gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гадаадын хөрөнгө оруулалттай 146 компани шинээр бүртгүүлээд байна

Bloomberg TV Mongolia
2015-07-17
0
Twitter logo

2015 он гарсаар гадаадын хөрөнгө оруулалттай 146 компани шинээр бүртгүүлсэн болохыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ. Харин энэ оны эхний хагас жилд гадаадын хөрөнгө оруулалттай 20 компани татан буугдсан байна.

Өнгөрсөн сард 52 аж ахуйн нэгж татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан бол 1251 аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулагджээ. Хуулийн этгээдийг цахимаар бүртгэдэг болсон нь шинээр бүртгүүлэх аж ахуйн нэгжийн тоонд нөлөө үзүүлж байгаа болохыг сүүлийн хэдэн сарын статистик мэдээллээс харж болохоор байгаа юм.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын бүртгэлд 149 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс  80 хувь нь Үндэсний Статистикийн Хорооны Бизнес Регистерийн Санд бүртгүүлжээ. Бизнес Регистерийн Санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо энэ оны эхний хагас жилд 12.7 хувиар нэмэгдсэн байна. Тус санд бүртгэлтэй компаниудын тал нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа хоёр компани тутмын нэг нь зах зээлээ дагаж, Улаанбаатар хотод төвлөрч байгаа бол Хангайн бүсийг үндсэн зах зээлээ болгосон компаниудын тоо харьцангуй нэмэгдсэн байна. Зөвхөн Хангайн бүсэд гэлтгүй Төв, Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниудын тоо нэмэгдэж байгаагаас харвал бизнес эрхлэгчид зах зээлийн сул орон зайг харж, хөдөө орон нутаг дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь харагдаж байгаа юм.

Энэ удаад идэвхтэй ажиллаж байгаа аж ахуйн
нэгжүүдийн ажилчдын тоонд төдийлөн өөрчлөлт гараагүй аж. Эхний улирлын адилаар үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа компаниудын 85 хувь нь 1-9 ажилтантай жижиг, дунд бизнес эрхлэгчид байгаа бол гурван хувь нь 50-иас дээш ажиллагсадтай томоохон компаниуд байна.

Салбараар нь харвал 42.7 хувь нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр, 10 орчим хувь нь үл хөдлөх хөрөнгө, түрээсийн чиглэлээр, 8 хувь нь барилга, мөн
8 хувь нь боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байгаа ажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан