Сэтгэл гутрал гэдэг нь түр зуурын гуниг, нулимс төдийхнөөр хязгаарлагдахгүй. Хэсэгхэн зуурын гуниг, гутралыг тоглоом наргиа, дотно хүмүүсийн зөвлөгөөгөөр давж гарч чадна. Харин хүнд хэлбэрийн сэтгэл гутралыг сэтгэл зүйчид хандан эмчлэх шаардлагатай.
Хүнд хэлбэрийн сэтгэл гутрал ажил хичээлдээ идэвхгүй оролцох, улмаар таслах, эргэн тойрны хүмүүсээс холбоо харилцаагаа таслах зэргээр илэрдэг. Энэ нь энгийн бүтэлгүйтлээс болж гуниглахаас тэс өөр зүйл. Ихэнх тохиолдолд хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон хүмүүсийн амьдрал хэвийн, маш амжилттай байх нь бий. Тэд юу хүсэж буйгаа мэдэхгүй байдалд орсон байдаг аж. Ийм төрлийн сэтгэл гутралаас болж дэлхий дээр гучин секунд тутамд нэг хүн амиа хорлодог гэсэн судалгаа ч бий. Хүмүүс сэтгэлд гутралд орсон нэгнийхээ үгийг сайн сонссоноор том хэмжээний тус хүргэнэ гэж ойлгодог. Гэвч энэ бол өрөөсгөл ойлголт. Нэгэнт хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон хүмүүст мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө оролцоо зайлшгүй хэрэгтэй хэмээн lifehacker.jp сайтад бичжээ.
Хэрвээ эргэн тойрны тань хэн нэгэн сэтгэл гутралд орсон бол дараах арга хэмжээг авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна
- Яриа өрнүүлж болохоор газар очиж, тулгараад буй асуудлынх нь талаар сонсох
- Сонсохдоо тэмдэглэл хөтлөх, эсвэл маш анхааралтай сонсож, яриа тус бүрт дүгнэлт хийхийг хичээх
- Сонсоод анзаарсан, асуудалтай гэж бодсон зүйлээ найздаа санаа зоволгүйгээр хэлэх
- Хамгийн чухал нь шийдвэрлэх гарц олох биш. Харин асуудал юунд байгааг олох явдал.
Г.Дашцоо