Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өчигдөр /2015.09.28/ Төрийн ордонд болсон “Хотын усны цогц менежмент” хуралдаанд оролцлоо.
Тэрээр хуралдааныг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолоор “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжтай хүн амын эзлэх хувийг 60, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан хүн амын эзлэх хувийг 40 болгох” зорилт дэвшүүлснийг дурдав.
Эдгээр зорилтын хүрээнд олон төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгааг Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ онцлоод, манай орны нийт хүн амын
- 80.4 хувь нь баталгаат ундны усны хангамжтай,
- 41.1 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болсон гэлээ.
Түүнчлэн салбарын хууль, эрх зүйн орчин, норм нормативыг сайжруулах зорилгоор “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах, “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын стратеги” бодлогын баримт бичгийг боловсруулж эхэлснийг тэмдэглэв.
Дэлхийн усны түншлэлийн хөтөлбөрийн боловсруулсан “Хот усны цогц менежмент”-ийн шинэ загварчлалыг Улаанбаатар хотын жишээнд турших, улмаар Туул голын сав газарт байгаа нийслэл хотын усны тогтвортой менежментийг бий болгох, нийслэлчүүд, ард иргэдээ найдвартай, тасралтгүй цэвэр усаар хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм байна.
Монгол Улсын хот суурин газрын ус ашиглалт болон усны нөөцийн менежментийг боловсронгуй болгох зорилгоор Дэлхийн усны түншлэл, Дэлхийн банк, Усны түншлэлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монголын Усны түншлэл” ТББ энэ хуралдааныг зохион байгуулжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.