Өнгөрсөн 2014 оны судалгаагаар нийслэл хотод 153 хөшөө, дурсгал байна гэжээ. Гэхдээ бидний ихэнх нь өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг хөшөөгөө тэр бүр анзаарч харахгүй, тэр бүр утгыг нь мэддэггүй.
Тэгвэл энэ удаад бид Сансрын тойрогт орших 2011 онд ашиглалтад орсон “Эвтэй дөрвөн амьтан” хүрэл цогцолборын тухай хүргэхээр бэлтгэлээ. Хүн бүр л хүүхэд байхдаа уншиж, сонсож өссөн энэ үлгэрийн баатруудыг, үйл явдлыг бид мэдэхийн дээдээр мэднэ.
Хөшөөний хувьд хүрлээр цутгаж хийсэн, 250 сая төгрөг зарцуулсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй аж. Хэний эх загвараар, хаана урласан гэдэг нь тодорхой бус. Тиймээс Эвтэй дөрвөн амьтны тухай таны мэдэхгүй байж магадгүй хэдэн мэдээллийг хүргэхээр зорилоо.
Нэгдүгээрт: Тумбааш буюу түвд хэлнээс галиглавал Тунпа Пуен Жи гэдэг нь Эвтэй дөрвөн найз гэсэн утгатай бөгөөд Зохилдсон гэж орчуулна.
Хоёрдугаарт: Буддын шашинд дөрвөн амьтны хамгийн ахмад нь болох Тагтаагаар Будда өөрийгөө, туулай, сармагчин болон заанаар өөрийн хамгийн ойрын дагалдагчдаа төлөөлүүлжээ.
Гуравдугаарт: Балба айлууд, Төвдийн сүм хийдэд энэ дөрвөн амьтны зураг, баримал ихээр тааралддаг бөгөөд Америкийн Эрх чөлөөний хөшөөг эрх чөлөөний бэлгэдэл гэж үздэгтэй нэгэн адил Тумбаашийг эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж үздэг.