асуудал дээр нэлээд анхаарсан
Маркетинг, зар сурталчилгааны хүчээр хүмүүст үндэсний соёлоо дээдлэн хүндлэхийн ач холбогдлыг таниулах хэрэгтэй" хэмээн тус чуулгын уран нугараач О.Цэцэглэн ярьж байна. Шинэ уран бүтээл туурвихад шаардлагатай хувцас хэрэглэлийн зардлыг улсын төсөвт тусгаж өгөхдөө үргэлж гар татдаг нь ч бас нэг асуудал аж. Энэ бэрхшээл драм, дуурь бүжгийн эрдмийн театруудын уран бүтээл, цаашдын хөгжилд ч нөлөөлдөг нь тодорхой. Соёлын байгууллагуудын хувцас хэрэглэлийн ихэнх нь ашиглах хугацаанаас хэтэрсэн, зайлшгүй засвар хэрэгтэй байгааг уран бүтээлчид онцолж байв. Мөн соёлын байгууллагын эзэмшил газрыг өөр зорилгоор ашиглахыг хориглодог ч хууль хэрэгждэггүй талаар уран бүтээлчид гомдоллож байлаа.
БОЛОМЖ
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” форумыг өнгөрсөн жилээс зохион байгуулах болсон. Уг чуулган Монголын урлаг соёлын салбарыг хэрхэн мөнгөтэй, хөрөнгө чинээтэй болгох вэ гэдэг гарцыг олох зорилготой бөгөөд уг сэдвийн дор хэд хэдэн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ үеэр соёл урлагаар дамжуулж хэрхэн орлоготой болох, бусад үйлдвэрлэлийн салбаруудыг хэрхэн холбох зэрэг асуудал яригдсан байна. Хэлэлцүүлгийн үеэр зураач М.Энхбаяр бүтээлээ хэрхэн гаднын оронд таниулж, үнэд хүргэн худалдах талаар ярьж байв. Тэрбээр ажил хэрэгч байдлыг зураачид, уран бүтээлчид ч эзэмших ёстой талаар онцолж байсан нь бий.
Харин хувь уран бүтээлчдийг гадаадад сурталчлах тал дээр төрөөс дэмжих, үйлдвэрлэгчдийн татварын асуудал дээр хөнгөлттэй хандах нь энэ салбарыг дэмжих нэг хөшүүрэг болно хэмээн тэд үзэж байна. Тэгвэл Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 17 дугаар зүйл буюу Соёлын байгууллагын санхүүжилт хэсэгт сонирхолтой журам олон бий. Урлагийн салбарынхны хөндүүр сэдэв болох санхүүгийн асуудлыг татварын уян хатан нөхцөлтэйгээр шийдэхийг хичээсэн талаар төсөл боловсруулагчид тайлбарлалаа.
Шинэчилсэн хуулийн 17.1-д “...Соёлын байгууллага нь улсын төсөв, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, хөнгөлөлттэй зээл, соёлын байгууллагын өөрийн туслах үйл ажиллагааны орлого, гарааны компанийн хөрөнгийн анхдагч зах зээлээс бүрдүүлсэн хөрөнгө, оюуны өмчийг хамгаалах зорилгоор уран бүтээлчдээс авах татвар зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна” хэмээн заажээ. Энэ нь одоогийн урлагийн салбарт зүтгэгчдийн анхаарлыг нэлээд татаж буй.
Учир нь, 1996 оны хуульд зааснаар улсын тодотголтой байгууллага нь ашгийн төлөөх компанит ажил, арга хэмжээг зөвшөөрөлгүй зохион байгуулах хориотой байдаг аж. Харин шинэчилсэн найруулгаар мэргэжлийн уран бүтээлчид соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой гарааны компанийг байгуулах эрхтэй болох юм. Тэрчлэн эхний жилүүдэд татварын хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдэнэ. Чухамдаа энэ заалт мэргэжлийн уран бүтээлчдийг эрэлж хурцалж, илүү орлоготой болоход нэмэр болно хэмээн салбарынхан үзэж байна.
УЛСЫН АЖИЛТАН
Одоогоор улсын байгууллагад ажилладаг уран бүтээлчдийн дундаж цалин 500 мянган төгрөг. 400 мянга нь үндсэн цалин бөгөөд үлдсэн нь хоол, унааны мөнгө. Үүнээс 20 хувийг татварт төлнө. Мэргэжлийн гэх тодотголтой хамгийн чадвартай, шилдэгүүд ч ийм цалинтай. Гадаадад Монгол Улсаа сурталчлах зорилгоор аялан тоглолт хийх үе цөөнгүй ч түүнээс орж ирэх ашиг байгууллагад ч, уран бүтээлчдэд ч үгүй. Урлагийнхны тэтгэвэрт гарах нас ажил мэргэжлийнх нь төрлөөс хамаараад янз бүр. Тухайлбал, хөгжимчин 60, бүжигчид 48 нас хүрээд тэтгэвэртэй гарна.
Тэгвэл Соёлын тухай хуульд дутагдалтай тал олон асуудал байгаагийн нэг нь улсын байгууллагад ажиллаж буй уран бүтээлчдийн амьдралын баталгаа, санхүүгийн орлогын хэмжээ аж. Шинэчилсэн найруулгыг хийхдээ уран бүтээлчдийн тэтгэмж, тэтгэвэр, орлогын асуудал дээр нэлээд анхаарсан аж. Мөн театр, чуулгынхан олсон орлогын дийлэнх хувийг улсад өгөөд өөрсдөө хоосон хоцордог талаараа ярьж байв. Их ашиг оллоо гээд төсөв болоод ажилтнуудын цалинд өөрчлөлт ордоггүй нь шударга бус хэмээн үзэж буй юм.
НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ БОЛОН УРЛАГ СОЁЛЫН ШУУД ХАМААРАЛ
Нийгмийн сэтгэл зүй буюу хүмүүсийн ухамсарыг соёл урлагаар дамжуулан өөрчлөх боломжтойг харуулсан дэлхийн олон орны жишээ бий. Хүмүүсийн ухамсарын асуудал нэн түрүүнд яригдах болсон Монголын өнөөгийн нийгэмд ч эдгээр жишээ тус болно. Эдо буюу 1860-аад оны Япон улс барууны орны техник технологи, соёл урлагийн хөгжлөөс хол хаягдсан байв. Япон улс зуу зуун сэхээтнүүдээ барууны оронд бэлтгэсэн нь хөгжлийнх нь гол түлхүүр болсон. Хүмүүс соёлтой, ухамсартай, хөгжингүй нийгэм рүү тэмүүлэх тусам урлагийг хүндэлж, өдөр тутмын амьдралын хэв маягтаа оруулахыг хүсэх болов.
Мэйжигийн үеийн уран зохиол болоод хөгжмийн ертөнцийг орчин үеийн хэмээн нэрлэх аж. Японы орчин үеийн нэрт зохиолч нарын ихэнх зохиолд тухайн үеийн нийгмийн байдал хийгээд баруунаас ирэх нөлөөг сонгодог хөгжим, ресторан, үзвэр зэргээр харуулсан байх нь бий.
Тухайн үед барууны орноос урлаг соёлын багш нарыг урин авчрахын зэрэгцээ урлагийг түгээхийн тулд улсаас хөхиүлэн дэмжиж байсан нь иргэдийг аажмаар хөгжингүй нийгэм рүү хөтөлжээ. Энэ бол урлаг соёлоор дамжуулан нийгмийн сэтгэхүйг, ухамсар хийгээд чиг хандлагыг бүхэлд нь өөрчлөх маш том түлхүүр юм. Японы орчин үеийн уран зураг, хөгжим, уран зохиол ч Азид чухал байр суурь эзлэх бөгөөд соёлоор дамжуулан иргэдээ нийгэмшүүлэхэд анхаарсаар байна.
Монгол Улс ч мөн адил соёл урлагаар дамжуулан нийгэмд шинэчлэл хийх бүрэн боломж бий аж. Харин энэ шинэчлэлийг төр тодорхой бодлогоор дэмжин урамшуулж, хуулиар зохицуулах байдлаар хийх хэрэгтэй гэдэг дээр салбарынхан санал нэгтэй байна.