Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу бидний мэддэгээр хоолойны махны өвчлөл болон сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа төвөнхийн үрэвсэл өвчний талаар “Сонгдо” эмнэлгийн чих хамар хоолойн эмч М.Цэндсүрэнтэй ярилцлаа.
-Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу хоолойны махыг бүх биеийн өвчин гэж нэрлэдэг. Энэ өвчин ямар сөрөг үр дагавартай вэ?
-Тагнайн гүйлсэн булчирхай хүний биеийн дархлааны системд тодорхой үүрэгтэй. Гүйлсэн булчирхайн архаг үрэвслийг ангина гэж нэрлэдэг. Энэ нь гүйлсэн булчирхай гэмтсэн шинж тэмдгээр илэрдэг, халдвар харшлын гаралтай бүх биеийн, хордлого харшлын өвчин, чимээгүй тахал ч гэж нэрлэдэг. Бие махбодид 80 гаруй эмгэгээр хүндэрдэг.
Энэ өвчин хүн амын 15, бага насны хүүхдийн 2-3, сургуулийн насны хүүхдийн 8-9 хувийг эзэлдэг гэж үздэг.
Энэ өвчний үед гүйлсэн булчирхайн дархлааны үүрэг алга болж, эмгэг төрөгчийн хор биед тархаж эхэлнэ. Эрүүн доорх булчирхай томорч, эмзэглэлтэй болох, үе мөч өвдөх, зүрх дэлсэх, тархи толгой, бөөр өвдөх, арьсаар тууралт гарах зэрэг хоёрдогч эрхтэн системийн хүндрэл гарч эхэлдэг. Хүмүүс ангина нь үе мөчиндөө, зүрхэндээ орсон юм гэнэ лээ гэж ярьдаг нь дархлааны үүрэг нь алдагдаад, эмгэг төрөгчийн хорын эсрэг бие цусаар тархсаны улмаас хүндрэл үүсэж бусад эрхтэн системийг өвчлүүлж байгаа юм.
-Ямар шалтгаанаар үрэвсдэг юм бол?
-Бактер, вирүс, мөөгөнцрийн шалтгаантайгаар гүйлсэн булчирхай үрэвсдэг. Өвдсөн үед нь бүрэн эмчлээгүйгээс архаг хэлбэрт шилжчихдэг. Энгийн хэлбэрийн үед хоолой өвдөх, бага зэрэг халуурах, ханиах, толгой өвдөх, зарим тохиолдолд чих рүү хатгуулж өвддөг. Харин хордлого, харшлын хэлбэр буюу хүнд үедээ гүйлсний хонхорын дархлааны бүтэц нь эмгэг төрөгч нянгийн хорын улмаас гэмтэж сорвижилт үүсдэг. Нарийн мэргэжлийн эмч л ялгаж мэддэг. Гүйлсэн булчирхайн хэмжээ том, жижиг байх нь үрэвсэлтэй үгүйн шалгуур биш. Учир нь том хэмжээтэй үрэвсэл, халдваргүй байж болно. Жижигрээд хатингиршчихсан, хүн харахад хоолойны махгүй гэмээр ч хэсэг газартаа халдвартай, үрэвсэлтэй байж болно.
Гүйлсэн булчирхайн үрэвсэл бие махбодид 80 гаруй эмгэгээр хүндэрдэг
-Гүйлсэн булчирхайн үрэвсэл халдвартай юу?
-Халдвартай. Халдахдаа агаар дусал буюу ханиах, найтаах, аяга, тавгаа дамжуулан хэрэглэх зэргээр халдана. Вирүсийн үүсгэгчтэй бол 7-10 хоногт, нянгийн үүсгэгчтэй бол 7-14 хоногтоо халдвартай гэж үздэг. Тиймээс энэ өвчин удамшдаггүй, халдварладаг учраас гэр бүлийн гишүүд бүгд өвчлөөд байдаг.
-Энэ өвчний үед заавал мэс засалд орж, хоолойны махаа авахуулах шаардлагатай юу? Өөр эмчилгээ байдаг юм болов уу?
-Залгиур дээрээс нянгийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Үүгээр ямар нян байна, цаашид эмийн эмчилгээ хийх үү, мэс заслын эмчилгээ хийх үү гэдгийг шийддэг. Мөн хоёрдогч эрхтэн системийн хүндрэл байна уу, энэ нь ангиний гаралтай юу гэдгийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр болон лабораторийн шинжилгээгээр эмийн эсвэл мэсийн эмчилгээ хийх эсэхийг шийддэг. Жилд өвдөж байгаа давтамж, дахих үедээ сэдэрлийн эрчим, хоёрдогч эрхтэн системд хүндрэл өгсөн байдал зэргээс хамаарч эмчилгээний аргыг шийддэг гэсэн үг.
-Хоолойны мах авахуулах муу гэж хүмүүс ярьдаг.
-Гүйлсэн булчирхай хүний биеийн дархлааны системд тодорхой үүрэгтэй. Мэдээж байгаад үүргээ гүйцэтгэж байвал хүний биед хэрэггүй эрхтэн гэж үгүй. Харин үүргээ гүйцэтгэж чадахгүй, эсрэгээрээ бактери, вирүс, үржих таатай нөхцөл болоод дархлаа сулрангуут сэдэрч, тэр бүрдээ бусад эрхтэнд нөлөөлж байвал архаг халдварын голомт болоод байвал авахаас өөр арга байхгүй.
-Тэгвэл ямар тохиолдолд эмчид хандах ёстой вэ?
-Хоолой торсон, хөндүүрлэсэн, халууралт нэмэгдсэн, юм ууж идэж чадахгүй болох, амьсгал авахад төвөгтэй болох, халуун буухгүй байх, шүлс их ялгарах, дуу гунших зэрэг шинж тэмдэг илрээд гурваас дээш хоног болох юм бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. Үүнээс гадна хоёрдогч эрхтэн системийн хүндрэл буюу үе мөч, толгой өвдөх, зүрх дэлсэх , хатгах ,ядарч сульдах, арьсаар юм гарах, нүд улайж загатнах зовуурь байх юм бол эмчид үзүүлнэ.
-Хоолойны махыг авахад улирал хамаардаг уу? Хүйтний улирлыг сонгох нь дээр гэж хүмүүс ярьдаг.
-Яг онолын хувьд хоолойны мах авах улирал гэж байхгүй. Гол нь тухайн өвчтөний өвчний эмгэг жамын зөв үе шатанд авах хэрэгтэй. Тагнайн гүйлсэн булчирхайг хэдий мэс заслын аргаар авч байгаа ч бүтэц үйл ажиллагааны хувьд адилхан, хэмжээ ба байрлалаараа ялгаатай булчирхай ба булчирхайлаг эдүүд залгиур дээр байдаг. Тэдгээр булчирхайлаг эрхтэн халдваргүй, үрэвсэлгүй үед нь хоолойны мах авах нь үр дүнтэй. Иймээс мэс заслын өмнө залгиур дээрээс нянгийн шинжилгээ өгч ,эмчилгээ заавал хийх хэрэгтэй .
Дэлхий нийтээр мөрдлөг болгож байгаа шалгуур нь нэг жилд 3-5, хоёр жилд 2-3 удаа хоолой өвдсөн, энэ үедээ 38-аас дээш хэм халуурч, хүзүү эрүүний булчирхай байнга том байх, гүйлсний хонхороос идээрхэг шүүс тогтмол ялгарах, тагнайн гүйлсний хэмжээ хэт томоос хүнд хэлбэрийн бөглөрлийн шинжтэй байх, хурхирах, нойрон дунд амьсгал бөглөрөх, тагнайн гүйлс орчим буглаагаар өвдсөн байх, амнаас эвгүй үнэр үнэртэх, бусад эрхтэн системд хүндрэл үүссэн тохиолдолд, өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд зэрэг шаардлагыг үндэслэн мэс заслын эмчилгээг хийдэг юм.
БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ТӨВӨНХИЙН ҮРЭВСЭЛ АМАРХАН ХҮНДЭРЧ, ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ АМЬ НАСАНД НЬ АЮУЛТАЙ
-Төвөнхийн үрэвсэл нэмэгдэж үүнийг дагаад төвөнхийн хорт хавдар ихэсч байна гэж мэргэжлийн эмч нар ярьж байна. Төвөнхийн үрэвсэл гэж яг ямар өвчин юм бэ?
-Юуны түрүүнд төвөнх гэж ямар үүрэгтэй, ямар эрхтэн бэ гэдгийг ярих нь зүйтэй. Төвөнх нь амьсгалд оролцохоос гадна дуу гаргадаг хос үүрэгтэй эрхтэн. Хэд хэдэн мөгөөрс, булчин холбоос тэдгээрийн хоорондох зайнаас бүрдэж дээрх хос үйл ажиллагааг хэвийн явуулдаг. Төвөнх нь хүний хүзүүний өмнө хэсэгт, улаан хоолойн урд талд зэрэгцэн орших мөгөөрсөн хоолойн дээд хэсэг юм.
Төвөнхөд түгээмэл тохиолдох эмгэгүүдээс дурдвал дуу сөөх байна. Амьсгалын дээд замын халдварын үед үрэвсэж дуу сөөдөг. Энэ нь бага насны хүүхдэд амархан хүндэрч амьсгалын дутагдалд орж яаралтай арга хэмжээ авахгүй бол амь насанд аюултай болдог. Үүнийг төвөнхийн үрэвсэл буюу ларингит гэж нэрлэдэг.
Сүүлийн үед төвөнхийн сөргөөт үрэвсэл ихсэх болсон. Ходоод улаан хоолойн сөргөөт өвчин нь төвөнх төдийгүй хамар, залгиур, уушги гэх мэт амьсгалын замын эрхтний мэдрэгжилтийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд нотолсон. Төвөнх нь улаан хоолой шиг хүчил тэнцвэржүүлдэг механизм байдаггүй сөргөөд зохицох чадвар нь муу, салст нь нимгэн учраас өчүүхэн бага сөргөө ч аюултай үр дагавартай байдаг.
Хэт хүчиллэг, газтай, исгэлэн, халуун ногоотой, хэт халуун зүйл хэрэглэх нь төвөнхийн эмгэгт эрсдэл болдог
-Төвөнхийн өвчний үед ямар зовиур, шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Нэн түрүүнд хоолой сөөх, дуу сульдах, дууны эвдрэл зэрэг зовиур илэрнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зарим хүний дуу сааралтаж, сөөж, цуцдаг. Мөн залгихад хүндрэлтэй, залгилттай холбоотой зовиурууд болох хоолой засах, цэр хуралдах, гаднын биет хоолойд байгаа мэт мэдрэмж төрөх, залгилт дахин дахин хиймээр болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ялангуяа сөргөөт үрэвслийн үед хоолойд юм байгаа мэт мэдрэмж төрөх нь элбэг байдаг. Хоолой сэрвэгэнэж ханиах, хоол ундандаа цацах, чээж хорсох, исгэлэн гашуунаар гулгих, амьсгал эвгүй үнэртэй болох, бачуурах, хяхтнах, хүзүүнд овгор үүсгүүр гарах, турах гэх мэт зовиурууд ч байж болно.
Эдгээр зовиур тодорхой хугацааны турш арилахгүй байх юм бол төвөнхийн зовиур гэж үзээд эмчид хандах ёстой.
-Төвөнхийн эмгэгт нөлөөлдөг хүчин зүйл нь юу юм бол?
-Төвөнхийн өвчлөл олон хүчин зүйлтэй холбоотой. Тоймлон авч үзвэл, нэгдүгээрт тамхи, хоёрдугаарт архи. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст зөв хооллолтын горим байдаггүй, мөн их уусан үеийн хүчтэй огилт, бөөлжилт гэх мэт зуршлууд төвөнхийн эмгэгт хүргэдэг. Мөн хоол тэжээлдээ хэт хүчиллэг, газтай, исгэлэн, халуун ногоотой, хэт халуун зүйл хэрэглэх нь төвөнхийн эмгэгт эрсдэл болж байна. Хүний хөхлөг вирусын халдвар бас нөлөөлдөг.
Насны хувьд 40-өөс дээш насныхан энэ өвчинд өртөмтгий байдаг. Бас удамшлын хүчин зүйл ихээр нөлөөлдөг. Дархлаа буурах нь энэ өвчнөө өвчлөх эрсдэл болж байдаг. Мөн үсчин, уурхайчин, кондуктор зэрэг дууны ачаалалтай ажилладаг, химийн бодистой холбоотой ажил хийдэг хүмүүс ч эрсдэл ихтэй.